Эдийн засаг
НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг маргаашнаас өгнө
Иргэдийн дансанд маргаашнаас эхлэн 2018 оны НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг шилжлүүлэх нь ээ. Энэ тухай дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно. Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээ өмнөх оныхоос 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680,000 хүнд 78 тэрбум төгрөг олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн шинэ он гарахаас урьтаж, зарим иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо авсан. Уг асуудалтай холбогдуулж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг чөлөөлнө гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тухайн үед мэдэгдэж байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас эл асуудлыг хэлэлцээд, чөлөөлжээ. Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд 2017 оны долдугаар сард Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.