Connect with us

Нийгэм

Сурагчийн дүрэмт хувцас багц үнээрээ 10-60 мянган төгрөгөөр нэмэгджээ

Нийтэлсэн

-

  Зуны нартай, хуртай өдрүүд урсан өнгөрч ажил хичээлийн намар цаг нэгэнтээ иржээ. Хүүхэд бүрийн цээжээр мэддэг есөн сарын 1 боллоо ерөөсөө бидний баяр даа хэмээх дуу сургууль бүрийн үүдэнд цангинах цаг энүүхэнд. Энэ л өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлтгэхээр томоохон зах, худалдааны төвүүдийг зорьдог. Хэрэв балчир үр нь нэгдүгээр ангид орж, сургуулийн алтан босго давах гэж байгаа гэр бүлүүдэд сурагчийн дүрэмт хувцас бэлдэнэ гэдэг тунчиг хариуцлагатай зүйл юм. ЕБС-ийн сурагчдын нэгдсэн загварыг батлаад найман намрыг үджээ. Загвар батлагдсан ч стандарт буюу хувцасны чанарын асуудал дотоод, гадаадад үйлдвэрлэгдсэн, үнэ мөнгөний хувьд ялгагддаг нь нууц биш. Ийнхүү эцэг эхчүүд сургуулийн хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл тэр дундаа дүрэмт хувцас хэрхэн бэлтгэж байгааг сурвалжлахаар редакцаасаа үүрэг аван гарлаа. Нарантуул олон улсын төвд БНХАУ-аас ирсэн дүрэмт хувцас энэ жил дээд тал нь арван мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ тухай сурагчийн дүрэмт хувцас зардаг хамгийн нүүрний лангууны худалдагчаас лавлахад. Тэрбээр “Иргэдийн худалдан авалт хөдөлгөөн одоохондоо гайгүй л байна. Энэ долоо хоногийн бямба, ням гарагуудад ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнах байхаа. Хил хаагдсан ч гэсэн дүрэмт хувцасны үнэ их нэмэгдээгүй. Манайхаас хувцас авч байгаа хүмүүс үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцаснаас оруулж ирж байгаа дүрэмт хувцас материал нь илүү сайн байдаг гэдэг. Үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцас сайн нь сайн байдаг ч тааруухан нь бас л муу байдаг. Гэхдээ үнийн хувьд ч мөн зөрүүтэй манайхны дундаж цалин ямар билээ аль болох боломжийн үнэтэйг нь авна. Ер нь тэгээд хүмүүсийн өөрсдийнх нь сонголт шүү дээ” гэж хуучлав.

Энэ дунд дотоодын үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцасны үнэ хэрхэн өссөн үзүүлэлтийг цухас дурдахад. Шинэ хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн онтой харьцуулахад багц үнээрээ 10-60 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал бага ангийн сурагчийн хувцас дундаж үнэ багцаараа 115-164 мянган төгрөг, дунд ангийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ мөн л 20-40 мянган төгрөгөөр, ахлах ангийнх 50-60 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 760 мянган хүүхэд суралцана. Нэгдүгээр ангид 50 мянган хүүхэд элсэн суралцаж, өнгөрсөн жилээс хүүхдийн тоо 40 мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ. ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны талаар БШУЯ-наас “Сурагчийн дүрэмт хувцасны чанар, стандарт, борлуулалтад БШУЯ-наас хяналт тавьж, оролцдоггүй ба стандартыг тогтоож өгөх боломжгүй. Харин сурагч зөвхөн дүрэмт хувцсаараа жигдрэх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Сургууль болон ангийн эцэг эхийн зөвлөл нь ярилцаад дүрэмт хувцсаар жигдрэх эсэхээ шийдэх боломжтой. Гэхдээ дүрэмт хувцас өмсөөгүйгээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх, ялгаатай байдал үүсэх, хүүхдийн сурах сонирхолд нөлөөлөх зэргээс сэргийлэх ёстой гэж мэдээлжээ.

Ийнхүү сурвалжилгаа “Нарантуул”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн дүрэмт хувцасны лангуугаар үйлчлэгчид болон худалдагчдын санал сэтгэгдлээр үргэлжлүүлье.

Иргэн Ц.Тунгалаг: Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй

Манайх зургаан хүүхэдтэй хамгийн том нь оюутан ахлах, дунд, бага ангийн гурав цэцэрлэгт хамгийн бага хоёр хүүхэд маань явдаг. Энэ олон хүүхэдтэй хүмүүст төр засгаас харж үзмээр юмаа юмны үнэ тэнгэрт хадсан байна энэ жил хүүхдүүдээ яаж юмыг яаж бэлддэг юм бүү мэдээ тоолдог төгрөг нь хаана яваа юм нөхөр бид хоёр зэрэг ажиллаад хүч хүрэхгүй л байна. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж өргөн хэрэглээнийхээ барааг ихээр үйлдвэрлэхгүй л бол цөөхөн хэдэн үйлдвэрүүд нь тэнгэрт тулсан үнэтэй нийлүүлэх юм. Бололцоотой хүмүүс ч яахав хямд санагдаж байгаа байх, мань мэт шиг олон хүүхэдтэй айлуудад бол бол арай л өрхийн төсөв хэтэрсэн үнэтэй санагдаж байна.

Худалдагч Б.Тулгасайхан: Тээврийн зардал өссөн болохоор дагаад барааны үнэ өссөн

 Тээврийн зардал өссөн болохоор мэдээж барааны үнэ дагаад л өсөн шүү дээ. Өмнөх гэхэд манайд зарагдаж байсан цүнхнүүд 50-60 мянган худалдаалагдаж байсан. Энэ жилээс бараг л 25-30 мянгаар нэмэгдсэн иргэд мэдээж нөгөө наймаа хийж сурсан зангаараа “Хоёр цүнх авлаа ш дээ ядаж 10 мянга хямдруулчих л даа” гэдэг дээ.

Иргэн Х.Цэцэгмаа: Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэж бодож байна даа

Дотоодын үйлдвэрээс бага охиныхоо дүрэмт хувцсыг авдаг. Чанар нь гайгүй санагдсан хоёр жилдээ нэг дүрэмт хувцас авдаг. Өмнөх жилүүдийг бодвол үнэ нь өссөн байна. Гэхдээ үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэж бодож байна даа. Тэгж байж аль аль талдаа дэмтэй, би ч бас өөрөө хувиараа бизнес хийдэг болохоор энэ үндэсний үйлдвэрлэлүүдээ ямар байдгийг мэднэ.

Худалдагч Э.Дээгий: Худалдагч бид ч бас ардаа амьдралтай юм хойно ашиг гаргахын тулд тодорхой хэмжээний үнэ нэмнэ

Мэдээж ойрын өдрүүдэд худалдан авалт нэмэгдсэн гэсэн хэдий ч өнгөрсөн жилтэй харьцуулахад тийм ч сайн биш байна. Хүмүүс ихэнхдээ үнэтэй байна одоо талыг нь дараа сараас талыг нь авъя гэцгээдэг. Ер нь бол тэдний хэлж байгаа үнэний ортой хүүхдийн хичээлийн хэрэгсэл хамгийн доод тал нь 40-50 мянган төгрөг болдог. Зөвхөн дэвтэр гэхэд 20-30 мянган төгрөг дээр нь нэмээд бусад хэрэгслийн үнэ хямд ч дэвтрийн үнэндээ шингээд өсөж байгаа юм. Бараа тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн. Худалдагч бид ч бас ардаа амьдралтай юм хойно ашиг гаргахын тулд тодорхой хэмжээний үнэ нэмнэ.

Иргэн Г.Отгонцэцэг: Нэг хүүхдэд 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг

Манайх хоёр сургуулийн сурагчтай зөвхөн намрын улиралд нэг хүүхдэд 150 мянган төгрөгийн хичээлийн хэрэгсэл авдаг. Дүрэмт хувцсанд 200 орчим мянган төгрөг зарцуулдаг. Ингээд нэг хүүхдэд 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Бага ангийн сурагчийн дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчээсээ авч байсан. Чанарын хувьд бага зэрэг ялгаа гардаг. Жишээлбэл, Хятадаас орж ирдэг дүрэмт хувцаснаас бага зэрэг будаг гардаг түүнээс бол бөөстдөггүй сайн материалтай. Харин дотоодод үйлдвэрлэгддэг дүрэмт хувцас амархан бөөстдөг. Харин оёдол сайн юм билээ. Тэгээд Хятадаас орж ирсэн нь үнэ хямд учир ихэвчлэн авдаг.

Иргэн У.Эрдэнэсүрэн: Дотоодын үйлдвэрээс дүрэмт хувцсыг нь авъя гэхээр хэтэрхий үнэтэй байдаг

Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурав нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Нэгдүгээр ангид бага охин маань элсэж орно. Тиймээс хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг нь иж бүрдлээр нь авах шаардлагатай болсон. Хоёр ахад нь өмдийг нь л авч өгнө. Хөвгүүд болохоор өмд нь тэсэхгүй юм. Дотоодын үйлдвэрээс дүрэмт хувцсыг нь авъя гэхээр хэтэрхий үнэтэй байна.

Иргэн Д.Улиастай: Хэдхэн ширхэг хувцас авахад л хэмнээд хэмнээд 200 мянган төгрөг болж байна

Сургуулийн насны хоёр охин, нэг хүүтэй. Дунд ангид орж байгаа нэг охиндоо дүрэмт хувцсыг нь иж бүрдлээр нь авсан. Харин бага ангийн охиндоо шинээр цэнхэр цамц л авлаа. Хүүдээ дүрэмт хувцасны өмд, цамц авсан. Нарантуул зах үнийн хувьд дотоодын үйлдвэрээс хамаагүй хямд байна. Энэ хэдхэн ширхэг хувцас авахад л хэмнээд хэмнээд 200 мянган төгрөг боллоо.

Иргэн А.Сувд-Гэрэл: Манай охин үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцсыг олон жил өмссөн, бөөстөхгүй сайн

Манай охин өнгөрсөн хавар тавдугаар ангиа төгссөн. Энэ намар дунд ангид орох болохоор шинэ дүрэмт хувцас авч байна. Охиноо хоёрдугаар ангид байхад нь үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцсыг нь авч өгч байсан. Үнэтэй ч гэсэн олон жил өмссөн, бөөстөхгүй сайн юм байна лээ.

Иргэн О.Даваадорж: Дүрэмт хувцсаар ижилсэх нь зөв

 Эмгэн бид хоёр ачаа хөтөлж аваад хойд 7 буудлаас ирсэн. Гэртэй арай ойрхон гээд Бөмбөгөрийн гадна талбайд байгаа сурагчийн хувцас сонирхож явна. Хөгшин бид хоёр, хоёулаа тэтгэвэр авдаг болохоор хоёр ачийгаа бүрэн хувцаслаж дөнгөөд байгаа юм. Тэхдээ бас жил болгон шинэ хувцас авч өгдөггүй дотуур өмсөх цагаан, хөх сорочкан цамцыг л шинээр авна. Хүүхдүүдийн маань аав ээж нь мэдээж мөнгө өгөлгүй яах вэ тэрийг бид хоёр хадгалаад хичээл эхлэхээр энэ хоёртоо бага сагаар нь зарцуулна. Дүрэмт хувцсаар ижилсэх нь зөв ядаж л тэр, энэний хүүхэд гэж ялгагдахгүй юм даа.

Иргэн Л.Цэлмэг: Үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцас материал сайтай юм шигээ

Бид хэд хичээлийн бэлтгэлээ хийх гэж Сүхбаатар аймгаас ирсэн. Аймгаасаа цүнх, дэвтэр худалдаж авснаас хотод ирээд авбал арай л хямд бас олон сонголттой байдаг. Манай том хүү энэ жил төгсөх анги биеэ даагаад ганц нэг ажил хийсэн болохоор өөрийгөө хөөрхөн болгоод явсан. Тэгээд хоёр дүүд нь энэ тэр юмыг нь цуглуулахад л 150-160 мянга гээд яваад өгөх юм даа. Бид нар хувийн унаагаар ирсэн болохоор замын зардал хөлс гайгүй тэрнээс тендерийн унаагаар ирсэн бол бараг л замын зардалдаа хамаг мөнгө нь яваад өгнө шүү дээ. Дүрэмт хувцасны хувьд өнгөрсөн жил дотоодын үйлдвэрээс хүүхдүүддээ шинэ хувцас авч өгсөн. Манай бага хүү их хөдөлгөөнтэй ер нь аймаг, сумын хүүхдүүд сургуулиас гэр хүртэлх замдаа дүрэмт хувцастайгаа сагс, тоглоомын талбай, найз нөхдийн гэрээр орсоор орой ажлаасаа тарж ирж байгаа аятай л нөхдүүд ирнэ. Харин хаа очиж үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцас материал сайтай юм шигээ манай хүүгийнх бол урагдаж ханзрах нь гайгүй байдаг.

Иргэн Х.Уранбайгаль: Иргэд үнийн өсөлтөд яах аргагүй дарлуулж байна

Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулаад явж байна. Бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ маш их нэмэгдсэн байна. Иргэд ажил, амьдралаа яаж ийгээд болгож байгаа ч үнийн өсөлтөд дарлуулж байна. Хүүхэд яг ийм бүтээгдэхүүн авна гэсний дагуу наймаачид үнийг нь нэмчхэж байгаа юм. Арай нэг гайгүй материалтай цүнх авахад 100 мянган төгрөг байна. Нийтдээ хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд 500 мянган төгрөг зарцуулагдах юм байна. Өнгөрсөн жилийнх шиг хичээл тав хоног онлайнаар, тав хоног цахимаар орох нь буруу. Тэр бол үр дүн муутай байх. Тиймээс нэг эхэлсэн бол танхимаар хичээл орох хэрэгтэй. Тэгж байж цогц мэдлэг авна.

Энэ мэтчилэн иргэд, худалдагчдын санал сэтгэгдлийг сонсоход үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн ч иргэдийн цалин, орлого бага тэхдээ ядаж нэг хүүхдэдээ ч болтугай үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцас авч өгөх юмсан гэх сэтгэл харагдаж байлаа. Гагцхүү хүн бүр үнэ нэмэгдсэнийг дурдах нь элбэг ч төрийн бодлого зохицуулалтаар иргэдийнхээ амьжиргаа цалин хөлс, олон хүүхэдтэй айлуудыг харж үзсэн зарим нэг зүйлийг хийгээсэй гэсэн бодол төрж байв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим