Нийгэм
Өнөөдөр болох үйл явдалууд

08.30 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Сэтгэлийн 1000 донор-4” аяны нээлт болно.
09.00 цагт Хавдар судлалын үндэсний төвд “Би хавдрын эсрэг үйлсийг дэмжигч. Би энэ үйлст нэгдсэн” өдөрлөг болно.
10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жил, Маршал Х.Чойбалсаны мэндэлсний 124 жилийн ойн хүрээнд:
10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.
10.15 цагт Тусгаар тогтнолын ордон Их Жанжин Д.Сүхбаатарын зээнцэр З.Хайдар, судлаач О.Баатар нарын чөлөөт уулзалт, ярилцлага болно.
10.20 цагт Тусгаар тогтнолын ордон МАН-д шинээр элсэж буй иргэдэд үнэмлэх гардуулах ёслол болно.
11.30 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэu өргөх ёслол болно.
10.30 цагт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Зураг төслийн хүрээлэн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, Орон нутгийн хамгаалалтанд авах, Хөрөнгө бүртгэн авах болон бусад асуудлаар хэлэлцэнэ.
11.00 цагт Монголын үндэсний музейд “Монголчуудын уламжлалт тоглоом наадгай” үзэсгэлэнгийн нээлт болно. Монголын үндэсний их баяр цагаан сард зориулсан уг үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 60-аад тоглоомыг дэлгэн олон нийтэд толилуулна.
11.00 цагт “Лавай” төвд Автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төвийн нээлт, хот хооронд зорчих тасалбар түгээх шинэ системийг танилцуулах уулзалт болно.
11.30 цагт БХБЯ-нд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн шинэ гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
12.00 цагт Монголын уран зургийн галарейд тус галерейд ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл илэрхийлэх ёслол болно.
12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монгол бөхийн өргөөнд Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болно.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.