Connect with us

Спорт

ONE CHAMPIONSHIP АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР “ROAD TO ONE-2022” ТЭМЦЭЭНЭЭР МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР ОРЖ ИРЛЭЭ

Нийтэлсэн

-

Холимог тулааны ONE Championship холбоо 2011 онд байгуулагдаж, Сингапурын Калланг хотод төв нь байрладаг юм байна. Одоо ONE Championship холбоо нь холимог тулааны дэлхийн хамгийн том гурван холбооны нэгд UFC, Bellator холбоодтой хамт  тооцогдож байна. Ази тивийн тамирчдыг голлон сонгодог. Мөн бусад холбоодоос ялгаатай нь холимог  тулаанаас гадна кик бокс, муай-тай боксын төрлүүдээр аваргаа шалгаруулдаг. Торноос гадна рингэнд ч тэмцээнээ зохион байгуулдаг. Ази тивийн хамгийн том холбоо One Championship-ийн “Road to One-2022” холимог тулааны тэмцээн  2023 онд Монголд болно. Учир юу гэвээс Степпа-Арена мөсөн өргөөний хамт олны хүчин зүтгэлийн үр дүнд манай улс Төв Азийн ONE Championship-ийн эрхийг авсан гэнэ.  “Road to One-2022”-ын ялагчид дэлхийн дэвжээнд One Championship дэхь  дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх гэрээг хүлээн авах юм байна. Энэ нь хүн бүрт олдохгүй бөгөөд Монгол Улсаа болон өөрийгөө, хүч чадлаа дэлхийд гайхуулах гайхалтай боломж  юм. “One Championship” бол дан ганц холимог тулаан биш. Тайланд бокс, кикбоксын тулаан хөтөлбөрт нь заавал багтдаг аж. Одоогийн байдлаар “One Championship” Азийн тулааны зах зээлийн ихэнх  хувийг дангаар эзэмшиж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивийн бүх тулаанчдыг эгнээндээ нэгтгэх зорилгын нэг хэсэг нь энэ юм.  Манай улсын хувьд энэ тулааны анхдагч нь яах аргагүй дэлхийн аварга Ж.Нарантунгалаг юм.  ONE Championship албан ёсны эрхтэйгээр  “Road to One-2022” тэмцээнээр Монгол Улсад албан ёсоор  орж ирж буйг тохиолдуулсан ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

 “Степпелинк холдинг”  ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин: One fc маань хүчтэй дайрах төлөвлөгөө гарган хүрээгээ тэлэхэд нь бид гарын арван хурууных нь нэг хуруу болж чадсандаа  маш их баяртай байгаа

-Бид  монголын эдийн засаг болон бүсийн хоорондын харилцаа, спорт энтертайнмэнт гээд  маш олон салбараар дэлхийтэй холбогдож байна гэж харж байгаа. Мэдээж худалдаа наймаа, аялал жуулчлал үүнийгээ  дагаад маш олон салбар болно шүү дээ. Тэгэхээр энэ салбарууд цаашдаа  улам бэхжих тусам  ялангуяа гардан тулаан нь  спортын олимп  болчихсон үед  том франчайзинг эрхийг  бидэнд өгсөн нь маш том боломж. Холимог тулааныг хүнд бэрхийг  даван туулж гарч ирсэн түүнчлэн ззнээс гарч ирсэн бизнесийн болон  улс төрийн удирдагч бол дандаа агуу гайхамшигтай хүмүүс байдаг.  Тэгэхээр үүнтэй  холбож байгаа,  холбогдож байгаа хүмүүс  бол  гайхамшигтай хүмүүс байдаг. Тиймээс   одоогоор би   тодорхой  хэлж мэдэхгүй ч  хувийн төсөөллөөр бодоход  нуугдчихсан байсан гайхамшигтай тийм шинэ эдийн засгийг бий болгоно гэдэг  итгэж байна. Бид тухайн үедээ энэ эрхийг авах  шалгуурт орж байхад  бидэнд тодорхой  хугацаа өгөөд ямар шалгуур, ямар нөхцөл байх вэ гэдгийг тодорхой  танилцуулсан. Тэд шалгаруулалт явуулахдаа бидний хийсэн  орчны судалгаа, цаашид яаж ажиллах төлөвлөгөө, мөн  ямар хөтөлбөрүүд гаргаж вэ, түүнийгээ  яаж хийж,  хэрэгжүүлэх гэх мэтийг харсан байх. Түүнээс гадна  бизнесийн бүтэц гэж бий энэ бүгдийг харж л биднийг шалгаруулсан байх. Бидэнд өгсөн нөхцөл байдал сонголт нь  манай компанийн хувьд  зөв цагтаа,  зөв хүмүүстэйгээ холбогдсон юм болов уу гэж боддог.  Яагаад гэхээр манай компани  сингапур  болон  азийн бусад улсуудтай  тодорхой нэг  бизнесийн харилцаа хийдэг нь том боломж болсон.  Сингапураас холимог  тулааны  Дашдаваа ах  маань  спортын хүмүүст манай компанийг санал болгосны дагуу  бид холбогдоод  цаашаа орж ярих боломж ирсэн. Бидний анхны яриа явж байхад  Сингапурын One fc оффисоос  манайхыг  Ази тивээс Казакстантай цуг байгаа гэдгийг хэлж байсан. Ерөнхийдөө бид нар ойролцоогоор зургаан сарын хугацаанд тасралтгүй  бичиг хэрэг  үйлдэж,  хоорондын харилцаа  явж байсан бол  сүүлийн  дөрөв дэх сараасаа  том удирдлагуудаас  танайхтай хамтрахаар шийдсэн гэдэг шийдвэр гаргаад, түүнийхээ дагуу бид эхний ажиллах зарчим болон  горимын асуудлуудаа харилцаанд оруулсан. Өнгөрөгч  дөрөвдүгээр сараас “Монгол HD” телевизийнхэнтэй хамтран  явуулах шоуны шалгаруулалтад цэрэг, цагдаа, хууль хүчний, мэргэжлийн спортуудын 500-600-аад хүн оролцсон.  Гэвч энэ дотор муатай, кикбокс  орж ирээгүй байгаа ч хойшдоо орж ирэн улам баялаг болно гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд бид холимог тулаан буюу MMA-р 61,66 кг-ийн жинд шалгаруулж авсан. Харин эрх жил муатай, кикбокс оруулж ирэх эрхээ авсан бөгөөд энэ чиглэлээр тус тусдаа 200-300 идэвхтэй хичээллэдэг  тамирчин байгаа гэсэн тоог энэ холбооны тэргүүнээс авсан. Тэгэхээр энэ тоо Төв Азируугаа орохоор  хэд дахин үржигдэж  орж ирэх болов уу гэсэн таамаг байгаа. Одоогоор  Умард Азийн Тайланд, Сингапур, Малайз, Индонез, Мьянмар, Камбож зэрэг улсууд тэр хавийгаа нэгтгэж байгаа. Харин Төв Азиа манайх авч байна. One fc-ийн том   стратеги  болохоор Европ болон Баруун Европийн хувьд  Герман улсад төвлөрөхөөр болсон. Хойд америк, канадад Амазон орж ирж байгаа бол Өмнөд  америкт  Бразил, Африкт болохоор Өмнөд Африк сонгогдон тус тус төвлөрүүлэхээр болсон. One fc маань хүчтэй дайрах төлөвлөгөө гарган хүрээгээ тэлэхэд нь бид гарын арван хурууных нь нэг хуруу болж чадсандаа  маш их баяртай байгаа.

Төслийн удирдагч Золбоо: 2023 онд бид  Төв Азийн бүсийн эрхээ авчихлаа, үүнийгээ үргэлжүүлэн монголынхоо амжилыг олон улсад гаргах чиглэлээр илүү олон төсөл, хөтөлбөр  хэрэгжүүлэхээр  ажиллах болно

-Бид нар үүнийг  анх 2019  онд эхлүүлж байхдаа Сингапурт байгаа One fc манай   монголыг нэлээн сонирхож байгааг мэдэрч байсан. Яагаад гэвэл  бид  түүх соёлын хувьд ч дайчин гаралтай гэдгийг дэлхий даяар мэддэг.  Тэгээд ч манай ганц хоёр тамирчин  тэнд очин аварга болж байсан. Нэг их  дэмжлэггүй мөртлөө явсаар байгаад аварга болсон тамирчид байгаа. Тийм болохоор  бид  Казахстан улстай өрсөлдөөд энэ  эрхийг авч чадсан. Бид нарын хувьд бол стратеги бол мэдээж монгол тамирчдаа дэлхийн хэмжээний тамирчин  болгох,  түүгээрээ  дамжуулаад улсаа сурталчлах,  түүх соёл, нийгэм эдийн засаг, ер нь монголын гэсэн зүйлээ дэлхийд таниулах явдал юм. Дэлхийн  олон сая  хүн үздэг дэвжээн  дээр монголын төлөөллийг гаргана  гэдэг бол маш чухал юм. One fc холбоо ч дэвжээн дээрээ монгол тамирчны   дайчин соёл, түүхийг гаргаж үзэгчдэд харуулах маш том сонирхолтой байсан. Ер нь 2010 оноос  хойш монголд маш олон тулааны холбоо  үүсгэн байгуулагдсан ба  тогтвортой явж байгаа   хэд хэдэн холбоо бий. Эдгээр холбоод маань сар бүр боломжгүй бол гурван сард нэг удаа тэмцээн зохион байгуулж байсан тул тамирчдын хувьд дотоодын тэмцээн уралдаан гээд бэлтгэл харьцангуй гайгүй байсан гэж хэлж болно. Гэхдээ дэлхийн дэвжээ бол илүү хатуу,  илүү их  хүчин чармайлт,  илүү их ур чадвар шаардана. Тийм учраас  бид нар нэг нэг талаараа бэлэн байгаа ч нөгөө талаараа бас хийх ажил маш  их байгаа. Тамирчдын хувьд бол бид  монголчуудын амжилт үзүүлэх магадлалтай жинг сонгосон.  Жүдо, чөлөөт,  бокс,  тулааны спортоор  ихэнх амжилтыг  үзүүлдэг  жин байдаг түүнийг л бид сонгохыг хичээсэн.  Яагаад гэхээр тэр жинд  авьяастай хүмүүс маань нэлээд  байдаг учраас. Ер нь  бол холимог тулаан  тодорхой хэмжээгээр спортод суурилсан байдаг.  Жишээлбэл эхний жилдээ  чөлөөт, жүдо, бокст илүү их амжилт үзүүлдэг 61,66 кг-ийн жинд тамирчдаа сонгож авсан байгаа. Энэ бол мэргэжлийн спорт. Холимог тулаан гэдгийг  одоогоор монголд  жоохон буруу ойлгоод байгаа нь харамсалтай.  Зүгээр нэг зодолдож буй хоёр  гэдэг үүднээс нь  ойлгодог.  Мэргэжлийн спорт, мэргэжлийн спортын тамирчин бол маш их сахилга баттай, маш их хатуужилтай маш хүмүүжилтэй байдаг.  Ялангуяа UFC-ээс  ялгарах хүрээ нь  дорнын гүн ухаан, философийг шингээсэн байдаг учраас тамирчид нь илүү ёс суртахуунтай, илүү  хүндлэлтэй байдаг. Түүгээрээ ч илүү онцлогтой, тиймдээ ч манай улсад илүү тохиромжтой гэж бодож байна. Түүнчлэн  ач холбогдол нь гэвэл  мэргэжлийн спорт, мэргэжлийн тамирчин  хүн гэдэг  чинь амархан бий болдоггүй  гэдгийг  бид  энэ арван ангиараа үзэгчдэд  хүргэхийг зорьсон байгаа. Тэгэхээр манай үзэгчид  мэргэжлийн спорт хороод, тамирчид  дэлхийн хэмжээнд хүрэхийн тулд ямар их асуудлыг давдаг, ямар их хугацаа ордог,  ямар их сорил давдгийг энэ төслөөс маань ойлгож авах байх гэдэг нь бидний зүгээс үзэгчдэд өгч буй гол мессэж юм.  Том амжилтад  хүрсэн тамирчдын түүхийг сонирхоход  янз бүр  байдаг. Азийн орнуудад, ялангуяа одоо манай энэ  тэмцээнд бол ихэнхдээ л  хүнд хүчир амьдралаас гарч ирсэн,  багаасаа  бэрхшээл туулсан хүмүүс  илүү хатуужилтай,  илүү тууштай явдаг юм шиг санагдсан. Гэхдээ  өөр улсууд Америк ч юм уу, европт бол мэргэжлийн спорт учраас яг  дасгал сургуулилтаа зөв хийсэн, өөрөө сахилга бүтээсэн хүмүүс  амжилт гаргана. Хөгжиж буй орнуудад  тэр талаар нь илүү, ялангуяа монголд  илүү харагдаж байгаа. Гэхдээ цаашдаа бид үүнийг  хөгжсөн орны жишиг шиг,  ямар ч багш  болон  дэвжээ, заа арга барилыг дэлхийн хэмжээний  тамирчин болгох  нөгөө хөрс суурийг нь тавихын төлөө ажиооаж байна. Цаашид ч  төсөл маань  ингэж л үргэлжилнэ. 2023 онд бид  Төв Азийн бүсийн эрхээ авчихлаа, үүнийгээ үргэлжүүлэн монголынхоо амжилыг олон улсад гаргах чиглэлээр илүү олон төсөл, хөтөлбөр  хэрэгжүүлэхээр  ажиллах болно.

 Төслийн менежер Г.Эрдэнэчулуун: Төв Ази  гэдэг бол маш том зах зээл. Энэ зах зээлрүү гарахаар зорилт тавьсан компаниудад нээлттэй, тиймээс  хамтарч ажиллаасай гэж урьж байна

Бид нар ерөөсөө яг одоо урдаа байгаа ажлаа өөрсдийнхөө хэмжээнд тултал хийе гэж бодож байгаа.   “ONE MONGOLIA” гэдэг  контент нь болохлоор дараагийн том төслүүдийн эхлэл, маркетинг  дээрээс нь  бидэнд  асар том туршлага болно. Тэгэхээр энэ ажлаа бид   өөрсдийнхөө  хэмжээнд маш сайн хийчихсэн байхад  дараагийн ажил бол харьцангуй гайгүй болно. Тэгээд ч одоо монголдоо хамгийн  шилдэг гэсэн телевиз,   прожектийн багууд,  залуучууд бүгдээрээ  хамтраад ажиллаж байгаа  болохоор итгэлтэй байна. Мэдээж манай контент амжилттай болох байх, гоё ч болох байх. Үзүүштэй,  сонирхолтой  залуучуудын  хайрыг  татсан  тийм контент болно гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ мэдээж орон орны онцлог өөр шүү дээ.  Би энэ ажлыг  давуу тал гэж харж байгаа. Манайд энэ тал дээр  бүх юм шинэ, гэхдээ монголд бүүр шинэ зүйл гэж хэлж бас болохгүй юм байна.  Монгол чинь  бөхийн спортоороо маш өндөр зэрэглэлтэй,  дэлхийд  топ-д ордог. Хэдэн  мянган жил  хүүхдүүд ноцолдоод,  барилдаад сурсан.  Тиймээс   холимог тулаанд   бөхийн суурь их  чухал.  Ингэхээр холимог тулаан нь ганцхан цохилцохоос гадна барилдах  ямар нэг техник байхгүй бол хол явахад маш их хэцүү хүндрэлтэй. Тэгэхээр бидэнд  олон давуу талууд байгаа.  Түүнчлэн цусанд байгаа  генээр дамжаад ирчихсэн  тулаанч ард түмний хувьд бол  зөвхөн  замыг нь л зөв засаад өгчихсөн байхад цаашид хүндрэл багатай.  Манай тамирчид цаашдаа ар араасаа,   өөрөө өөрсдөө урагшлана гэдэгт зуун хувь итгэлтэй байна.  Ер нь бол потенцил чадварын хувьд бол манай  тамирчид их сайн. Харин  “Монгол HD” телевиз мөн  өөрийн гэсэн контенттой, өөрийн  гэсэн менежменттэй баг шүү дээ. Дэлхийн хэмжээний  контентуудыг  арван гурван жил хийгээд ирчихсэн асар их туршлагатай телевиз юм. Ялангуяа ийм олон улсын чиглэлийн контентууд орж ирэхэд  яаж ажиллахаа  сайн мэддэг. Бид  нарт  хичээл заагаад явчихаж байгаа юм чинь. Тийм болохоор хамтарч ажиллахад бидэнд их амар байсан. Бичиг цаасны ажил бол цаг хугацаа орно  гэхдээ  нэг их  хүндрэл  гараагүй. Манай улсын  сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл  ер нь бол  их өндөр түвшний болоод,  сайжирчихсан байна гэдэг их  олон юман дээр  харагдаад байгаа.  Ер нь бид үүгээрээ эдийн засагтаа нэмэр болохоос гаднаг мөнгөний урсгалыг л татах гээд байна шүү дээ. 3-4 компанитай  нэлээд эрт гэрээгээ зураад  хамтраад ажиллаад  явж байна. Бүх талаараа нээлттэй байгаа, жижиг , том гэж ялгаварлах юм байхгүй ээ. Монголын бизнес, компаниуд,  ганц бизнесийн ч биш хувийн хэвшил ч биш, төр,  аялал жуулчлал  юу байдаг юм  монголоо  олон улсад жижигхэн ч гэсэн  сурталчлан  зөвөөр таниулахад  жижиг гүүр барьсан шүү гэж бахархаад суух хүсэлтэй байгаа. Тэгэхээр энэ жил энэ бүгдийг монголдоо хийчихэд маш том туршлага болох нь гарцаагүй. Харин дараа жил Төв Ази гэдэг бол маш том зах зээл. Зуун сая хүний зах зээл, дээр нь  монголчуудтай  төстэй аж амьдрал, ааш араншин, зүс царай гээд энэ том зах зээлрүү монголын ямар бизнес гарч болох вэ, тийшээ гарахаар зорилт тавьсан компаниудад нээлттэй, хамтарч ажиллаасай гэж урьж байна. Өнөөдөр эхэлж байхад тул хүсч байгаа ААН, компаниуд бол өөрсдийнхөө болон бидний хувьд баатрууд юм шүү. Дараагийн Төв Азийн аварга шалгаруулах тэмцээн 2023 онд болох ч цаашид уламжлал болох болов уу гэж харж байгаа. Иргэдийн хувьд нэг үеэ бодвол хүмүүс их  олон талаас мэдээлэл авдаг болж.  Сонирхол сонирхлоороо,  өөр өөрсдийнхөө талаас  мэдээллээ авна, хүсэхгүй байгаа юмаа үзэхээ больчихсон байна л даа. MMA  төрлийн буюу холимог тулааны спорт нь өөрөө дэлхийд ингээд хамгийн хүчтэй, хамгийн  мундаг явж байгаа. Ер нь зөндөө сөрөг коммент, ганцхан монгол гэлтгүй дэлхий даяар л  байдаг юм байна.Юм болгоныг  хэцүү,  хүнд хүн сонирхохгүй бол яана аа гээд байх юм бол хөгжихгүй д пээ. Тэгэхээр  гайгүй дээ.  Ер нь тулааны спортуудыг хүмүүс их  эерэгээр хүлээж авдаг болчихсон  байна. Яагаад гэхээр тулааны спортоор хичээллэж байгаа тамирчид өөрсдөө маш өндөр сэтгэл зүй болон би бие бялдрын өндөр хөгжилтэй,  дээрээс нь  хорт зуршлаас хол гэх мэт маш олон давуу талууд байгаа гэдгийг нь мэдчихсэн.   Харахад хатуу ширүүн спорт чинь явж явж  цаагуураа хамгийн зөөлөн, хүнд  хамгийн их  эерэг зүйлийг өгдөг спорт юм шүү гэдгийг  бид контент хийж харуулаад байгаа юм.  Энэ тамирчид чинь,  энэ залуучууд чинь ийм өндөр хүнд хэцүү давааг давж  байж энэ хоёр, гурван минутын дэвжээнд ингэдэг юм байна а гэдгийг зөвөөр таниулахын тулд one –аас  анх удаагаа баримтат контенттой  эрхийг нь Монгол Улс аваад  зөвөөр танилцуулж байгаа юм. Энэ бол маш том давуу тал. Түүнээс хэн ч мэдэхгүй  хоёр залуу дэвжээн дээр гарч ирээд зодолдоод байвал үзэх  сонирхол ч төрөхгүй. Арваннэгдүгээр сарын 27,28 нд  хамгийн том финалын тоглолт болно.  Тэнд зөвхөн монголчууд бус дэлхийн том том дасгалжуулагчид, зохион байгуулагчид  багаараа ирнэ. Гэхдээ энэ удаагийн  тэмцээн бол харьцангуй монгол тал руу илүү чиглэсэн,  монголчууддаа таниулах зорилготой.

Дэлгэрэнгүй ...

Спорт

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөржоожид гардуулсан юм.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 6 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагналыг хурдын удмын адуутай гардсан юм.
Дараагийн долоо хоногийн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагаас Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Дэлгэрэнгүй ...

Спорт

“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас  дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.

Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.

Дэлгэрэнгүй ...

Спорт

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.

Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим