Эдийн засаг
СЗХ: Хамтран ажиллах талаар санал солилцлоо
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо /FSC/-ны орон тооны гишүүн Ким Ен Жэ болон Санхүүгийн хяналтын байгууллага (FSS)-ын тэргүүн дэд дарга Ли Мюн Сүн нартай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр уулзлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал энэ үеэр СЗХ-ны үйл ажиллагааны талаар товч танилцуулахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд хийсэн зарим онцлох ажлын талаар мэдээлэл өглөө.
Ялангуяа хөрөнгийн зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бодлогоор дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдид болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн тэрбээр, банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудын өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгож, засаглалыг сайжруулж үе шаттайгаар олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хийхээр төлөвлөөд буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2-3 дахин өсөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүд бий болно гэдгийг танилцуулсан юм.
Уулзалтын үеэр зохицуулагч байгууллагууд МХБ-д бүртгэлтэй компаниудыг Солонгосын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах боломж, эрх зүйн орчныг сайжруулах тухай болон хоёр орны мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх хүрээнд хамтран ажиллах цаашид “Санхүүгийн хянан шалгагчдын түншлэлийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинээр зохицуулалтад ороод буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, зохицуулалтын талаар туршлага солилцох талаар ярилцаж хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав