Энтертайнмент
УДБЭТ 60 дахь улирлын тоглолтоо дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил дуурь, балетаар нээнэ

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог дуурь, балетын ноён оргил Ж. Верди “Аида” дуурь, П.И.Чайковский “Хунт нуур” балетаар тоглолтын 60 дахь улирлын нээлтээ хийнэ.
Тус театр анх 1963 оны 5-р сарын 15-ны өдөр Евгений Онегин дууриар сонгодог бүтээлээ дагнан бүтээх түүхэн замналаа эхэлсэн түүхтэй. Монголд сонгодог урлаг хөгжөөд 60 дахь жилтэйгээ ийнхүү золгож байна.
Монголд дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлийг дагнан туурвидаг цорын ганц театр болж хөгжсөний 60 жилийн ойгоо угтан тоглолтын 60 дахь улирлын нээлтээ дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил дуурь, балетаар хийхээр төлөвлөжээ.
Ж. Верди “Айда” дуурийг 2022 оны 10 дугаар сарын 1,2-нд, П.И Чайковский “Хунт нуур” балетыг 8,9-нд тоглох юм.
140 жилийн түүхтэй дэлхийн сонгодог “Аида” дуурийг 2010 онд анх эх орондоо туурвисан юм. Дж.Верди XIX зууны төдийгүй дэлхийн дуурийн урлагийн оргил бүтээлүүдийг туурвисан бөгөөд “Аида” дуурь түүний хамгийн том бүтээл юм. Учир нь нүсэр найрал дуу, хөгжмийг энэ дуурь л багтаасан байдаг аж. УДБЭТ-рын уран бүтээлчид 2011 оны 4-р сарын 30-нд анх театрын тайзнаа уг дуурийг тогложээ. Тус дуурь нийт 4 бүлэг, 7 үзэгдэлтэй бөгөөд тайз засалт, хувцаслалт, гоёл чимэглэлийн хувьд эртний Египетийн дүр зургийг тод томруунаар харуулж чадсан байдаг. Уг дуурь анх 1871 оны 12 дугаар сарын 24-нд нээлтээ хийсэн цагаасаа Америк, Герман, Испани, Австри, Унгар, Польш, Франц, Орос зэрэг олон оронд тоглогдож байсан төдийгүй Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм дээр уг дуурийг туурвиж байсан түүхтэй.
Дэлхийн сонгодог бүтээл балетын ноён оргил бол П.И.Чайковский “Хунт нуур” балет гэдгийг сонгодог урлагийн үзэгчид өнөөдрийг хүртэл баталсаар ирсэн. Хүн бүр балетын урлагийг “Хунт нуур” балетгүйгээр төсөөлдөггүй. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, Хунт нуур” гэсэн балет бичсэн байдаг. Үүнээс “Хунт нуур” балетыг дэлхийн сонгодог балетын оргил гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж.
П.И.Чайковский “Хунт нуур” балетыг анх 1877 оны 3-р сарын 7-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй 1 үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна. Энэхүү балетыг манай улсын дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзны ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллаж байсан юм. “Хунт нуур” балетыг симфони оркестргүйгээр төсөөлөхийн арггүй. Хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлогтой.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
