Эдийн засаг
Монгол улс 32.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцтэй
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд (түүнд газрын тос хамаарна) хэрэглэх аргачилсан зөвлөмж гаргажээ. Монгол Улсын Эрдэс баялагийн нөөцийн нэгдсэн санд Зүүнбаян, Цагаан элс, Тосон Уул, Тамсагийн газрын тосны ордуудын нийт 332.6 сая тн баталгаат нөөц байдаг байна.
Манай улс энэ онд газрын тосны экспортын хэмжээг 8.1 сая баррель байна гэж төсөөлж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр зорьсон юм. Өнгөрсөн онд манай улс 6.3 сая баррель газрын тос олборлож, 6.1 сая баррелийг нь экспортолсон юм. Харин газрын тосны бүтээгдэхүүний импорт 1.8 сая тонн байжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.