Нийгэм
Менингококкын халдвар авсан хүүхдийн амь нас нэг, хоёр минутаар хэмжигддэг

Дэлхий даяар жилд дунджаар 500-1.2 сая хүн менингококкт халдвараар өвчилж, 50-135 мянган хүн нас бардаг тухай ДЭМБ-ын тайланд дурджээ. Харин манай улсын тухайд энэ өвчин 1950 оноос хойш бүртгэгдэж, менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг. Тодруулбал, сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэлд (0-5 хүртэлх насны хүүхэд) бүртгэгдэв. Уг өвчлөл гурав, дөрөвдүгээр cap болон ес, арваннэгдүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв A, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны хоёр тохиолдол бүртгэгдээд буй. Өвчлөлийн тохиолдлуудад шуурхай арга хэмжээ авч, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулж ажилласны дүнд намжжээ. Тиймээс уг өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан дэгдэлт болохоос урьдчилан сэргийлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-тэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж ажиллах талаар сургалт ч зохион байгууллаа.
Сургалтад Нийслэлийн түргэн тусламжийн төв, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн дөрвөн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, өрхийн менежер, хүүхдийн ерөнхий зохицуулагч, хүүхэд, өсвөр үе, нярайн эмч, хүлээн авах, яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн эмч, халдвар судлаач, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч гээд нийт 1,020 хүн оролцсон юм.
Д.НАРАНГЭРЭЛ: МЕНИНГОКОККЫН ХАЛДВАР ХҮНДЭРВЭЛ АМЬ НАСАНД ХҮРЭХ АЮУЛТАЙ
Cap шинийн баярын өдрүүдэд дэгдсэн цахилгаан менингитийн хоёр тохиолдлын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад,
–Менингококкын халдварт өвчнийг манайхан цахилгаан менингит гэж нэрлэдэг. Яагаад гэвэл гэнэт эхэлдэг. Өөрөөр хэлбэл, цахилгаан цохих мэт өвчин хурдтай хүндэрдэг.Харамсалтай нь энэхүү өвчин cap шинийн амралтын үеэр хоёр тохиолдол бүртгэгдлээ. Нэг нь Увс аймгийн төвд, мөн нийслэлийн Баянзүрх дүүрэгт. Өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эцэг эхчүүд болон эмнэлгийн байгууллага шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дээрх хоёр хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирлаа.
Энэ өвчний гол өвөрмөц шинж тэмдэг бол нэгдүгээрт, хүүхэд зүгээр байж байгаад гэнэт өндөр халуурдаг. Томуу, томуу төст өвчин, салхин цэцэг туссан үед хүүхэд нэг, хоёр хоногийн өмнө юм уу эсвэл хэдэн цагийн өмнөөс бие нь суларч, нус гоожих зэрэг өвчний шинжтэмдэгилэрч эхэлдэг байтал менингококк эсэргээрээ. Зүв зүгээр хоолоо идэж байсан эсвэл тоглож суусан хүүхэд гэнэт л өндөр халуурдаг. Харамсалтай нь энэ шинж тэмдгийг эцэг эхчүүд тоохгүй байх нь бий. “Сая дөнгөж зүгээр тоглож байсан юм чинь яав л гэж” хэмээн боддог. Гэтэл тийм биш.
Өвчин маш хурдан явцтай. Маш өндөр халуураад, их бөөлждөг. Мөн дагзны хөшинг гарч ирнэ. Маш их айж, цочиж уйлна. Хөх хөхдөг хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болно.Үүнтэй зэрэгцээд 1-2 цагийн дотор зөв биш тууралт үе мөчнөөс эхэлж гардаг. Энэ цаашлаад маш богино хугацаанд цусархаг болж, үхэждэгээрээ аюултай. Мэдээж энэ бүх шинж тэмдгийг хурдан таньж мэдээд эрүүл мэндийн байгууллагад хандаж, тусламж үйлчилгээ авч чадвал 100 хувь эдгэрдэг өвчин юм. Хэрэв чадахгүй бол хүүхдийн биеийн байдал хүндрэх, цаашлаад амь насанд нь хүрэх аюултай.
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үндсэн арга нь ерөөсөө л насан хүрэгчдийн эрүүл мэндийн сахилга бат. Өвчнийг эцэг эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт. Тийм учраас хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно.
Харин хоолойгоо зайлж мэдэхгүй бага насны хүүхдэд өглөө, оройдоо зөгийн бал долоолгож байгаарай. Яагаад гэвэл халдвар хүний хамар, залгиур буюу хоолойд байдаг учраас нян үржиж буй орчныг өөрчлөх ёстой. Ингэж нянгийн орчныг өөрчилж чадвал менингококкын нян маш амархан үхдэг. Түүнчлэн хүүхдээ хөхүүлэхдээ эхчүүд гараа маш сайн угааж, хөхөө тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй. Мөн хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх нь зөв. Учир нь менингококк нь агаар дуслын халдвар. Тэгэхээр таны шүлсний дуслаар дамжих нь. Ингээд зогсохгүй хамгийн гол нь бага насны хүүхдийг дагуулж айл, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо хэсэхгүй байх хэрэгтэй.
Хүүхдэдээ үзүүлэх асаргаа сувилгаагаа сайжруулж, биед нь ямар өөрчлөлт гарч байгааг ажигла. A, С витамин сайн өг, шингэн зүйл уулга. Таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх юм бол яаралтай 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар дуудлага өг. Маш хурдан эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй шүү. Хүүхдийн амь нас нэг, хоёр, арав, хорин минутаар хэмжигддэг учраас яаралтай тусламж авах ёстой. Хамгийн гол нь энэ өвчин 100 хувь эдгэрдэг гэдгийг эцэг, эхчүүд мэдээсэй.
МЕНИНГОКОККЫН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ
Менингококкын халдвар нь арьсан дээр өвөрмөц хэлбэртэй цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг байна. Neisseria meningitids гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Илрэх шинж тэмдгүүд:
- Гэнэт өндөр халуурах
- Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
- Хүүхэд уйлагнаж ээжийгээ ноолох
- Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
- Толгой өвдөх, хоолонд дургүй болох
- Бөөлжих
- Хүзүү хөших, ухаан санаа самуурах
- Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ