Нийгэм
“Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо-2019” хөтөлбөр хоёр дахь жилдээ зарлагдаж байна!
Щвейцарын хөгжлийн агентлаг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо II” төсөл нь Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэ хөтөлбөр нь засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгох, дэмжих зорилготой юм.
Хөтөлбөрт:
– Засаглал, иргэний оролцооны чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй залуус (өмнө нь сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагыг харгалзана.)
– Дотоодын их, дээд сургуулиудад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй төгсөх курсын оюутнууд
– Сэтгүүл зүйн мэргэжлээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 5 хүртэлх жилийн ажлын туршлагатай залуу сэтгүүлчид өргөдлөө ирүүлэх боломжтой.
Хугацаа:
– Цахим өргөдлийг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авна (https://docs.google.com/
– Ярилцлагыг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулна. (Ярилцлагад тэнцсэн оролцогчдод цагийг утсаар мэдэгдэнэ.)
– Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.
– Хөтөлбөр 2 дугаар сарын 22-ны өдрөөс 5-р сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба Бямба, Ням гарагуудад сургалт, лекцүүдийг зохион байгуулна.
Асууж тодруулах зүйлс байвал:
youthpolicywatch@gmail.com
Жич:
Хөтөлбөрийн 1-р шатанд хамрагдсан сэтгүүлчид дараагийн шатны хууль эрх зүйн чиглэлээр мэргэших, Deutsche Welle Akademie-ийн сургалт, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах уралдаан тэмцээнд оролцох боломжтой болох юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ