Connect with us

Эдийн засаг

Б.ЛХАГВАСҮРЭН: МОНГОЛ УЛС ОДООГООР ДЕФОЛТОД ОРОХ ЭРСДЭЛЭЭС ХОЛ БАЙГАА

Нийтэлсэн

-

 Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй инфляц, төлбөрийн тэнцэл, дефолт зарлах эрсдэлийн талаар ярилцлаа.

– Инфляц 6щ зургадугаар сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ?

-Өнөөдөр инфляц дэлхий нийтийн асуудал, төв банкуудын хувьд сорилт болоод байгаа. Америк, Европын орнуудад инфляц 9 орчим хувьд хүрч сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Удахгүй 2 оронтой тоогоор илэрхийлэгдэх төсөөлөл, тооцоолол хийгдэж байна. Түүнд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь ч ижил юм. Цар тахлын давлагаа хүчтэй байсан 2021 оны хувьд тээвэр логистикийн гацаа, бараа бүтээгдэхүүний нөөцийн хомсдол, зардлын өсөлттэй холбоотой үнийн өсөлт зонхилж байсан бол энэ оны 2 дугаар сараас хойш геополитикийн эрсдэлүүд, тэр дундаа Украин улсад үүссэн нөхцөл байдал, түүнтэй холбоотой барууны орнуудаас ОХУ-д тавьсан эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээний үр дагаварт шатахуун, эрчим хүч, хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтээр хурдтай өсөж байна. Дэлхий нийтийг хамарсан импортын барааны үнийн өсөлт манай улсыг тойроогүй, бүр ч илүүгээр нөлөөлж байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 оны 6 дугаар сард улсын хэмжээнд жилийн инфляц 16.1 хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалаад байна. Тухайлбал, манай улс 100 хувь импортоор авдаг шатахууны үнийн өсөлтийн нөлөө 3 орчим нэгж хувийг, импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөө 2.5 орчим нэгж хувийг, үлдсэн 3.7 нэгж хувийг импортын барааны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байна. Энэ нь биднээс үл хамаарсан гадаад шокын нөлөөгөөр инфляц өдөөгдөж буйг харуулж байна. Дотоодын барааны хувьд, махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 4 нэгж хувийг, үйлчилгээний үнийн өсөлт 2 нэгж хувийг, дотоодын бусад барааны хувьд 1 нэгж хувийг бүрдүүлсэн дүр зурагтай байна. Өөрөөр хэлбэл, импортын орц, шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр дотоодын хүнс, тэр дундаа хүнсний ногоо, төрөл бүрийн өөх тос, талх, гурил болон сүү, сүүн бүтээгдэхүүний бүлгийн үнийн өсөлт өндөр байна.

-Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал гэж их тайлбарладаг. Инфляцын өрнөлтэй мөнгөний бодлогоор хэрхэн тэмцэж байна вэ?

-Макро эдийн засгийн талаасаа инфляцыг анх нийлүүлэлтийн, импортын шалтгаантай хүчин зүйлс өдөөж, улмаар инфляцын “хоёрдахь үеийн нөлөө”-гөөр бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цааш үргэлжлэн өсөх хандлага ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл, анх цөөн нэр төрлийн импортын барааны үнэ хүчтэй өсөж, улмаар дотоодын бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнийн өсөлтөд шилжих үзэгдэл ажиглагдаж эхэлж байна. Эдийн засгийн өсөлт эмзэг, салбаруудад идэвхжил жигд бус, хөдөлмөрийн зах зээл буюу ажил эрхлэлт, өрхийн хэрэглээ цар тахлын өмнөх түвшнээс давж сэргээгүй хэвээр байгаа ийм үед эдийн засагт бизнесийн мөчлөгийг харуулдаг үйлдвэрлэлийн зөрүү уул уурхай болон уул уурхайн бус салбарын аль алины хувьд сөрөг түвшинд байсаар байгаа. Энэ нь эрэлтийн инфляцын дарамт одоо ч харьцангуй бага байгааг илтгэж байна. Харин хэрэглээ, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн өсөлт эргэн сэргэхийн хэрээр инфляц эрэлтээр өдөөгдөх буюу “хоёр дахь үеийн нөлөө”-гөөр эрчимжих эрсдэлтэй байдаг.

Харин манайд арай өөр дүр зурагтай байгаа учир инфляцын хүлээлт эрчимжихээс сэргийлэх, инфляцыг эрэлтийн өсөлтөөр нэмж өдөөхгүй байх, төгрөгийн харьцангуй өгөөжийг өсгөх зорилгоор мөнгөний бодлогыг чангаруулах алхмыг өнгөрсөн оны намраас хойш шат дараатай алгуур авч хэрэгжүүлж байна. Цар тахлын зарим үеүдэд 2-3 улирал дараалан агшиж байсан эдийн засгийн сэргэлтийг дэмжих, хадгалах үүднээс мөнгөний бодлогыг алгуур чангаруулах бодлогыг баримталж ирлээ.   Тухайлбал, Монголбанк цар тахлын үед банкуудад мөрдүүлж байсан хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2022 оны 4 сарын 1-ний хооронд үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг авч эхэлсэн. Үр дүнд нь банкны зээл олголт сэргэж, тогтвортой үргэлжилж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 12 дугаар сарын хурлаас төв банкнаас банкуудад олгодог урт хугацаат репо санхүүжилтийн хүүг ‘бодлогын хүү+0.5 хувь’ байхаар өсгөн тогтоосны дээр долларжилтын эрсдэлээс, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Түүнчлэн, 2022 оны 1 дүгээр сард ээлжит бусаар хуралдаж мөнгөний бодлогын төлөвийг бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувиар дамжуулан үргэлжлүүлэн чангаруулсан. Тухайлбал, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх, төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ оны гурав болон  зургадугаар сарын Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөлийг харгалзан бодлогын хүүг харгалзан 2.5 болон нэг нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргаад байна. Нэг удаагийн алхмаар 2.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж байгаа нь зах зээлд дохио өгөх болон үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна. Мөнгөний бодлогын арга хэмжээний үр дүнгүүд тэр дороо биш тодорхой хугацааны дараа гардаг учир дунд хугацаанд инфляц хэвийн байдалд орж, зорилтот түвшинд тогтворжих боломжтой.

-Өнөөгийн өндөр инфляцад шийдэл байна уу. Энэ намраас байдал улам хүндэрнэ гэх хүлээлт нийгэмд газар аваад байна шүү дээ?

-Инфляц одоогийн түвшний орчим, арай бага түвшинд энэ он дуустал хадгалагдаж, ирэх оны эхнээс алгуур буурсаар  хоёрдугаар хагаст 6+/-2 хувийн зорилтот түвшний интервалд орж, тогтворжих хүлээлт хэвээр байна. Ийнхүү төсөөлөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Нэгд, авч хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөө энэ намраас хүчтэй гарч эхэлнэ. Хатуу бодлого  инфляцын хоёр дахь үеийн нөлөөг хязгаарлаж, инфляц тогтворжиход чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёрт, шатахуун, хүнсний үнийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд одоогийн инфляцыг өдөөж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ намраас саарах хүлээлттэй байна. Манай эдийн засаг, зарим салбар улирлын шинжтэй бөгөөд үүнийгээ дагаад хэлбэлзэл өндөртэй учир энэ жилийн тариалалт, хүлээгдэж буй ургацын байдал улирлаа дагаад эерэг хүлээлтийг бий болгож байна. Гэхдээ мэдээж геополитикийн хурцадмал байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх нь дэлхийн зах зээл дээрх манай импортын хүнс, шатахууны үнийн цаашдын төлөв, гадаад худалдааны логистик, тээвэрлэлтэд шууд тусгалаа олно. Түүнчлэн, хэдийгээр дэлхий нийтэд инфляц түр зуурын биш болж 2023 онд ч үргэлжлэх дүр зурагтай байгаа боловч 2022 оны түвшнээсээ буурахаар төсөөллүүд гарч байна. Иймд, геополитикийн эрсдэлүүд нэмэгдэхгүй тохиолдолд дотоодын хүнсний нөөц бүрдүүлэлт сайн хийгдсэнээр ирэх жил манай инфляц эргэн буурч, тогтворжих хүлээлт давамгайлж байгааг дахин онцлон хэлье.

-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ?

-Нүүрсний экспорт саатаж, төлбөрийн тэнцэл алдагдалтай, валютын нөөц буурсан талаар хэвлэлээр, сошиал орчинд ч их ярьж байна. Манай улсын валютын орох, гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл энэ оны эхний 6 сарын байдлаар 1.1 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гараад байна. Үүнд хил боомт дээрх гацаанаас шалтгаантай нүүрсний экспортын биет хэмжээний гүйцэтгэл бага байснаас гадна бидний гаднаас авч хэвшсэн импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Тухайлбал, энэ оны эхний 6 сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллараар өсөж 766 сая доллар, хүнсний импорт 122 сая ам.доллараар өсөж 526 сая ам.долларт хүрээд байна. Улмаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөц, төгрөгийн ханшид том дарамт болж байна. Гэхдээ хилээр гарч буй нүүрсний биет хэмжээ сүүлийн саруудад нэмэгдэж буй сайн мэдээтэй байгаа бөгөөд экспортын орлого ирэх саруудад нэмэгдэх хүлээлт ч өсөөд байна. Дэлхийн зах зээл дээрх манай экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа хэдий ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Иймд экспортын бүтээгдэхүүний хил нэвтрэлтийн асуудал шийдвэрлэгдчихвэл валютын орох урсгалын нөхцөл байдал эргэн сайжрах боломж нээлттэй хэвээр байгааг онцлох нь зүйтэй. Төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр импортын өсөлт ч ирэх улирлуудад саарах хүлээлт байна. Түүнчлэн, ирэх саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал хэвийн үргэлжилж, олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж буй тул гадаад валютын нөөцөд эергээр нөлөөлнө. АНУ-ын суурь хүү өсөж эхэлсний дээр глобал эдийн засгийн тодорхой бус байдалтай холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн бусад валютуудын эсрэг хүчтэй чангарч байна. Сүүлийн 1 жил гаруй хугацаанд ам.долларын индекс буюу бусад голлох валютууд (евро, иен, фунт, юань гэх мэт)-тай харьцах ханш 15 хувиар чангараад байна. Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа. Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна.

-Гадны зарим байгууллагууд, зарим дотоодын эдийн засагчид Монгол Улсыг дефолтод орох эрсдэлтэй гэж буй. Үнэхээр дефолтод орох бодит эрсдэл нүүрлээд байна гэж үү?

-Товчхондоо, тийм бодит эрсдэл бий болоогүй. Монгол Улс дефолт зарлах хүнд нөхцөлтэй нүүр тулсан гэж үзэхгүй байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа. Өмнөх удаа буюу 2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд сул байсан. Гадаад валютын нийт нөөц 1 тэрбум ам.долларт хүрэхтэй үгүйтэй, импортын 3 сарын хэмжээнээс ч доош орж, төсвийн алдагдал ДНБ-ий 15 хувийг давсан, богино хугацаанд төлөх томоохон өр төлбөрийн асуудалтай байсан. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Мүүдиз агентлагийн хувьд “Caa1” буюу  маш өндөр эрсдэлтэй түвшинд, харин Фитч болон Эс энд Пи агентлагууд зээлжих зэрэглэлийг “B-” болгож 2 шат дараалан бууруулж байв.  Харин одоо гадаад валютын нөөц 3 орчим тэрбум ам.доллар буюу импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшинд бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ий 5 орчим хувьтай, эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 2 хувийг давах хүлээлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хууль, УИХ-ын тогтоолоос харахад ирэх жилүүдэд төсөв, санхүүгийн сахилга бат хангагдах дүр зурагтай байна. Эдийн засгийн одоогийн суурь, цаашдын төлөв эерэг, дефолтын эрсдэл хол байгааг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд мөн баталгаажуулаад байна. Тухайлбал, энэ оны 5 дугаар сард Фитч агентлаг, 7 дугаар сард Эс энд Пи агентлаг манай улсын үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ баталгаажуулаад байна. Энэ нь олон улсын хөндлөнгийн хараат бус шинжээчдийн эдийн засгийн цаашдын төлөвт, гадаад өрөө хугацаанд нь эргэн төлөх чадварт өгч буй үнэлгээ юм. Мөн 2022-23 онуудад төлөгдөх, валютын нөөцөнд ихээхэн дарамт учруулах зарим өр төлбөрийг хойшлуулж улсын өрийн удирдлагыг сайжруулахад томоохон алхмуудыг өнгөрсөн хугацаанд хийж чадсан байгаа. Дээр нь мега төслүүд болох Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаар ажиллах, боомтууд холбогдож уул уурхай болон тээврийн салбар сэргэхээр хүлээгдэж байгаа нь хүндрэлээс гарах боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

-Монгол Улсын гадаад өрийн статистикийг Монголбанк нэгтгэж зарладаг. Гадаад өрийн статистик дээр онцлох зүйл нь юу вэ, энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ оны  нэгдүгээр улирлын эцэст, Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна. Энэ нь ОУВС-ийн аргачлалаар тооцож гаргадаг статистик үзүүлэлт бөгөөд, дотор нь зээл, бондоос гадна хөрөнгө оруулалтууд ч багтдаг. Жишээ нь Оюу толгой дээр гэхэд хэдийгээр статистик аргачлалаар өр гэж бүртгэж байгаа ч экспорт хийгээд, татвар төлөөд явж байгаа дефолтын эрсдэлгүй цэвэр хөрөнгө оруулалт явж байгаа юм.   Мөн нийт өрийн 30 хувь орчим нь төрийн байгууллагуудын өр, үлдсэн 70 хувь орчим нь хувийн хэвшлийн өр байдгийг анхаарах нь зүйтэй. Хувийн хэвшлийн гадаад өр гэдэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй буюу Засгийн газраас баталгаа гаргаагүй, банкууд болон аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл, худалдааны өглөг, компани хоорондын зээл болон бусад өр төлбөр юм. Өөрөөр хэлбэл, нийт өрийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, нийт гадаад өрөөс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар, Төв банкны өр 2.6 тэрбум ам.доллар, мөн төрийн өмчийн оролцоотой банк, аж ахуйн нэгжүүд (Төрийн банк, Хөгжлийн банк, Эрдэнэт УБҮ, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс таван толгой, Монголросцветмет зэрэг)-ийн нийт 1.5 тэрбум ам.долларын гадаад өрийг хасаад тооцвол 21.4 тэрбум ам.долларын өр үлдэж байна. Энэ үлдсэн 21.4 тэрбум ам.долларын гадаад өрийг үүсгэж, захиран зарцуулсан хувийн хэвшлийн байгууллагууд маань түүнийг эргэн төлөх үүргийг зэээлдүүлэгчдийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй, харин төр засаг, татвар төлөгчид өмнөөс нь ямар нэг үүрэг хүлээхгүй гэсэн үг. Бас нэг жишээ дурдахад, Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн (Энержи ресурс) 2016 онд 600 сая ам.долларын бонд, 100 орчим сая ам.долларын гадаад зээл, хүүний төлбөрөө төлж чадалгүй, улмаар компанийн ханш нь жилийн дотор 83 хувиаар унаж байсныг санаж байгаа байх. Тухайн үед Энержи ресурс компанийн зүгээс бонд эзэмшигчид, зээлдүүлэгч нартайгаа зээлийн бүтцээ шинэчлэх хэлэлцээрийг хийсэн байдаг бөгөөд эргэн төлөлтийн хугацааг 6 жилээр хойшлуулж, хүүний хэмжээгээ бууруулж чадсанаар санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэсэн байдаг. Иймд хэдийгээр нийт өр 33 тэрбум гэх өндөр дүн яригдаж байгаа боловч, үнэхээр дeфолтын эрсдэл бий юу, татвар төлөгчдөд хэр дарамт учруулах вэ гэдэг дээр зөв дүгнэлт хийхийн тулд доторх бүтцийг нь задалж харах нь чухал юм.

Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим