Нийгэм
Б.Лхагвасүрэн: Арилжааны банкуудын гаргасан зээл өмнөх оныхоос 20 хувиар өссөн
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үнийн өсөлтийн талаар хэлэлцэх байх. Монголбанк энэ талаар ямар мэдээлэл, зөвлөмж өгөх вэ?
-Монголбанк сар бүр эдийн засгийн нөхцөл байдлын мэдээлэл гаргаж, хийж байгаа. Инфляцын тайланг мөн сар тутам гаргадаг. Эдийн засаг халж эрэлтийн шинжтэй инфляц хөөрөгдөх үед мөнгөний бодлогын арга хэрэгсэл маш сайн ажилладаг. Нийтүүлэлтийн гарал үүсэлтэй инфляцын хөөрөгдлийг мөнгөний бодлогоор удирдхад төвөгтэй. Энэ тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа, тээвэр, ложистик, боомтын асуудлыг хэрхэн шийдэх, экспорт, импортын тээвэрт гацаа үүсгэхгүй байх талаар хамтран ажиллаж байна.
-Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа. Монголбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг хангахын тулд ямар бодлого баримталж байна вэ?
-Эдийн засаг “Ковид-19” цар тахлын дараа дөнгөж сэргэж байгаа үед мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх нь эрсдэлтэй. Учир нь сэргэлтийг сааруулах сөрөг нөлөөтэй. Ийм учраас төв банкны зүгээс эдийн засгаа өсөлтийг сааруулахгүй, инфляцыг богино хугацаанд хяналтад авах бодлого баримтална. Тэгээд ирэх онд баримтлах Төрийн мөнгөний бодлогоо энэ чиглэлээр боловсруулж байна.
-Энэ онд хэрэгжүүлж буй мөнгөний бодлогыг хэт өөдрөг төсөөлсөн. Тухайлбал, эдийн засгийн өсөлт тав, инфляц 6-8 хувьдтай байна гэсэн. Гэтэл уг тоонууд нэлээд өөрчлөгдсөн шүү дээ?
-Олон улсын судалгааны байгууллагууд болон Монголбанкны зүгээс энэ онд “Ковид-19” цар тахлын дараа эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байлаа. ОУВС, Дэлхийн банк бас ийм дүгнэлт гаргаж байсан. Гэсэн хэдий ч олон улсын хурцадмал байдал, Орос, Укрианы асуудлаас шалтгаалж дэлхий нийтээр эдийн засаг хүндэрч байна. Дээр нь түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож улс орнуудийн эдийн засгийн өсөлт саарч байгаа юм. Үүнээс улбаалж бүхий л улс оронд инфляц өндөр төвшинд хүрлээ. Ялангуяа, АНУ, Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудад инфляц 8-9 хувьд хүрсэн нь дэлхийн эдийн засгийг маш түвэгтэй болголоо.
-Арилжааны банкуудын зээл зогссон хэмээн иргэд бухимдалтай байгаа. Хэзээнээс зээл олгож эхлэх вэ?
-Ер нь арилжааны банкууд зээл олгож байгаа. Гэхдээ эрчимтэй олгож байсан хурд нь буурсан. Өнгөрсөн оны долдугаар сарын байдлыг энэ жилийнхтэй харьцуулбал зээлийн өрийн үлдэгдэл 20 хувиар нэмэгдсэн. Тэгэхээр шинээр 20 хувийн зээл гарсан гэж болно. Харин мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оныхоос өсөөгүй. Тэгэхээр мөнгөний бодлого хатуу тал руу явж байна гэсэн үг. Бодлогын хүү хамгийн сүүлд 10 хувь болсон. Цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх нь инфляцаас ихээхэн шалтгаална. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар инфляцын талаар хэлэлцсэн. Тэгээд инфляцыг зорилтод төвшинд буюу найман хувьд 2023 оны эхний хагаст аваачих төсөөлөл гаргасан. Энэ төсөөлөл хэвийн явах юм бол бодлогын хүүг цаашид өсгөхгүй. Хэрэв инфляц эрчимжвэл мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр арга байхгүй.
-Системийн хэмжээний буюу томоохон таван банк IPO гаргах ёстой. Энэ ажил ямар хэмжээнд явж байна вэ?
-Активын чанарын үнэлгээ хийж дуусч дүгнэлт нь гарсан. Энэ дүгнэлт нь сайн гарсан учраас IPO хуулийн хүрээнд гарах ёстой. Монголбанк Голомт, Төрийн банк, ХААН гэсэн гурван банканд IPO гаргаж болно гэсэн зөвшөөрөл өгсөн. Одоо Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл хүлээж байгаа. Одоохондоо Худалдаа хөгжил, Хас банк нь IPO гаргах хүсэлт Монголбанканд хараахан гаргаагүй байна.
-Цахим орчинд Монгол Улс дефолт зарлаж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгээд иргэд хадгаламжаа гадаад валют руу хөрвүүлж байна гээд байгаа. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-ОУВС-ын аргачлалын дагуу Монгол Улсын гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна гэж байгаа. Үүний 30 хувь нь Оюутолгойн бүтээн байгуулалтынх. Бас 30 орчим хувь нь аж ахуйн нэгжүүдийнх юм. Засгийн газар, Монголбанк, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй холбоотой өр 12 тэрбум ам.доллар. Тэгэхээр 33.9 тэрбум ам.доллар гэдэг тоогоор дефолт зарлахад ойртсон гэдэг харьцуулалт хийж байгаа нь өрөөсгөл асуудал гэж харж байгаа. Төрийн байгууллагуудын хувьд өрийн асуудлаа хэрхэн шийдэх, удирдлагаа яаж хийх тал дээр тодорхой стратеги, дүрэм, журам байдаг учраас дефолт болох зүйл одоохондоо байхгүй.
-Манай улсын гадаад валютын нөөц хангалттай хэмжээнд байж чадаж байгаа юу?
-Олоун улсын баримталдаг аргачлалаар аваад үзвэл гурван сарын импортод хүрэлцэх, түүнээс дээш хэмжээнд байна. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн үзэл баримтлалд гадаад валютын нөөц нэг жилийн импортод хүрэлцэх ёстой гэж заасан байдаг. Энэ хэмжээнд арай хүрэхгүй байгаа.
-Та Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах, МИК-тэй холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Монголбанкны санаачилгаар ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжсэн. Иймд МИК-ийн гаргаж буй шийдвэрт оролцох үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлд нь Монголбанк нэг гишүүнээ хараат бусаар суулгадаг. Орон сууцны санхүүжилтийн энэ хөтөлбөр хамгийн сайн хэрэгжиж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс үүнийг төсвийн шинжтэй арга хэмжээ гэж хардаг. Тэгээд Монголбанкийг уг хөтөлбөрт оролцохгүй байх зөвлөгөө өгч ирсэн. Энэ жилийн хувьд Ковидын хуулийн хүрээнд ипотекийн зээл олгож байгаа. Төв банкны тухай хуульд ипотекийн зээл олгох нь хориотой. Гэхдээ энэ оныг дуустал Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцно. Харин ирэх онд Засгийн тодорхой агентлагт шилжүүлж өгөх зорилогтой байгаа. Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа. Жилийн 15-16 хувьтай юм. Тэгэхээр зургаан хувь гэдэг бол нэлээд хөнгөлөлттэй хүү. Иймд тодорхой байгууллага, банкууд ч алдагдал үүрээд явж байгаа учраас ипотекийн зээлийн хүү дахин буурах нь төвөгтэй. Хэрэв хүүг бууруулая гэвэл аль нэг байгууллага алдагдалыг нь хүлээж төсвөөс татаас өгөх шаардлагатай болно.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна