Нийгэм
Өвөрхангай аймаг мод үржүүлгийн газартай болжээ
Өвөрхангай аймгийн “Арвайхээр цэцэрлэгжилт” Орон нутгийн өмчит аж ахуй, тохижилт үйлчилгээний газарт БНСУ-ын хөрөнгө оруулалтаар “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлэн мод үржүүлгийн газар байгуулсан байна.
“Арвайхээр цэцэрлэгжилт” Орон нутгийн өмчит аж ахуй, тохижилт үйлчилгээний газар нийт таван га талбайд хайлаас, улиас, бургас зэрэг долоон төрлийн модыг үрслүүлэн бойжуулж, жилдээ аймагт 30 мянган суулгац нийлүүлэх боломжтой болох юм.
Харин 15 га газарт мод үржүүлгийн ажил эхлүүлээд байгаа Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн багийн захирал И Сон Гил зөвхөн мод тариад орхих биш, цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулахаар зорьж байгаагаа ярьж байна. Мөн дан мод бут тарьснаар зарлага ихтэй байдаг учраас төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуйг давхар эрхлэх нь чухал гэжээ.
Нийгэм
Иргэний Нисэхийн Үндэсний төв ТӨХК-ийн захирлаар Б.Отгонсүхийг томиллоо
Зам, тээврийн сайдын 2025 оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2025.01.06-нд 08:00 цагт болж, тээврийн салбарт 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ахиц дэвшил амжилтын талаарх мэдээллийг товч танилцууллаа.
Мөн 2025 онд зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаарх мэдээллийг өгч харьяа байгууллагуудын 2025 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа.
Шуурхай хуралдаанаар салбарын сайдын зүгээс авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгаварыг өгч богино хугацаанд засаж сайжруулах, шинэчлэх ажлуудын талаар санал солилцсон юм. Ажлын үр дүн, биелэлтийн тайланг дараагийн шуурхай хуралдаанд танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.
Мөн энэ үеэр ЗТЯ-ны харьяа байгууллагуудад хийгдсэн шинэ томилгоог танилцуулж, ажилд нь амжилт хүслээ.
Шинэ томилгоо:
•“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулуун
•“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлаар Д. Оюунболд
•ЗТЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Оюунтуяа
•Иргэний Нисэхийн Үндэсний төв ТӨХК-ийн захирлаар Б.Отгонсүх нар томилогдон ажиллаж байна.
Нийгэм
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна
Нийгэм
Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь
Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг хүргэж байна.