Нийгэм
Шүүхээс 1087 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас өмнө суллажээ

Монгол Улсын шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны тоймыг танилцуулж байна. Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2018 онд эрүүгийн 12551 хэрэг, иргэний 48155 хэрэг, захиргааны 1638 хэрэг, нийт 62344 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12904 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42.0 хувиар, иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсч, захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна.
А. Эрүүгийн хэрэг, зөрчил
Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв. (залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
- Хүчиндэх гэмт хэрэг 91 хэргээр буюу 47.6 хувиар;
- Дээрэмдэх гэмт хэрэг 116 хэргээр буюу 62.7 хувиар;
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 11 хэргээр буюу 3.2 хувиар;
- Хулгайлах гэмт хэрэг 137 хэргээр буюу 9.7 хувиар;
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 290 хэргээр буюу 39.7 хувиар;
- Залилах гэмт хэрэг 180 хэргээр буюу 65.8 хувиар;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 43 хэргээр буюу 50.6 хувиар тус тус өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав
- Хүнийг алах гэмт хэрэг 18 хэргээр буюу 9.2 хувиар,
- Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 1 хэргээр буюу 1.18 хувиар
Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өсөв
Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 12366 хүн, 2 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ял шийтгүүлсэн нийт 12366 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүн буюу 47.4 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 637 буюу 32.2 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 691 хүнээр буюу 30.6 хувиар өссөн бол, өсвөр насны хүний тоо 123 хүнээр буюу 28.9 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 530 хүнээр буюу 30.6 хувиар тус тус буурсан байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5099 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.2 хувийг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас 14053 хүн, 127 төрийн байгууллага, 99 компани, 1 нөхөрлөл, 3 төрийн бус байгууллага хохирсон байна.
Хохирогчийн насны бүлэг
Зөрчлийн хэрэг 1.8 хувиар өсөв
Анхан шатны шүүх 13110 хүн, хуулийн этгээдэд холбогдох 12956 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж 12901 хүн, 3 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна. Нийт 1088 хүн, 3 хуулийн этгээдэд 172.555.150 төгрөгийн торгууль ногдуулжээ. Хянан шийдвэрлэсэн зөрчлийн хэргээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 6916 буюу нийт зөрчлийн 53.4 хувь, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 4270 буюу нийт зөрчлийн 33.0 хувийг тус тус эзэлж байна.
Б. Иргэний хэрэг
Ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн тоо өсөв
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 2922 хэрэг буюу 6.5 хувиар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг, маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 197 хэргээр буюу 4.3 хувиар хувиар өссөн бол, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 429 хэргээр буюу 19.4 хувиар, Нийгмийн даатгалын багц хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 71 хэргээр буюу 17.6 хувиар, Татварын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 59 хэргээр буюу 21.5 хувиар тус тус буурсан байна.
Харин ажилласан жил тогтоосон хэргийн тоо 3750 хэргээр буюу 47.3 хувиар өссөн дүнтэй байна.
В. Захиргааны хэрэг
Газрын маргааны тоо өсч, төрийн албаны маргааны тоо буурав
Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 49.2 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 41.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 10.4 хувиар, татварын маргаан 23.3 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 24.1 хувиар тус тус буурсан бол төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан, газрын маргаан 11.8 хувиар 19.2 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 22.8 хувиар, тус тус өссөн үзүүлэлттэй байна.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ