Эдийн засаг
Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна
Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслийн хүрээнд шийдвэрлэх зарим асуудлыг хэлэлцэхээр Филиппин улсын нийслэл Манила хотод байрлах Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна.
Айлчлалын багт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн Бодлого Хариуцсан Нэгдүгээр Орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад албаны төлөөлөл багтсан юм.
Хуваарьт ажлын дагуу Өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн бүс нутаг хариуцсан Ерөнхий захирал хатагтай М.Тереза болон АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн зөвлөх ноён Сафдар Парвез нартай албан уулзалт хийж, төслийн хэрэгжилтийн хугацааг хэлэлцлээ.
Улаанбаатар хотод Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байгаа ба Нийслэл хотын удирдлагын төлөөлөл энэ удаад эдгээр төслөөс гэр хорооллын дэд бүтэц, барилга байгууламж орон сууцны төслүүдийг онцолжээ. Үүний үр дүнд тулгуурлан хамрах хүрээ, үргэлжлэх хугацааг шинэчлэх зорилгоор ажиллаж байна. Мөн улс орны онцлог болоод бүтээн байгуулалтын ажлын явцад ковид-19 цар тахлын нөлөөлөл хийгээд бусад орны туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна