Connect with us

Эдийн засаг

МАН-ЫН ТОМИЛГООНЫ САЛХИ ДООД ШАТРУУГАА СЭВЭЛЗЭЖ ЭХЛЭВ

Нийтэлсэн

-

Монголд шинээр томилогдсон дарга нараа “өхөөрддөг” нэршил олон. Хамгийн түгээмэл нь “Хоолондоо орсон”, “Бялуу хүртэгчид” гэдэг. Эхнийхээр нь бол Монгол Улс аягтай хоол юм. Засгийн газрын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нар  л түүнээс халбагдах  эрхтэй. Ард түмэн бүсээ чангалж байгаа бүхнээ тэдэнд барьж буйг илэрхийлсэн хэрэг.  Дараагийнх нь Монгол Улс бол амтат бялуу гэсэн үг.  Энэ бялуунаас  зөвхөн дарга нар л хувааж сэрээдэх учиртайг хэлж буй юм. Эндээс үзвэл Монгол Улс болон ард иргэд  дарга нарын зоог, хоолны дараах амттан болж таарна.

Үүнийг өнөө үетэй харьцуулж үзвэл эрх баригч МАН-ын дараагийн ээлж хоолондоо орж, амтатнаа хүртэж эхлээд байна. Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Засгийн газартаа салхи оруулж УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсгөсөн. Нөгөөдүүл нь “Өнөөхөө л ярьж байна” гэдэг орчуулагчийн онигоо шиг “Итгэл хүлээлгэсэн нам, ард түмэнийхээ төлөө нойр хоолгүй, морь, нохой мэт зүтгэнэ. Монгол төрийн төлөө чөмгөө дундалсан ч яахав” гэх маягийн алдарт уран үгсээ уралдан ярьсаар. Өмнөх сайдууд нь бас тэгж л байсан. Ер нь сайд болсон, төрийн өндөр албанд томилогдсон хүн болгоны хэлдэг үг л дээ. Зөөлөн сэнтийд заларч, орлого зарлагын учиг атгасан хүн яаж ажиллахаа яруу тодоор ингэж илэрхийлэхээс ч өөр  яах  билээ. Яам, тамгын газрын хурган дарга нарын  халаа, сэлгээ биш юм аа гэхэд холио, солио хийх нь энүүхэнд. Энэ нь “Ур чадвартай, төрийн ноён нуруутай хүнээр баг бүрдүүлэх “гэж гоё нэртэй гэж байгаа.

МАН-ынхан Засгийн газрын зарим гишүүдээ өөрчилсний  дараа салхины үзүүрээ аймгийн Засаг дарга нарт чиглүүлсэн бололтой. Тухайлбал,  Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг гацаасан” гэдэг үндэслэлээр огцруулсан. Оронд нь Э.Болормаа хэмээх шавилхан бүсгүйг томилсон билээ.

Одоо гурван аймгийн Засаг даргыг  өөрчлөх  талаар мэдээлэл түгээд эхлэв.

Тодруулбал,   Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Баян-Өлгий аймгийн  Засаг дарга Д.Бауыржан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нарыг  өөрчлөх асуудал  тун удахгүй яригдах гэнэ.

МАН-ын удирдлагууд  Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг эхний ээлжинд солих бололтой. Түүнийг  Засгийн газрын хуралдаанаар “хатуу донгодох” арга хэмжээ авсан байгаа билээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг чөлөөлсөн Засгийн газрын наймдугаар сарын 17-нд арай ч суудлаасаа “муртарчилгүй” үлдсэн гэдэг. М.Бадамсүрэнд Ерөнхий сайд  “Хэрлэн сумаас Хавиргын боомтыг чиглэсэн хатуу хучилттай автозамын төслийг удаашруулсан” гээд ажлаа сайжруулах талаар хатуу  сануулах арга хэмжээ авчээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл  уг  автозамын төслийн ажил сайжраагүй бололтой юм.

Уг нь  Хавиргын боомт руу тавих  автозамын төслийг  хэрэгжүүлэхийн тулд  117 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  улсын төсвөөс шийдэж өгсөн.  Гэтэл  сонгон шалгаруулалтаасаа эхлээд  л асуудал үүсгэж, замын барилгын ажлыг өнөөг хүртэл дуусгаагүй   буруутан  болжээ.  Товчхондоо улс орны стратегийн  төслүүдийг гацаасан том толгойтнуудын  эгнээнд  багтсан байна.

Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржаны хувьд  ёс зүйн зөрчил дутагдал гаргасан аж. Тэрбээр архидан согтуурч эмэгтэй хүн зодсон, бусадтай зодолдсон хэрэг тарьсан  нэгэн гэнэ. Үүнээс гадна хууль бус томилгоо хийсэн,  төрийн албанд төрөл саднаа шургуулсан асуудал гаргаж суудлаа тавьж өгөх болзоло хангасан хэмээж буй юм.  Түүнийг албан тушаалаас нь аль эрт мултлах байсан ч тойргын гишүүд нь тогтоож ирсэн жиг жуг яриа бий. Нөгөө талаар түүнийг огцрууллаа гэхэд оронд томилох хүнээ тохирч амжаагүй байгаа гэдэг.  Тус аймгийн Засаг даргад хэд хэдэн нэр дэвшигч  яригдаж байгаа ч удахгүй эцэслэн шийдэх бололтой.

Завхан аймгийн Засаг дарга  Д.Түвшинжаргалын  суудал аль хэдийн ганхжээ. Бүр өнгөрсөн оны сүүлчээр ажлаа өгөх байсан гэж байгаа. Тус аймгийн ИТХ-аар түүнийг огцруулах суудлыг хэлэлцсэн ч сонирхолтой байдлаар суудалдаа үлджээ. Тодруулбал, огцруулах эсэх талаар санал хураахад нэгэн нөхөр саналын хуудас дээр  “зүрх зурсан” гэдэг. Ийм учраас түүнийг авч үлдэх санал  нэгээр илүүрхэж огцролгүй үлдсэн гэдэг тайлбар бий.

Гэвч  Завханыхан Засаг даргаа огцрохыг шаардсан хэвээрээ байгаа  аж.  Одоогоор ИТХ, намынхан нь  хурлаа  хийж чадахгүй байгаа гэнэ.

Завханыхан Засаг даргаа эсэргүүцэж  байгаа гол шалтгаан нь  өнгөрсөн хугацаанд тус  аймагт урагшилсан томоохон төсөл, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт   байхгүйтэй холбоотой. Мөн Өрсөлдөх чадварын  үзүүлэлтээр жилээс жилд уруудан доошилж сүүл мушигих хэмжээнд хүрсэн гэж буй юм.  Иймд ажил нь урагшлах биш ухарч байгаа  Д.Түвшинжаргалыг  огцруулах асуудлыг Засгийн газрын зүгээс хөндөх ажээ.

Ийнхүү дээр дурдсан Засаг дарга нарыг  чөлөөлөх асуудлыг Засгийн газраар удахгүй хэлэлцэх бололтой.

УИХ-ын ээлжит бус чуулганы  2022 оны  наймдугаар сарын  30-ны өдрийн  хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг сольсон. Тэгвэл аравдугаар сарын 01-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Тэгээд  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хэлэлцэх болжээ.

Тэрбээр хэт үрэлгэн задгай төсвийн золиос болж ажлаа өгөх болсоныг зарим эдийн засагчид хэлж буй юм. Учир нь эдүгээ нэг ам.доллар 3400 төгрөг даваад байгаа. Төгрөгийн ханш ийнхүү унаж буй Монголбанк ажлаа хийж чадахгүй байгааг илтгэнэ хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ил тод мэдэгдэх болсон юм. Уг нь төгрөгийн ханш ингэж унаж гадаад валют  “галзуурах” болсон явдал нь өнөө “Гээндээ ч бий, Гоондоо ч бий” гэдэг шиг л зүйл. Учир нь эдийн засаг хямарсан өнөө үед төсвийн хөрөнгө оруулалт өндөр байгаа   тул валютын нөөц гадагшлах урсгал нэмэгджээ.  Гэтэл экспортын бүтээгдэхүүн буурч гадаад валют орж ирэх суваг нарийссан. Иймд тэлсэн төсвийн улмаас импорт нэмэгдэж гадаад валютын эрэлт өсчээ. Үүний улмаас гадаад валютын хомсдол үүсч ханш цойлж  буй аж. Өөрөөр хэлбэл  манай улсын гадаад валютын нөөц багасч, Монголбанк арилжааны банкнуудад ам.доллар нийлүүлэхээс татгалзах болжээ. Улмаар арилжааны банкуудад нөөц багассанаар эрэлт үүссэн байна.  Ханшийн энэ өсөлт нь Монголбанкны ерөнхийлөгчийн суудлыг ганхуулж эхлэв. УИХ-ын зарим гишүүн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг  “Гадаад валютын ханшаа алдсан тул огцруулах ёстой”  гэсэн  шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт удаа дараа тавиад буй сураг бий. Мөн Монголбанкны дараагийн ерөнхийлөгч нь тодорхой болсон тухай жиг жуг яриа ч  гарчээ. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы индэр дээрээс өнгөрсөн хавар “Зарим нөхдүүдэд хандаж  хэлэхэд эрх мэдэл албан тушаалын төлөө гүйгээд байгаа шүү. Тэгэх шаардлага байхгүй. Урдах урдах ажлаа л сайн хийцгээ” гэсэн утгатай үг хэлсэн удаатай. Эндээс  үзвэл албан тушаалд хүрчих санаатай нөхдүүд УИХ-ын гишүүдийн өрөө, намынхаа дарга нарын үүд хавиар эргэлдэж ёстой л “Ахаа намайг бодоорой” гээд таваргаж яваа бололтой.

Энэ мэтээр  МАН-ын томилгооны салхи дээрээсээ доош сэвэлзэж эхэлжээ.  Улс төрийн хүрээнийхний харж , хэлж буйгаар шинэ, шинэ томилгооны  гол зорилго нь олон  талтай аж. Тухайлбал,  өнгөрсөн сонгуулиар сайн ажилласан нөхдүүдэд албан тушаалын бялуу хүртээх явдал гэнэ. Мөн  намын эрх ашгийг харгалзан үзэж ирэх сонгуулийн бэлтгэллээ базааж ёстой л “морь нохой”  мэт зүтгэх хүмүүсээ  даргаар томилж эхэллээ  хэмээж буй юм. Бас  улс төрийн тэтгэвэрт гарах нөхдүүдэд ч зөөлөн суудал өгсөн гэж байгаа.  Тэгэхээр дээрх асуудлуудын аль нь ч байсан  цаашид  хурган дарга нарын халаа, сэлгээ чимээгүйхэн өрнөж магадгүй нь.  Энэ намрын улс төрийн амьдралын эхлэл ийнхүү өрнөх дүр зураг ажиглагдаж байна. Иймд МАН-ын томилгооны салхи доод шатруугаа сэвэлзэж эхлэв. Цаг хугацаа бүхний гэрч, эмч байдаг тул харж л байхаас даа. Салхи хаашаа би тийшээ гэж.  Яг л над шиг төөрч будилсан сэтгэл, төрөө харсан сэтгэл.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим