Спорт
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын ажиллагааг өнөөдөр ҮБХИС-ийн Биеийн тамирын талбайд зохион байгуулсан ба энэ өдөр хөл бөмбөгийн тэмцээн явагдаж эхэллээ.
Энэхүү уламжлалт тэмцээн есдүгээр сарын 19-ний өдрөөс 29-ний өдрүүдэд явагдах бөгөөд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, рагби гэсэн үндсэн дөрвөн төрлөөр 30 гаруй багийн 1200 гаруй тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Цэрэгжлийн спортын 1, 2, 3 дугаар зэргийн болзлыг шинээр хангасан тамирчин алба хаагчдыг шагнаж урамшуулав. Үүнд, Цэрэгжлийн спортын нэгдүгээр зэргийн цол, тэмдгээр
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахлагч А.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Мөнхтөр, ахлагч Б.Далайсайхан, ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ, Цэрэгжлийн спортын дэд мастерын цол, тэмдгээр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Балжинням, ахлах ахлагч Б.Бирваа нар шагнагдсан юм. Мөн “Биеийн тамирын алдар” медалийг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн ахлах ахлагч Б.Ганзаяа, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах ахлагч Б.Одмаа нар хүртлээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.