Нийгэм
Улаанбаатарын утаа, замын түгжрэлийг бууруулах чиглэлд Франц улс төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдав.
Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, францын талаас тус улсын Европ, гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Ерөнхий захирал Тиери Матү нар даргалж, Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин нарын албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү уулзалтаар хоёр орны салбар бүрийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд ялангуяа хоёр орны дипломат харилцааны түвшинг ахиулах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбар дахь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хоёр талын төр, засаг харилцан анхаарч ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Францад туршлага судлуулах айлчлалыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.
Зөвлөлдөх уулзалтаар талуудын хөндсөн нэг чухал сэдэв нь Улаанбаатар хотын утаатай тэмцэх болон замын түгжрэлийг бууруулахад Франц Улсаас техникийн болон санхүүгийн дэмжлэг авах асуудал байв. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр олон улсын хэмжээнд идэвхтэй ажиллаж буй Франц Улсын хувьд нийслэл хот дахь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлд ч францын талаас тодорхой төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буйг мэдээлэв. Хоёр орны Элчин сайд нар эдгээр саналуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тохирлоо.
Мөн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монголд ирэх франц жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг Францад сурталчлах, үүнтэй холбоотойгоор тээврийн харилцааг сайжруулах хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар тогтов.
Талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаас гадна олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ