Нийгэм
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг алсын замд нь үдэх ёслол УДЭТ-т болж байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг алсын замд нь үдэх ёслол Улсын драмын Эрдмийн театрт болж байна.
Их найрагчтай салах ёс гүйцэтгэх ёслол 07.00-09.00 цагт болж, зохиолчийн төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт хөдөөлүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийг эцсийн замд нь үдэх ажлыг ЗГХЭГ-аас зохион байгуулах захирамж гаргасан.
Яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын уран зохиол, соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын ард түмний бишрэлийг төрүүлсэн их найрагч Б.Лхагвасүрэн 1944 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрбээр 1963 онд Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд тус тус суралцаж төгсжээ.
Б.Лхагвасүрэн 1963 оноос Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч, дарга, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор, 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар, 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар тус тус ажиллаж байв. 1992-1995 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа соёл, урлагийн асуудлаар олон арван хууль, тогтоомжийг санаачлан батлуулсан юм.
Тэрбээр ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн шилдэг олон дууны шүлгийг туурвижээ.
Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” номоороо шинэ үеийн яруу найрагт ур чадварын гайхамшгийг харуулсан давтагдашгүй содон өвөрмөц урлах арга барил, хэлбэр агуулга, урлагийн гоо сайхан, гүн ухаан сэтгэлгээний шинэчлэлт хийсэн, монгол түмний бахархал хүндэтгэлийг төрүүлсэн, олны хайртай яруу найрагч байсан юм.
Б.Лхагвасүрэн яруу найрагч, зохиолч бие хүнийхээ хувьд эх орон, ард олондоо туйлын хайртай, галтай эх оронч, үнэнч шударга, хурц мэргэн, бодомжтой гүн сэтгэлгээний үгээрээ үе үеийг ухааруулж ирсэн оюун санааны манлайлан гэгээрүүлэгч байлаа.
Төр, засгаас түүний бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 1993 онд Төрийн шагнал, 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2003 онд Ардын уран зохиолч, 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнажээ.
Монголын төр, нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, хурц цэцэн, оюун санааны эх ундарга болсон сүр жавхаалаг уран үгийг эзэгнэгч, монгол үндэстний хэмжээний гэгээ татуулсан их найрагч Б.Лхагвасүрэнгийн омголон бадрангуй гэгээн дүр төрх монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, МЗЭ-ийн удирдлагууд эмгэнэл илэрхийлсэн байн
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
Pingback: Лхагвасүрэнгийн Цэрэндорж (1971 онд төрсөн)-ийн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг алсын замд нь үдэх ёслол УДЭТ-т болж ба
Pingback: Лхагвасүрэнгийн Цэрэндорж (1971 онд төрсөн)-ийн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг алсын замд нь үдэх ёслол УДЭТ-т болж ба-
Pingback: Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг алсын замд нь үдэх ёслол УДЭТ-т болж байна дээр Лхагвасүрэнгийн Цэрэндорж (1971 онд төр
Pingback: Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг алсын замд нь үдэх ёслол УДЭТ-т болж байна дээр Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиол