Спорт
ЭЗЭН ХААНЫ ЦОМЫГ Б.МӨНХ-ОРГИЛ ДАХИН ХҮРТЭВ

Японы мэргэжлийн сүмогийн Аки башё есдүгээр сарын 11-25-нд Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж өндөрлөлөө. Намрын тэмцээнд зүүн жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх, “Катаонами” дэвжээний монгол сүмоч Тамаваши Батжаргалын Мөнх-Оргил 13 даваа, хоёр унаатайгаар Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа гардан авав. Тамаваши сүүлийн өдөр барууны жигүүрийн маэгаширагийн дөрвөөс босч барилдсан Такаясүг ошидаши мэхээр өвдөг шороодуулсан. Тэрбээр анхны түрүүгээ 2019 оны нэгдүгээр сарын Хацү башёд 13-2 амжилтаар хүртэж байсан юм. Үүгээр ч зогсохгүй Тамаваши макүүчид түрүүлсэн хамгийн ахмад сүмоч болж нутаг нэгт Кёкүтэнхогийн Н.Цэвэгнямын амжилтыг эвдсэн. Энэ тухай Н.Цэвэгням “Мэдээж сүмогийн түүхэнд дээд амжилтаа эвдүүлэхэд хэн ч дургүй байдаг ч олон жил өнгөрсөн болохоор би энэ талаар огт бодоогүй. Харин ч эсрэгээрээ монгол бөхдөө рекордоо дамжуулсандаа их баяртай байгаа. Тамаваши удаан хугацаанд барилдаж байгаа нь арга барилтай нь холбоотой. Тэр түлхэж барилддаг стильтэй тул хав золгоод харилцан шидэлцдэг бөхчүүдийг бодвол гэмтэл авах эрсдэл бага. Дэвжээ нь дөрөвхөн бөхтэй, цолтой бөх түүнээс өөр байхгүй ч ийм сайн барилдаж байгаа нь үндсэн дасгалуудаа маш сайн хийдгийн илрэл болов уу. Ар гэрийнхний дэмжлэг бас их чухал. Монгол бөхчүүдийн хувьд 16-17 настайдаа анх сүмо барилдаж эхэлдэг. Монгол хүйтэн тул өвлийн цагт сагсан бөмбөг зэрэг спорт тоглоом их тоглодог. Спортын олон төрлөөр хичээллэж байгаад Японд ирж сүмо барилддаг тул биеийн хөгжил нь тогтчихсон, бэртэх эрсдэл багатай. Тамаваши хоёр түрүүлээд зогсохгүй мэт надад санагдаж байна. Дахиад ч түрүүлэх байх. Их итгэж, найдаж байна 40 нас хүртлээ барилдах нөөц түүнд бий” гэж ярьсан байна.
Дээд зиндааны бусад монгол бөхчүүдээс сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн 8-7, комүсүби Кирибияма Б.Лхагвасүрэн 9-6, Чиёошома Г.Мөнхсайхан 9-6 амжилтаар качикоши хийсэн бол өнгөрсөн Нагоя башёгийн түрүү Ичиножёо А.Ичинноров (6-9) комүсүби цол алдахаар болж, макүүчид анх удаа барилдсан Миторюү Б.Төрболд (5-10) дээд зиндааны босго өндөр гэдгийг мэдэрч буцаад жюүрёо руу унахаар боллоо.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.