Эдийн засаг
“ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг дуустал хүлээн авна”
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхлээд байгаа билээ.
“2018 оны ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг дуустал хүлээн авна. Тухайн тайлангийн хугацаанд шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд харъяа дүүргийн татварын хэлтсээс хасалт хийлгэж оршин суугаа татварын хэлтэст бүртгүүлсэнээр татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлэх боломжтой” гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ.
Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.
Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандах боломжтой.
Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө.
2018 онд төгссөн оюутан материалаа бүрдүүлэн буцаан олголт авна. Лавлах утасны жагсаалт
Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу. /Холбоос: http://www.mta.mn/c/view/11643/
Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Орон сууц худалдан авсан иргэний бүрдүүлэх материал
Орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэлх сая төгрөгт ногдох татвар буюу 3 сая төгрөгийн буцаан олголтыг авах эрхтэй.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 3 ӨӨР НӨХЦЛИЙНХ БАЙГААГ АНХААРНА УУ. /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах талаарх зөвлөмж:
Маягт бөглөх заавар:
Эх сурвалж: Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газар
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.