Эдийн засаг
ХХБ дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын хамгийн том нэгдсэн уулзалт SIBOS-д оролцлоо
2022 оны 10 сарын 10-аас 13-ны өдрийг дуустал Нидерланд улсын Амстердам хотноо зохион байгуулагдсан олон улсын SIBOS арга хэмжээнд ХХБ-ны төлөөлөл оролцлоо.
Тус арга хэмжээнд оролцсоноор ХХБ хамтран ажилладаг гадаадын корреспондент банкнуудтайгаа биечилсэн уулзалт хийж, худалдааны санхүүжилт, банкны төлбөр тооцоо, арилжаа, банкны IPO зэрэг олон талт хамтын ажиллагааг ярилцан, дараагийн түвшинд өргөжүүлэхээр тохиролцлоо.
SIBOS буюу SWIFT International Banking Operations Seminar нь SWIFT компаниас зохион байгуулдаг, дэлхийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудыг нэг дор цуглуулдаг хамгийн том арга хэмжээ юм.
Энэ жилийн арга хэмжээ 2019 оноос хойш анх удаагаа биечилснээр зохион байгуулагдсан гэдгээрээ онцлогтой. SWIFT системд өдгөө 200 гаруй улсын 11,000 гаруй санхүүгийн байгууллага бүртгэлтэй байна.
ХХБ энэхүү арга хэмжээнд жил бүр оролцон, төлбөр тооцоо, комплайнс, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын шинээр танилцуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс туршлага судлан, хамтран ажиллаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн юм.
ХХБ нь Монгол Улсын гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээрээ зах зээлд тэргүүлдэг. Түүнчлэн одоогийн байдлаар гадаадын нэр хүнд бүхий 300 гаруй банктай корреспондент харилцаатай ажиллаж, тэдгээр банкнуудад нээсэн 87 ностро дансаар дамжуулан 16 төрлийн валютаар дэлхийн аль ч улс руу гадаад гуйвуулга хийж байна.
Тогтвортой Хөгжилд Хамтдаа
Худалдаа Хөгжлийн Банк
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав