Эдийн засаг
Түмэн шувуут түмнийх боллоо
2019 оны төдийгүй Монголын ХАА-н салбарын хамгийн анхны IPO-г үндэсний үйлдвэрлэгч Түмэн Шувуут ХК гаргасан. Тус компанийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн биржээр 2019.01.15-2019.01-31-ны өдрүүдэд явагдаж, амжилттай хаагдлаа.
Түмэн Шувуут ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50,000,000 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосноос нийт 3000 хөрөнгө оруулагчаас 10.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна.
Энэ удаагийн IPO нь сүүлийн хоёр жилд зарлагдсан хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон, иргэд SocialPay аппликейшнээр данс нээж, захиалга өгөх боломжтой технологийн дэвшлийг нэвтрүүлсэн онцлогтойгоор явагдсан юм.
Тус компани нь татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан таван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барина.
Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсон байна. Үүнээс тус компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм.
Түмэн Шувуут компанийн хувьцааг авах хүсэлтэй байсан ч хараахан оролцож амжаагүй иргэдийн хувьд хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломж нээлттэй байна.
Голомт Капитал ҮЦК-ийн хувьд өнгөрсөн онд Сүү нээлттэй бонд, Бэрс,Алтан намар, Монголиан мортгэйж фанд, Нэткапитал финанс корпораци болон “Урбан” зэрэг хаалттай бондын хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн юм.
Мөн монголын анхны даатгалын салбарын Мандал даатгал компанийн 7.4 тэрбум төгрөгийн IPO, Эрчим бондын туслах андеррайтер, Говь ХК-ийн хувьцаа хуваах төслийг удирдан ажилласан хамт олон юм. Тус компани нь тун удахгүй “Монос хүнс” компанийн IPO-г олон нийтэд санал болгохоор ажиллаж байгаа юм байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө