Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

ХАНШИЙН ӨСӨЛТӨД ХЭН БУРУУТАЙ ВЭ

Нийтэлсэн

-

 “Ноён” долларын ханш хэдхэн өдрийн дотор “өөдөө” цойлов. Хатуу валютын олдоц тааруу байгаа учраас арилжааны банкууд иргэдэд бэлнээр олгохдоо хязгаарлалт тогтоосон талаар гадуур шуугьж байна. Олон нийтийн сүлжээгээр энэ бүхний буруутан хэн байсныг бараг олсон ажээ. Тэр хүн бол Монголбанкны Ерөнхийлөгч. Түүнийг ажлаас нь чөлөөлмөгц ханш тогтворжих юм гэнэ. Нийгмийн сүлжээнд байж болох ч яавч ийм хөнгөн хуумгай байдлаар хандаж боломгүй. Яагаад гэвэл энэ бүхэл бүтэн тусгаар улсын мөнгө зээлийн бодлогод хамаарах чухал асуудал юм.

Валютын ханш яагаад өсөв?

Валютын ханшийн өсөлт, бууралтыг эдийн засгийн суурь ойлголт болох эрэлт, нийлүүлэлтийн хуулиар л тайлбарлаж болно. Өнгөрсөн жилүүдэд цар тахалтай холбоотой мөнгөний хэт зөөлөн бодлого хэрэгжиж, үр дүнд дэлхийн олон улс оронд үнэ өсөх үзэгдэл нийтлэг болжээ. Үүнээс гадна, нийлүүлэлтийн гинжин холбоонд гарсан саатал,  зарим салбарын дампуурлыг дурдвал олон асуудал сөхөгдөнө. Энэ бүхэн нь гадаад шалтгаан. Гэхдээ төгрөгийн ханш суларсныг зөвхөн гадаад шалтгаантай холбон тайлбарлах нь өрөөсгөл юм. Дотоод ямар шалтгаан байв гэдгийг шинжилж харцгаая.

Монгол улсын эдийн засаг хоёр жил дараалан агшиж, зогсонги байдалд орсон төдийгүй өндөр инфляц нүүрлэж, валютын ханш тэнгэрт хадсан. Ийм эгзэгтэй үед Засгийн газрын үйл ажиллагаа болон УИХ-аас гаргаж буй бодлого шийдвэр туйлын сул, өнөө маргаашаа аргацаасан олон нийтийн пиарт анхаарч, алсын хараагүй байсныг  онцлох учиртай. Эрх баригчид эдийн засагт хямрал нүүрлэж, үнэ ханш огцом өссөн учир шалтгаанаа өнөө хүртэл ойлгосонгүй явж ирлээ. Нэг удаагийн хууль гаргах замаар шатахуун, гурил, махны хомсдолоос гарна, үнэ буулгана гэж сэтгэж байх жишээтэй. Оросын нефтийн бүтээгдэхүүн хоригт орсон цагаас эхлэн дэлхийн зах зээлийн ханшаар зарагдахаа больсон. Энэтхэг, Хятад зэрэг орнуудад дэлхийн зах зээлийн ханшаас 35-40 ам.доллароор хямд нийлүүлэх санал тавьсан тухай гаднын хэвлэл мэдээллийн сувгаас олж харах тийм ч хүнд биш. Ийм боломжийг ашиглаж чадсан бол валютын нөөцөө дундруулахгүй байх байв. Нөгөө талаар, манай экспортын гол түүхий эдийн үнэ ханш урд хөршид огцом өсөж супер цикл үргэлжилж байна. Гэтэл бид хаяанаасаа түүхий эдээ гаргаж чадахгүй халаасандаа валютгүй, ханшаа алдчихсан сууж байна. Ийнхүү валютын нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломжийг хямралаар сольчихоод хэн нэгэнд буруугаа чихэх гэж толгойгоо “гашилгаж” сууна.

Аливаа макро эдийн засгийн үзүүлэлт муудах нь дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын алдааны уршиг байдаг. Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засгийг тогтворжуулах төсөв татварын болон мөнгө зээлийн бодлогын арга хэмжээ “бай”-гаа онохгүй байгаа нь ийнхүү ханшаар дамжин илэрч байгаа юм.

Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан. Донор орнууд, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буюу бараг гурван их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авчээ. Төсвөөс гадуур “Эрдэнэт” үйлдвэрээс нэг их наяд төгрөг, “Оюу Толгой” ХК-ны арбитрын шүүхийн барьцааны 1.2 их наяд төгрөг… гэх мэтээр асар их хэмжээний мөнгийг тооцоо судалгаагүй, гарч болох эдийн засгийн сөрөг нөлөөллийг тооцолгүй зах зээлд нийлүүлжээ. Харамсалтай нь, их наядын хөтөлбөрүүд үндсэн зорилтоо биелүүлэх нь бүү хэл эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ нь үнэ болон ханшийн  өсөлтөөр дамжин бүхий л лай ланчиг нь иргэдийн халаас руу оржээ.

Эдгээр хөтөлбөрүүдтэй холбоотой хоёрхон жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 20 их наядаас 27 их наяд хүртэл долоон их наяд төгрөгөөр эрс нэмэгдсэн. Гэтэл нөгөө талд нь Монгол Улсын ДНБ ийм хэмжээнд өссөнгүй. Эсрэгээрээ хоёр жилийн хугацаанд буурч ковидын өмнөх үеийн хэмжээнд хараахан хүрээгүй байгааг Үндэсний Статистикийн Хорооноос сар бүр гаргадаг статистик үзүүлэлт нотолж байна. Жижиг зах зээлд хиймлээр буюу зах зээлийн харилцаанаас гадуур асар их хэмжээний мөнгө цутгах нь эдийн засгаа хорлох туйлын буруу бодлого юм.

Ханш алдахад нөлөөлсөн бодлогын бас нэгэн алдаа бол яах аргагүй төсөв. Үүнийг сүүлийн жилүүдэд дэндүү данхайж буй төсвийн зарлага, тодруулбал хөрөнгө оруулалтын хэмжээнээс харж болно. 2022 онд хөрөнгийн зардалд таван их наяд төгрөг зарцуулж байна. Тодруулбал барилга байгууламжид 3.2 их наяд төгрөг, их засварт 153.2 тэрбум, тоног төхөөрөмжид 322.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Нэмээд гадаадын зээл тусламж 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Ердөө таван жилийн өмнө Монгол улсын нийт зардал 5-6 их наяд төгрөгт хэлбэлзэж байв. Тэгвэл одоо ийм их хэмжээний мөнгийг валют болгон гадагшлуулах бодлого хэрэгжиж байна гэж ойлгож болно. Их наядаар тооцогдох ихээхэн хөрөнгө бол валют хөөрөгдөх шалтгаан мөн. Төсвийн бодлого, зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой юм шүү дээ.

Төсөвтэй холбоотой бас нэгэн цоорхой бий. Энэ нь төсвийн алдагдал. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон. Ийнхүү Монголын төр, УИХ түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргасан. Үндсэн зээл болон хүүгийн эргэн төлөлт нь валют л байж таарна. Энэ нь үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, гадаад валютын нөөц багасах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах олон муу үр дагавар дагуулж байна. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан дүнгээр 33.9 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 220 орчим хувьд хүрсэн. Ердөө хоёр жилийн хугацаанд Монгол улсын өр гурван тэрбум ам.доллараар нэмэгдлээ. Ийм их хэмжээний өр, зээлийн хүүд асар их хэмжээний валют гадагшилж, тэр чинээгээр ханшид нөлөөлж буй.

Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны толь гэж болно. Манай зах зээлд валют хомс байгаа нь өнгөрсөн хугацаанд экспортоо хангалттай хийж чадаагүйн балаг гэж үзэхээс өөр аргагүй.

Монголын төр 200 км зам туулж түүхий эдээ нийлүүлж чадахгүй байхад Өмнөд Америкийн Чили, Перу зэрэг улсууд 20 000 км холоос Хятадад зэсээ нийлүүлж чаджээ. Өнгөрсөн онд Чилийн эдийн засаг 11, Перу улсынх 13 хувиар өссөн нь тухайн улсын төр ажлаа хийж чадсан байна гэж дүгнэхээс өөр аргагүй. Өнгөрсөн жил зэсийн үнэ 10 мянган ам.доллар давсан. Коксжих нүүрсний үнэ 600 ам.доллар хүрсэн ч манай төрийн өмчит компаниуд маш бага үнээр борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь хэний буруу юм бол?

Дээр дурдсан бүхнийг дүгнэж үзвэл үнэ, ханш өссөн асуудалд Монголбанкны үйл ажиллагааг дангаар нь буруутгах аргагүй. Засгийн газрын тооцоо судалгаагүй шийдвэр, ирээдүйгээ хараагүй үйл ажиллагаа ханш сулрахад ямар их нөлөөлснийг анзаарч болохоор байна. Үнэ өсөж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч буй энэ үед Монголбанкны Ерөнхийлөгч рүү хуруугаа чичлэн бүх буруугаа тохчихоод өөрсдөө алдаа мадаггүй “бурхан” болж жүжиглэх шаардлага огт байхгүй.

Эдийн засгийн төлөв муудаж, үнэ, ханшийн дарамт өндөр байгаа өнөө цагт Төв банк мөнгөний бодлогоо чангатгах замаар инфляцтай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн салаа замын уулзварт ирчихээд байна. Эдийн засаг саарч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд шилжиж, олонх нь дампуурах эрсдэлтэй нүүр тулж бэлэн мөнгөний гачигдалд орсон энэ цагт Монголбанк бодлогын хүүгээ багасгах ёстой юм. Гэвч нөгөө талд үнэ, ханшийн өсөлт, инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлийг улам өснө. Энэ тохиолдолд Төв банк  мөнгөний бодлогын хамгийн муу хувилбар руу шилжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогоо мэдэгдэхүйц чангатгахаас өөр аргагүй болно. Иймээс Монголбанк өчигдөр бодлогын хүүгээ огцом өсгөжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны  есдүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд, “Бодлогын хүү”-г 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, “Бодлогын хүү”-ний коридорыг +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох арга хэмжээ авчээ. Үүнд манай улс төрчдийн шахалт ч нөлөөлж байгаа гэдгийг анхаарахгүй өнгөрч боломгүй.

Хэд хоногийн өмнө Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Тэнхимийн судалгааны институтийн хийсэн “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдал”-ын судалгааны үр дүн, Монгол улсын өнөөгийн бизнесийн нөхцөл байдлыг нийтэд танилцуулсан. “Бизнес эрхлэгчдийн 79 хувь нь үйл ажиллагаа тогтвортой явуулж чадахгүй, бүрэн хүчин чадлынхаа дунджаар 47.5 хувийг ашиглаж байна. Бизнест эрхлэгчдийн 71 хувь нь зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч дөнгөж 27 хувь нь  зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй учир зээл авч чадахгүй байна” гэж “аюулын харанга” цохисон. Харамсалтай нь хөшүүн хойрго төрийн шийдвэрт энэ анхааруулга хүрсэнгүй. Бодлогын хүү нэмэгдсэнээр энэ байдал улам дордох нь.

Эрх баригчид хямралыг зөвхөн хувийн аж ахуй нэгжээ дэмжиж гарна гэдэг энгийн логикийг ойлгуулах юм сан. Бусад улсын түүхэн туршлагаас харахад үнэ, ханш өсвөл эдийн засаг мөнгөний бодлогоос үл хамааран удааширч хямардаг ажээ. Тиймээс Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийн “зөөлөн буулт” хийх шинэ зорилтыг тавихгүй бол нөхцөл байдал улам хүндрэх нь тодорхой боллоо.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр6 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр6 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд6 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент7 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент8 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм8 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм8 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм8 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм8 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим