Connect with us

Нийгэм

МАРК МЕЛЕАРД: МОНГОЛ УЛСЫН УРАНЫ САЛБАРТ АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ХИЙХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтэлсэн

-

М.ДАВААДУЛАМ
“Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардтай Монгол улс дахь төслийнх нь талаар ярилцлаа.

– Компанийнхаа болон өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?

-“Бадрах энержи” компани нь Монгол- Францын хамтарсан компани. Компанийн 66 хувийг Францын “Орано” групп, 34 хувийг Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компани эзэмшдэг. “Орано” группийн 90 гаруй хувийг Франц улсын төр шууд болон шууд бусаар эзэмшдэг. Манай хамтарсан компанийн хувьцаа эзэмшигч нь хоёулаа төрийн өмчит компани гэдгийг онцлох хэрэгтэй. Тэр утгаараа ч манай төсөлд хамаарах хөрөнгө оруулалтын гэрээ нь цаад утгаараа манай хоёр улс хоорондоо гэрээ хийж байгаатай адилтгаж болох юм. “Орано” групп нь хуучнаар “Арева” нэртэй байж Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 25 жил болж байна. Өөрийгөө танилцуулбал, намайг Марк Меллеард гэдэг. Би Монгол Улсад ирж ажиллаад нэг жил, харин “Орано” группт ажиллаад 13 жил болж байгаа. Миний хувьд компанийн менежмент удирдлага гэхээсээ илүү уурхайн талбар дээр удаан хугацаанд ажилласан туршлагатай. Тодруулбал, Казакстан улсад ажилладаг “Орано” группийн салбар компанид ажиллаж байсан. Тэнд бид газар доор ураныг уусган олборлодог дэлхийн хамгийн том уурхайд олборлолт явуулж байна. ”Бадрах Энержи” компанийн Монгол улсад хэрэгжүүлж байгаа төсөл их ирээдүйтэй төсөл. Өнөөдрийн байдлаар Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтаа хийж байна. Элсэн чулуун дахь тунамал орд тул геологийн нөхцөлөөс шалтгаалан газар доор уусган олборлох технологи тохиромжтой. Яг ийм шалтгаанаар уламжлалт уурхайн аргаас олон давуу талтай шинэ технологиор үйлдвэрлэлийн туршилтаа гүйцэтгэж байна. Манай компанийн нээн илрүүлсэн Зөөвч-Овоо орд маань дэлхийн ураны хамгийн том 10 ордын нэгд багтана.

– “Бадрах энержи” компани хайгуулын болон олборлолтын хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна вэ?

-Одоогоор “Бадрах Энержи” компани ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөлгүй. Хайгуул хийгээд нээн илрүүлсэн орд дээрээ ажиллаж байна. Түрүүн хэлсэнчлэн, дэлхийн хамгийн том 10 ураны ордын нэгд тооцогдох Зөөвч-Овоо орд маань 100 орчим мянган тонн ураны нөөцтэй. Яг өнөөдрийн байдлаар манай компани үндсэн үйлдвэрлэл рүү шилжих буюу үндсэн төслөө эхлүүлэхээр зорин ажиллаж байна.

– Нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн хугацаанд орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулав. Орон нутагтай зөвшилцөлд хүрч чадсан уу?

-“Бадрах Энержи” компани хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байна. Үүний хүрээнд, хариуцлагатай уул уурхайн хамгийн эхний ажил нь ажиллаж байгаа бүс нутгийнхаа иргэдийг ажилтай, орлоготой болгох явдал гэж үздэг. Манай үйлдвэрлэлийн туршилтын талбайд ажиллаж байгаа ажилчдын 30 гаруй хувь нь Дорноговь аймгийн иргэд. “Бадрах Энержи” компанийн 100 ажилтны гурав нь л гадаад мэргэжилтнүүд. Компани маань 2018 онд Улаанбадрах сум болон Сайншанд сумын Зүүнбаян багийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу үйлдвэрлэлийн туршилтын

хугацаанд хоёр тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутаг дахь нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд зарцуулах юм. Үйлдвэрлэлийн туршилт нэг жилийн өмнө эхэлсэн. Энэ жилийн хувьд манай компани томоохон төслүүд хэрэгжүүлээд явж байна. Жишээ нь, Улаанбадрах сумын төвийн цахилгааны шугам ороогүй хэсэгт цахилгааны шугам барих ажил хийж байна. Хамгийн сүүлд хэрэгжүүлж дууссан төслийн жишээ гэвэл Улаанбадрах сумын ЕБС-ийн гадаах хашааг шинэчиллээ. Олон жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа төсөл гэвэл хээрийн ангийн хүнсний хэрэгцээний махаа нутгийн малчдаас худалдан авч, махны хэрэгцээгээ 100 хувь орон нутгаас хангаж байгаа явдал юм. Манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн малын мах амт чанар сайтай бас эрүүл ахуйн шаардлага хангасан мах байдаг тул бид хээрийн анги дээр ажиллаж байгаа ажилчдынхаа хүнсний хэрэгцээний махыг орон нутгаас хангадаг. Өнөөдрийн байдлаар компани үндсэн олборлолтод хараахан шилжээгүй, харин туршилтын үйл ажиллагаа явуулж байгаа. Хамтарсан компани борлуулалт хийж, ашиг олж эхлээгүй байгаа ч бид нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Ирээдүйд үндсэн олборлолтоо эхлүүлэхэд орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт маань жилдээ л сая орчим ам.доллараар хэмжигдэнэ. Хамтын ажиллагааны гэрээгээ ч үргэлжлүүлээд явна.

– Францын “Орано” группийн туулж өнгөрүүлсэн түүхийн тухай яривал?

-“Орано”-гийн түүхийг яривал 1970-аад оноос эхэлж яригдана. Тухайн үед “Кожема” гэсэн групп байсан. Ураны эрэл хайгуул, олборлолт хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг компани байлаа. Тэгээд 2000 он гарснаар нэрээ “Арева” болгоод цөмийн түлшний үйлдвэрлэлийн бүхий л үе шатыг хамарсан үйл ажиллагаа эрхэлдэг болсон. Өөрөөр хэлбэл, хайгуул, олборлолтоос гадна түлш үйлдвэрлэж, цөмийн реактор зохион бүтээж, барьж, түүнд холбогдох үйлчилгээ мөн уурхайн дараах нөхөн сэргээлт, ашигласан түлшийг дахин боловсруулах гэсэн бүтэн циклийн үйл ажиллагаа үзүүлдэг байсан. Харин 2018 онд Францын засгийн газар цөмийн салбартаа шинэчлэл хийж, зохион байгуулалтаа өөрчилсөн. Ингээд ураны хайгуул, олборлолт, түлш үйлдвэрлэх, ашигласан түлшийг дахин боловсруулах болон цөмийн тээвэр ложистикийн хэсэг нь Орано группт үлдээд цөмийн реактортой хэсэг нь өөр группт очсон. Орано группийн түүхийг харвал 1970-аад он буюу Францын цөмийн салбар үүсэж хөгжсөн цагаас эхэлж байгаа. Өнөөдрийн байдлаар Канад, Казакстан, Нигер, Габон, Узбекистан зэрэг олон улсад үйл ажиллагаа явуулж, уран олборлож байна. Удахгүй Монгол Улсад уран олборлож эхэлнэ гэж найдаж байна.

– Иргэд уран олборлохоос айж эмээдэг. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилсээр байна. Ийм нөхцөл дундуур “Бадрах энержи” гэдэг компани туршилтаа хийх гээд, үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд явж байгаа. Энэ нь нэг талаар зориг боловч, нөгөө талаар миний харж байгаагаар Монгол Улс ураны салбарт дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх гарцыг тавьж байна. Та надтай санал нийлэх үү?

-Монгол Улс цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энергийн салбарт баримтлах төрийн бодлоготой. Энэ бодлогыг Цөмийн энергийн комисс, тэр дундаа тухайн комиссын ажлын алба хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрээс нь Монгол улс Цөмийн энергийн тухай хуультай гээд байх ёстой бүх зүйл нь байна. Хүндрэл хаана байна вэ гэвэл уг бодлого, хуулийн хэрэгжилтийг хангахад байна гэж би хардаг. Ерөнхийдөө Монгол Улсын хувьд цацраг идэвхит ашигт малтмал олборлох, энэ салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн дэд бүтцийн хувьд шаардлагатай бүх зүйл нь бий. Ард иргэдэд зөв мэдлэг, мэдээлэл өгөх, бодлого, хуулиа амьдралд хэрэгжүүлж ажиллахад л илүүтэй анхаарах нь зүйтэй юм болов уу гэж хэлмээр байна.

-Хууль эрх зүйн орчны талаар ямар нэгэн бэрхшээлтэй зүйл гарч байна уу?

-Асуудлын цөм нь хууль эрх зүйн орчинд байна гэж харахгүй байна. Монгол Улс Цөмийн энергийн тухай хуулиа боловсруулахдаа Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэг туслалцаа, зөвлөмжийг авсан. Нөгөө талаас, Монгол Улсын цөмийн энергийн комисс, Олон улсын атомын энергийн агентлаг маш сайн хамтын ажиллагаатай явж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд 2022 оны зургадугаар сард Олон улсын атомын энергийн агентлагийн экспертүүд ирж уран олборлож, экспортод гаргахад Монгол Улс мөн оператор компани (“Бадрах Энержи” ХХК) бэлэн байна уу, үгүй юу гэдэгт үнэлгээ өгөхөөр ажилласан. Ялангуяа хууль эрх зүйн орчны тал дээр үнэлгээ хийсэн. Экспертүүдийн дүгнэлтээр Монгол Улс хууль эрх зүйн орчноо хангалттай сайн бэлдсэн байна гэсэн үнэлгээ өгсөн. Мэдээж сайжруулах зүйл байгаа. Монгол Улс өнөөдрөөс шууд уран олборлолоо гэхэд хууль эрх зүйн орчинг сайтар боловсруулж чадсан байна гэж дүгнэсэн. Дээрээс нь ураны талаарх үнэн зөв, бодит мэдлэг, мэдээллээс олон зүйл шалтгаалж байна гэж би хардаг. Жишээ нь, Улаанбадрах суманд мал ураны цацрагт хордоод, үхээд байна гэж ярьдаг. Гэтэл байгалийн уранаас гарч байгаа цацраг бичгийн цаасыг ч нэвтэлдэггүй, цаас хүрээд л зогсдог. Ийм цацрагт яахаараа мал хордож үхэх? Яваад байгаа ярианууд бол цацрагийн талаар наад захын мэдлэгтэй хүмүүсийн хувьд огт байж боломгүй зүйлс байдаг.

– “Бадрах Энержи”-гийн хувьд зөвхөн үйл ажиллагаа явуулж буй хэсэгтээ таниулах сургалт нэлээд явуулдаг. Харин нийт хүн амд таниулах ажлын тухайд яривал?

-Нэг асуудалд нэг биш нилээн хэдэн шалтгаан байдаг байх. Би Казакстанд 2014 оноос хойш нэлээд хэдэн жил ажилласан. Тухайн үед Монгол Улсаас хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ирж байсан. Тэр үед бид газар доор уусган олборлох аргаар ураныг яаж олборлож байгаагаа тайлбарлан таниулж, бодитоор нь үзүүлж байсан. Үүний зэрэгцээ, ураны олборлолт явуулж байгаа газрын ойролцоох суурингийн хүмүүстэй уулзуулж, ураны уурхай мөн хүртэж байгаа үр өгөөжийнх нь талаар шууд ярилцах боломж олгож байсан. Магадгүй сүүлийн хэдэн жил ковид цар тахлаас шалтгаалж хэвлэл мэдээллийнхний танилцах аялал буюу хэвлэл мэдээллийнхнийг Казакстан улс руу явуулах ажил хийгдээгүй байх. Гэсэн ч энэ төрлийн шаардлагатай ажлыг компани хийсээр байгаа.

– Олборлож буй байгалийн уранаа шар нунтаг хэлбэрээрээ экспортод гаргах уу, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах уу?

-Байгалийн ураны бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг зах зээлийн стандарт гэж байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн ураны исэл буюу шар нунтгийг 800 градусын хэмд шатааж хар өнгөтэй нунтаг хэлбэрт оруулж экспортод гаргадаг. Байгалийн ураныг цөмийн түлш болгохын өмнө хоёр үндсэн нарийн технологитой боловсруулалт хийдэг. Атомын цахилгаан станц ажиллуулж, цахилгаан эрчим хүч гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд ураны нийлүүлэлтээ удаан хугацаанд тасралтгүйгээр найдвартай зохион байгуулах сонирхолтой байдаг учраас байгалийн уран худалдах урт хугацааны гэрээ хийдэг. Дээрээс нь атомын цахилгаан станцтай улсууд л байгалийн ураныг худалдан авч, түүнийгээ химийн хувиргалтад оруулж, баяжуулах процесс явуулдаг үйлдвэрүүдтэй байдаг

– Монгол Улс цаг агаарын хувьд их хүнд нөхцөлтэй. Дэлхий дахин түүхий нүүрснээс татгалзаж атомын цахилгаан станцууд нэмэгдсээр байна. Хэзээ нэг өдөр Монгол Улс атомын цахилгаан станцтай боллоо гэж бодоход манай улсын ураны нөөц өөрсдийгөө хангах хэмжээнд байж чадах болов уу?

-Хангалттай нөөцтэй юу, үгүй юу гэдэг талаар хариулахад хэцүү. Монгол Улс хэзээ өөрийн атомын цахилгаан станцтай болохоос энэ бүхэн хамаарна. Жишээ нь, манай ордын нөөц 30 жил олборлох боломжтой. Тэгэхээр бид маргааш үндсэн олборлолтоо эхлүүллээ гэхэд 30 жил олборлоно гэсэн үг. Тиймээс хэзээ атомын цахилгаан станцтай болохоос шалтгаалж нөөц хүрэх үү, үгүй юу гэдэг хариулт гарна. Зөвхөн манай ордын талаар ярихад л ийм байна. Бидний харж байгаагаар Монгол Улс төрөл бүрийн ашигт малтмалын арвин нөөцтэй улс. Танигдаагүй мөн судлагдаагүй газар их байгаа. Тийм учраас судалгаа хийхэд шинээр ураны орд илрэх боломжтой. Миний хувьд бол Монгол Улсад ураны нөөц хангалттай эсэхэд огт санаа зовохгүй байна. Яагаад гэвэл Монгол Улсын газрын хэвлий дэх нөөц баялгийн тогтоцыг харж байхад Казакстан улсынхтай төстэй зүйл багагүй. Тиймээс ураны нөөц хангалттай байгаа байх гэж бодож байна. Монгол улс атомын цахилгаан станцтай болох, хэзээ болох нь Монголчуудын гаргах шийдвэрээс хамаарах болов уу.

-Та бүхэн энэ төсөл дээр хийсэн туршилтдаа сэтгэл хангалуун байна уу?

-Бид Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Би Монгол Улсад анх 2019 оны тавдугаар сард ирж байсан. Тэр үед “Орано” группийн төв оффист техникийн удирдлагын албаны даргаар ажиллаж байсан юм. Монголд ирэхдээ Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилга байгууламж, тоног төхөөрөмжид хамгийн сүүлийн техникийн хяналтын үзлэг хийхээр ирж байлаа. Гэтэл туршилт маань нэлээд хугацаны дараа буюу 2021 оны долдугаар сард эхэлсэн. Тэгэхээр цаг хугацааны хувьд харахад энэ туршилтыг эхэлж чадсандаа л баяртай байна гээд хэлээд байгаа маань ийм учиртай юм. Манай үйлдвэрлэлийн туршилтын эхний хэсэг маш амжилттай явж байна. Дэвшүүлсэн таамаг маань яг бодитоор хэрэгжиж чадах уу, үгүй юу гэдгийг туршиж байгаа юм. Нөгөө талаас, Зөөвч- Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллаж байгаа ажилчдаа бэлтгэхэд нэлээд хугацаа орсон. Ямартай ч, хүмүүсээ сайн сургаж чадсан гэж харж байна. Үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллаж байгаа ажилчдынхаа ур чадварт сэтгэл хангалуун байгаагаа нуухгүй. Үүний зэрэгцээ, энэ үйлдвэрлэлийн байгууламж буюу манай үйлдвэр уурхайн салбарт байдаг хамгийн цэвэр байгууламжуудын нэг. Бараг л шалан дээр нь хоолоо тавиад идэхэд айх зүйлгүй. Тэгэхээр энэ хэрээрээ л аюулгүй гэсэн үг юм.

– Ураны салбарт сайн мэдээ сонсож байгаадаа сэтгэл хангалуун, баяртай байна. Дараагийн алхам бол Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийх асуудал байх. Энэ талаар?

-Үнэндээ техник технологийн хувьд манай компанид ямар ч асуудал байхгүй. Манай ажилчид техник технологио маш сайн эзэмшсэн. Багахан асуудал, хүндрэл тулгарлаа гэхэд жилээс жилд сайжруулаад явна. Шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал тулгарахад толгой компани болох “Орано” группийн салбар бүрийн маш сайн экспертүүд манай сайт дээр ирж ажиллах бүрэн боломжтой. Бидний хувьд, нэн тэргүүнд хийх ажил гэвэл үндсэн олборлолтдоо шилжих ажлын бэлтгэлийг хангах, цаашлаад эхлүүлэх юм. Монгол Улсын Засгийн газартай хоёр талын эрх ашгийг бүрэн хангасан, талуудад тэнцвэртэй давуу тал олгосон хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээг амжилттай явуулж, гэрээгээ байгуулах ажил бидний өмнө байна. Мэдээж нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлууд энэ ажилд багтаж байгаа. Манай талаас хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл, зарчмыг судлахад нэлээд хугацаа зарцуулсан, тэр дундаа сүүлд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ болох Оюутолгой компанитай хийсэн гэрээг судалсан. Гэрээний яриа хэлэлцээ явуулах, гэрээ байгуулах ажлаа арай ялгаатай арга барилаар хийх төлөвлөгөөтэй байна. Орано группийн зүгээс хоёр талд ашигтай гэрээ хийхээр зорьж байгаа гэдгийг онцолмоор байна.

– Ер нь хэзээнээс үндсэн үйлдвэрлэлд шилжихээр төлөвлөсөн бэ. Хөрөнгө оруулалтын гэрээг л хүлээгээд байна уу?

-Цаг хугацааны хувьд үндсэн олборлолт эхлүүлэхийн өмнө хийх хэд хэдэн ажил байна. Дээр хэлсэнчлэн, Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт эхлүүлэхэд шаардлагатай бүх ажил 2019 оны тавдугаар сард техникийн үзлэг хийгээд дууссан байтал үйлдвэрлэлийн туршилтаа 2021 оны долдугаар сард буюу хоёр жилийн дараа эхлүүлсэн. Юу гэхээр эрх бүхий байгууллагууд тодорхой баримт бичгүүдийг үзэж судлаад, зөвшөөрөл олгоход нэлээд хугацаа зарцуулдаг. Одоо бид хөрөнгө оруулалтын гэрээ хийх гээд яриа хэлэлцээгээ эхлүүлээд явж байна. Үүнтэй зэрэгцээд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажил хийгдэнэ. Байгаль орчны үнэлгээ батлагдаагүй байхад ямар ч уул уурхайн төсөл, олборлолтын ажил эхлэх боломжгүй байдаг. Тиймээс бидний хувьд хугацаа орох томоохон ажлууд хөрөнгө оруулалтын гэрээтэй зэрэгцээд хийгдэнэ.

– Нөхөн сэргээлт гэж байдаг уу. Ер нь ураны салбарын нөхөн сэргээлт ямар байдаг вэ?

-Манай ашиглаж байгаа технологи маань бусад уламжлалт технологиос арай өөр, онцгой л доо. Уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад байгалийн унаган төрхөд хамгийн бага нөлөөтэй, хүдрийг газрын гадаргад ил гаргаж ирэхгүй тиймээс шороо тоос босохгүй, зөөж тээвэрлэхгүй, хүнд машин механизмын хөдөлгөөн үүсэхгүй. Харин ч эсрэгээрээ манай ашиглаж байгаа тусгай зөвшөөрөлтэй талбайгаар мал бэлчээд л явж байдаг. Үүгээрээ уламжлалт уурхайгаас ялгаатай. газар дор уусган олборлох технологиор олборлолт хийгдсэн уурхай дээр нөхөн сэргээлт хийхдээ эхлээд барилга байгууламжуудаа буулгаж, уран агуулж байсан гүний усны давхаргаа нөхөн сэргээдэг.

– Монгол Улс ашигласан баялаг тутамдаа эргүүлээд нөхөн сэргээлт хийх шаардлага тавьж байгаа. Тэрбум мод тарих төсөлд танай компанийн оролцоо ямар байгаа вэ?

-Мянга сонссоноос нэг үз гэдэг. “Бадрах Энержи” компани таван сая мод үе шаттайгаар тарихаар төлөвлөөд ажлаа эхлүүлсэн байгаа. Нутгийн мод ургамлыг хүлэмжинд үрслүүлээд, талбайд суулгадаг. Ногоон байгуламж, мод тариалах ажлыг тусгайлсан баг хийж байгаагаас гадна зөвлөх аграномич талбай дээр ажиллаж байна.

– “Бадрах Энержи” компани ураны салбарт Монгол Улсыг дэлхийд хөл тавихад гүүр болоосой гэж хүсэж байна. Монголыг зорин ирж, дэлхийд таниулах алхам хийж байгаад чинь баяр хүргэе.

-Манай компанитай хамтран ажилладаг хүмүүс болон орон нутгийн иргэдийн хандлага сайжирсан. Манай төслийг ойлгон хүлээн авч, дэмжиж байгаа шийдвэр гаргагчдын байр суурь ч бас төслийг бүр илүү дэмжих болсон гэж харж байгаа. Тиймээс манай үндсэн үйлдвэрлэл удахгүй эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, урагшилна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Нөгөө талаас манай төслийг амжилттай урагшлахад нэлээд олон хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд, хамгийн эхэнд уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан олон улс орон цөмийн эрчим хүчийг сонгохоос өөр аргагүйд хүрч байна. Хүн төрөлхтөний хувьд уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх хамгийн зөв гарцын нэг яахын аргагүй цөмийн эрчим юм. Түүнчлэн олон улс орон цөмийн эрчим хүчийг сонгож байгаагаас шалтгаалан ураны зах зээлийн үнэ өсч байна. Тиймдээ ч бид төслийнхөө ирээдүйг өөдрөгөөр харж байна.

– Дэлхийн ураны зах зээлд өрсөлдөгчид хэр олон байдаг вэ?

– Өрсөлдөгч гэвэл ураны хайгуул хийдэг, уран олборлодог буюу атомын цахилгаан станцтай улсуудыг нэрлэж болно. Гэхдээ шууд өрсөлдөгч гэж бас хэлж боломгүй. Яагаад гэвэл нэг салбарт өрсөлдөж байгаа хэдий ч бас нөгөө талаараа хамтран ажилладаг. Жишээ нь, ураны салбарын тэргүүлэгчдийн нэг Канадын Камеко компанийг нэрлэж болно. Орано групп тодорхой төслүүд дээр Камеко компанитай хамтран ажилладаг. Оросын Росатом компанитай нэг уурхай дээр хамтран олборлолт явуулдаггүй ч гэсэн өрсөлдөгч гэхээсээ илүү нэг бизнест хамтран ажилладаг томоохон аж ахуйн нэгж гэж хэлбэл илүү зохимжтой.

– Монголд танай компаниас өөр ямар компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Дундговь аймагт бас л асуудлууд гараад байгаа сонсогдсон?

-“Гурван Сайхан” гээд компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайн компанийхан манай сайт дээр хоёр ч удаа ирж, үйлдвэрлэлийн туршилт, хээрийн үйл ажиллагаатай танилцсан.

– Монгол Улсад одоогоор хэдэн төгрөгийн татвар төлөөд байна, ирээдүйд яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бидний зүгээс 25 жилийн хугацаанд жил бүр 10 сая ам.доллар зарцуулж ирсэн. Шууд татвар хураамжаас гадна ажилчдын цалин урамшуулал болон бусад зүйлсэд жил болгон 10 сая ам.доллар гэж тооцвол нийтдээ 250 сая ам.доллар зарцуулаад байна. Зөвхөн “Бадрах Энержи” компани гэхгүй “Орано” группийн зүгээс Монгол улсад ажилласан 25 жилийн хугацаанд 250 сая ам.доллар зарцуулсан байна. Цаашдаа өмнө батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын нийт хугацаанд Монгол улсад татвар хураамжаар нэг тэрбум ам.доллар төвлөрүүлнэ гэсэн тооцоололтой байгаа. Түүнээс гадна жилдээ нэг сая ам.долларыг нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулна гэсэн байгаа. Энэ тоонууд өмнөх ТЭЗҮ-ээр тооцоолсон тоо юм шүү. Тэгэхээр ТЭЗҮ дээр нэмэлт тодотгол ороход энэ тоонууд өөрчлөгдөөд явна гэж ойлгоорой.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим