Энтертайнмент
Попын гүнж Бритни Спирсийн эргэн ирэлт
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард попын гүнж Бритни Спирс 13 жилийн турш хязгаарлагдмал байсан эрх чөлөөгөө эргүүлэн авсан билээ. Хийхийг хүссэн зүйлсээ хэнээс ч хамааралгүй хийх боломжтой болсон тэрбээр алдарт дуучин Элтон Жонтой хамтран “Hold me closer” дуугаар урлагтаа эргэн ирж буйгаа албан зарласан гэж хэлж болно.
Уг дуу нь Элтон Жоны 1971 онд гаргасан “Tiny Dancer” дууны шинэчилсэн хувилбар юм. Улмаар 2016 онд “Glory” цомгоо гаргаснаас хойш уран бүтээл гаргаагүй Бритнигийн хувьд энэ удаагийн эргэн ирэлт нь тун онцгой байх болно гэв.
Түүний амьдралын шинэ үе, он тоолол дахин эхэлж байгаа гэхэд хилсдэхгүй. Саяхан хуримаа хийсэн түүний уран бүтээлд энэхүү өөрчлөлтүүд нэвт шингэнэ хэмээн сонсогчид нь таамаглаж байна. Тиймээс дараа дараагийн уран бүтээлүүдийг нь тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.