Эдийн засаг
“Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил тун удахгүй эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Транзит монгол ” хөтөлбөр, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрүүдийн хүрээнд тээвэр ложистикийн хөгжил түүний уялдаа холбоог сэргээн хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Энэхүү зорилтуудын гол төсөл хөтөлбөр нь Азийн авто замын нэгдсэн сүлжээний AH3 чиглэл буюу БНХАУ-ын Тяньжин боомтоос эхлэн МУ-ын Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар дамжин, ОХУ-ын Улан-Үүд хот хүртэлх нийт 2648 км үргэлжлэх хурдны авто замын төсөл юм.
Уг төсөл нь Монгол улсын төдийгүй хөрш ОХУ, БНХАУ болон цаашлаад Европ-Ази тивийн улс түмнүүдийн хооронд бараа, капиталын чөлөөт урсгал, худалдаа эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой. Энэхүү коридорын гол зангилаа нь Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 1000 км олон улсын хурдны авто замын төслийн концесс эзэмшигчээр Чингис Лэнд Девелопмент Групп 2012 оны 7-р сард шалгарсан билээ.
Төсөл хэрэгжилтийн 10-н жилийн хугацаанд Чингис Лэнд Девелопмент групп нь дэлхийн өндөр хөгжилтэй Итали, Англи улсуудын нэр хүнд бүхий Зөвлөх компаниудын зөвлөмжийн дагуу төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодизи, гидрометрологийн судалгааны ажлуудыг иж бүрнээр нь олон улсын түвшинд хийж гүйцэтгэн “Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын Банк” болон Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудын санхүүжилтээр төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болоод байна. Энэхүү транзит тээврийн хурдны авто зам нь 2 урсгал 6 эгнээ бүхий мал ан амьтаны бэлчээр сэлгэх гарц, элсэний нүүдэл хаах ногоон байгууламж, зам дагуух амралт үйлчилгээний цогцолбор болон шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох мөн зам барилгын ажлын оргил үед ДНБ 65 их наяд төгрөгт хүрэх ба үүний 21 хувийг зам барилгын бүтээн байгуулалтын ажил өсгөнө.
Эдийн засагт 10 тэрбум ам доллар орж ирсэнээр гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж төсөл эхлэхээс дуусах хүртэл хугацаанд шууд болон шууд бус нөлөөллөөр 150 мянган ажлын байр бий болж ажилгүйдлийн түвшин жилд дунджаар 40 хувь буурах, улсын төсвийн орлогын тогтвортой өсөлтийн 25-30 хувийг хурдны авто замын төсөл дангаараа хангах тооцоо судалгаа гарсан зэрэг эдийн засгийн болон байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх үндэсний хэмжэээний биет бүтээн байгуулалт юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
Эдийн засаг
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-нд боллоо.
Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа. Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа.
Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
Тус ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.
Тухайлбал, өнгөрсөн 3 сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.
Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна.
Түүнээс гадна гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.