Бусад
Ном уншдаггүй хүнтэй битгий гэрлээрэй

Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч гэрлэж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр чамайг үргэлж амьдын тамд байлгана. Ном уншдаггүй хүн маш мулгуу нэгэн байдаг. Мулгуу хүн залхуу, хармаа хоосон, аливааг ухаж ойлгох чадвар муу, эдийн шуналтай, уур омог ихтэй, үйл хөдлөл үг хэлээрээ үргэлж хүний дургүй хүргэдэг, бие сэтгэлээрээ эрүүл бус, хүний ач тусыг хэзээ ч боддоггүй, бусдын муу нөлөөнд автамхай, амьдралын зорилгогүй, улс орондоо болон гэр бүлдээ хийсэн бүтээсэн зүйлгүй олон муу зуршлын нийлбэр болсон, сэтгэлийн болоод бие бялдарын хатгүй, ходоод болон бэлгийн таашаал хоёртоо хамаг цаг заваа зориулдаг, худлаа үнэн ярьсан нэгэн байдаг юм.
Тэгэхээр ном уншдаггүй хүнтэй хэзээ ч ханилж сууж болохгүй болж таарч байна. Хэрэв та тийм хүнтэй заяа холбосон бол насны залуу, цусны шингэн дээр салах хэрэгтэй. Олдсон ганцхан насаа тамд өнгөрөөх хэрэггүй. Тэртэй тэргүй үхсэн хойноо там, диваажин хоёрын аль нэгэнд очихоос хойш. Ганц л олдох насандаа хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэнэг хүний үгийг сонсон бачимдаж, үйл хөдлөлийг нь харан дургүйцэж, хараал зүхлийг нь сонсон гуниглаж, зодуурыг нь амсан дальдчиж, хоосон хармааг нь сэгсрэн гасалж, хоолтой хүний хоолыг харан шүлсээ залгиж, хайр халамжаар дутан ганихарч суух хэрэггүй юм. Ийм хүнтэй та л өөрөө очоод наалдчихдаг болохоос биш өөр хүн таныг түүүнтэй цавуугаар наачихдаггүй.
Тэгэхээр та зовлонг биш аз жаргалыг нь сонгох хэрэгтэй гэсэн үг. Сонголтоо зөв хийх хэрэгтэй гэсэн үг. Сурч байхдаа мэргэжлийн номоо уншдаггүй байсан хүн ур чадвар муутай мэргэжилтэн болж төгсөнө, тэгвэл тэр ур чадвар муутай мэргэжилтэн таны цалин багатай ажил хийх болно, цалин багатай ажил хийж олсон мөнгөөрөө таны болон өөрийнхөө хэрэгцээг хангах мөнгийг олж чадахгүй нь лавтай. Хайр дурлалын тухай ном уншдаггүй хүн таныг хайрлаад хэвтэж байх уу. Тийм хүн таныг гарцаагүй хайраар дутааж, хараар бялхуулж таарна. Тэр номноос амьдрах ухаан аваагүй тул мулгуу үг олныг хэлж таныг гомдооно. Ном уншдаггүй хүн танд сэтгэлийн, бэлгийн болон бусад ямар ч таашаал өгч чадахгүй. Ном уншдаггүй хүн үр хүүхдээ ухаалаг сайхан хүмүүжүүлэх боломжгүй. Ном уншдаггүй хүн ухвар мөчид байдаг учраас таныг болон үр хүүхдээ хайрлахгүй, хараан загнана. Тэр бүү хэл зодох нь энүүхэнд.
Ном уншдаггүй хүн хор хөнөөлийг нь ухаараад ойлгочих чадваргүй байдаг учраас архи, тамхи, авгай хүүхэн гээд аль муу муухай бүхнийг хэрэглэнэ. Үүнээсээ үүдээд худал үнэн ярьж өөрөө өөрөөсөө, өрх гэрээсээ хулгай хийнэ. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан зохиол ном уншдаггүй хүн ямар ч дотоод гоо зүйгүй л байж таарна. Тэр хэрээрээ ч бүдүүлэг авир гаргадаг. Хүн эцэг эхээс мэдлэгтэй төрчихдөггүй. Хэн өөрийгөө маргаашийн амьдралд боловсруулан бэлдэж чадна тэр хүн мөнгөтэй, гэр бүлтэй, хамт олонтой, бизнестэй байна. Хэн мэргэжлийн номоо сайн уншиж, мэргэжлээ сайн эзэмшсэн байна, тэр чадварлаг мэргэжилтэн болно, хэн их олон ном уншиж судалсан байна, тэр амьдрах ухаантай байна.
Мэргэжлээ сайн эзэмшээгүй бол цалин багатай ажил хийнэ, эсвэл ажилгүй гудамж метрлэнэ, ном уншиж, аливаа юмны наад цаадхыг харьцуулж сураагүй хүн амьдрах ухаанд суралцаагүй байдаг. Ийм хүн хань ижил, хамт олонтойгоо хэрэлдэж, маргалдан улмаар ажлаа орхих, авгайгаа солих нь түгээмэл. Хүн болж төрчихөөд ном уншиж юм бүтээж оюуны таашаалтай амьдрахын оронд адгуус амьтан шиг ходоодны болон бэлгийн таашаалыг дээд жаргалд тооцож суудаг. Энэ бол ном уншдаггүй ухаан мулгуу хүний үндсэн дүр төрх юм. Өндөр цалин авах хүсэлтэй бол түүнд хүрэх мэдлэгийг хүн зөвхөн номноос л авдаг. Сурсан мэдсэнээ яаж мөнгө болгох, бусадтай хэрхэн зохицож ажиллах зэрэг амьдрах ухааныг хүн зөвхөн номноос л авдаг. Өөрөөр өмнөх ажлаа сайн хийгээд, өндөр цалин авч, сайн сайхан амьдрахад ном л хүнд тус болно. Зохиолын ном хэрэггүй, цагийн гарз гэж хүмүүс ойлгодог.
Гэтэл тийм номд гарч байгаа дүр нь хүнд яаж амьдарвал зөв, яаж амьдарвал бурууг ухааруулж, амьдрах ухаанаа хайрлаж байдаг. Утга зохиолын ном олныг уншсан хүн бол хүн бүртэй хэрхэн харьцахаа мэднэ. Тийм хүн хүнтэй харьцахдаа нас, хүйс, үзэл бодлыг нь хүртэл харгалзаж үзэж харьцдаг, өөрөөр хэлбэл хүний эвийг олдог. Тэр зохиолд гарч байгаа сайн муу талын олон дүрээр хүн амьдралын утга учрыг ойлгож, өөрийн амьдрал дээр алдааг нь давтахгүй, оноог нь хэрэглэж ухаалаг, зөв амьдардаг учиртай. Номоос хүн өвөг дээдсээ хүндлэх, үр ач, ах дүү, амраг ханиа хайрлах, бусдын арга эвийг олох, хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлэх, бусдын санаа бодлыг хэрхэн тааж мэдэх, ажил амьдралаа нийгэм, хамт олонтойгоо хэрхэн уялдуулах, өөрөө хэрхэн зөв амьдрах ухааныг олж байдаг. Тэнэг хүн өөрөө алдаж байж ухаардаг, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг.
Эрдэмтэн мэргэд өвөг дээдэс маань алдаа оноогоо номонд бичээд үлдээчихсэн байхад бид өөрийн биеэрээ зовлон туулан байж амьдралыг ухаарах ёсгүй юм. Тэд бидний төлөө ном судраа үлдээжээ. Бид ч бас үр хүүхэд ач гучийнхаа алдаагүй амьдралын төлөө толгойгоо цэнэглэх учиртай юм. Номоос олдог мэдлэг бол зөвхөн ач гучид ч биш хүн болоод төрчихсөн бүх хүнд хэрэгтэй зүйл юм. Өөрийн амьдралаа зөв зохицуулж амьдрахад туслах гол туслагч нь ном юм. Ухааныг бусдаас, тэнгэрээс, бурханаас эрэх хэрэггүй. Бурхан багш хүртэл “Ухааныг зөвхөн өөрөөсөө эр.
Аврал өөрт л байдаг” гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Өөрөө л та юм уншиж байж зовлонгоос гарах арга замаа олно гэсэн үг юм. Хүн бүр өөрийн гэсэн ажил амьдралтай байдаг тул хэн ч танд туслах боломжгүй. Хүн аз жаргалтай амьдрах ухааныг номноос авах учиртай. Манай судлаачдын үзэж байгаагаар бол Монголд оюуны элитүүд бараг байдаггүй, үүнийг нь бидний буурай хөгжил гэрчилж байгаа юм гэж үзсэн байдаг. Тэгэхээр бид аз жаргалтай, зөв амьдрах ухааныг номоос л авах хэрэгтэй байна. Хэн их уншсан нь зорьсондоо саадгүй хүрч хэн бага уншсан нь өөрийгөө болон өрөөлийг зовоох гээд байна. Үүнийг л монголчууд бид ухамсарлачихвал өөртөө болон өрөөлд гай тарихгүй, мөрөөрөө амьдарч чадна.
Монголчууд оюуны чадвараараа дэлхийн 260 гаруй улсаас 25-д нь давхиж яваа. Оюуны чадамж гэж юу вэ? Энэ бол ном уншаад сайхан ойлгочихдог, тэндээс зөвийг нь авч, бурууг нь хаяж, тэр номоос олсон мэдлэгээрээ зөв, сайхан амьдрахыг хэлж байгаа хэрэг. Монголчууд бид оюун тархиндаа мэдлэг хийхгүй байна. Өөрөөр хэлбэл зүгээр ганган хувцаслаад, гудамжаар алхаж явахад нь хүний тархи толгойд нэг сайхан амттай талх хийх жор өөрөө ороод ирнэ гэж байхгүй.
Тэгэхээр яах вэ гэвэл номноос талх хийх жорыг нь олж уншаад, хоёр муу гараа жаахан залхууралгүй хөдөлгөчихвөл тэр хүн мөнгө олох нэг аргатай болоод явчихаж байгаа хэрэг болно. Хэрэв та аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг бол заавал ном уншдаг хүнтэй гэрлэх хэрэгтэй гэдгийг хатуу санаж яв. Хүн хэр их ном уншина тэр хэрээр ухаалаг байдаг. Юмны эв дүйг олж байдаг. Хүнд байдлаас хохирол багатай гарч байдаг. Ном уншдаггүй хүн чинь л хүнд байдал тулгарлаа гэхэд аливаа юмыг олон талаас нь ухан бодож, ижил төстэй бусад үйл явдалтай харьцуулан харах чадваргүй байдаг.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.