Нийгэм
Г.Доржпалам: Баярын өдрүүдэд орон нутагт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 30 орчим хувиар нэмэгдүүлнэ
Сар шинийн баяртай холбоотойгоор хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн ачаалал, түүнийг хэрхэн зохицуулж, зохион байгуулж байгаа талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламаас тодрууллаа.
-Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн замд зорчигч тээврийн ачаалал ямар байх бол. Танай байгууллагаас ямар зохицуулалт хийх вэ?
-Монгол түмний уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулаад орон нутгийн чиглэлд, хот хоорондын чиглэлийн зорчигч урсгал багагүй нэмэгддэг. Сар шинийн өдрүүдээр буюу шинийн 1-3-ны өдрүүдэд хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал нэмэгддэг.
Хувийн тээврийн хэрэгслээр тогтмол тээвэрлэлт хийдэг иргэд бүртгэлгүй, техникийн шаардлага хангаагүй, мэргэшсэн жолоочгүйгээр тээвэрлэлт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг эрсдэл үүсэх нөхцөл болж байна
Автотээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулж байна. Бидний урьдчилсан төлөвлөлтөөр СХД-ийн Зорчигч тээврийн төв буюу Драгон автовокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл ажиллуулахаар төлөвлөлтийг хийгээд байна.
Мөн БЗД-ийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах автобуудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл, саяхан ХУД-т шинээр нээгдсэн Лавай автобуудлаас 8 чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлээд 1200 орчим тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэхээр бэлтгэлээ хангаад байна.
-Баяр ёслолын үеэр зам, тээврийн осол нэмэгддэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зам дээр зам тээврийн осол, зөрчил нэмэгдэх хандлага байдаг. Энэ нь хувийн тээврийн хэрэгслээр тогтмол тээвэрлэлт хийдэг иргэд буюу хууль бус тээвэрлэлтээр ямар нэг бүртгэлгүй, техникийн шаардлага хангаагүй, мэргэшсэн жолоочгүйгээр тээвэрлэлт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг эрсдэл үүсэх нөхцөл болж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, замын нөхцөл, гадаргууд тохируулж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарах магадлал цөөнгүй байдаг. Ийм учраас иргэд аль болох АТҮТ-тэй гэрээтэй ажиллаж байгаа, стандартын шаардлага хангасан нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж байна.
-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах чигэлээр танайхаас хяналт шалгалтыг хэрхэн хийж байна?
-Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлтэд явж буй том оврын автобуснуудын техникийн бэлэн байдлыг нь хангах тал дээр ажиллуулахад ЗГ-ын тогтоолын дагуу зургаан сар тутамд нэг удаа техникийн хяналтын үзлэгт оруулж байна. Бусад тээврийн хэрэгслүүд жилдээ нэг удаа ороод явдаг. Эндээс харахад том оврын автобус, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүд бол техникийн хувьд бэлэн байдлаа бүрэн хангаж ажилладаг гэж ойлгож болно.
Эх сурвалж: АТҮТ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ