Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Инфляц уу, эдийн засгийн өсөлт үү гэдэг хоёр сонголтын дунд явна

Нийтэлсэн

-

Ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулаад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

“МОНГОЛБАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛОО ШИНЭЧИЛЖ БАЙНА”

-БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого үргэлжлэх нь тодорхой байна. Монгол Улс экспортын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай. Энэ утгаар улсын эдийн засгийн өсөлтийн бүтцийн тооцоолол ерөнхий тоймоор ямар байхаар байна вэ?

-Монголбанк ирэх арванхоёрдугаар сарын мөнгөний бодлогын хурлаар хэлэлцэх эдийн засгийн тооцооллоо яг одоо шинэчилж байна. Өмнөх тооцооллоор 2023 оны өсөлтийг 4.4 хувь голчтой 2-6.8 хувь интервалд авч үзсэн. Есдүгээр сартай харьцуулахад зарим чухал мэдээлэл шинэчлэгдэж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь илүү тодорхой болж ирж байна. Үүнд мэдээж урд хөршийн эдийн засгийн төлөв, “Тэг ковид” бодлого ч багтаж буй. Монгол Улсын экспортын гүйцэтгэл хэр сайн байхаас төлбөрийн тэнцэл, төсөв, бодит эдийн засаг болон санхүүгийн секторын үзүүлэлтүүд хамаарна. Бид шинэчилсэн төсөөлөл, шинжилгээгээ Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн дараа танилцуулах болно.

-Төв банк бодлогын хүүгээ ойр ойрхон дараалан өсгөснийг шүүмжлэх хүн олон байна. Цаашид гадаад, дотоод нөхцөл байдал дээрдэхгүй бол мөнгөний бодлогын төлөв улам чангарах уу?

-Инфляцийн хариу арга хэмжээ болгож олон улс оронд мөнгөний бодлогын төлөв хатуурах чиглэлд явж байна. Төв банкнаас суурь хүүг өсгөж, санхүүгийн нөхцөлийг чангаруулах нь олон шүүмжлэл дагуулж буй “гашуун эм” юм. Түүнчлэн хөгжсөн орнууд, тэр дундаа Америкт суурь хүү өсөж байгаа үед хөгжиж буй орнууд хүүгээ дагаж өсгөхөөс өөр сонголтгүй. Ялангуяа нээлттэй жижиг эдийн засгууд гадаад, дотоод тэнцвэрээ хадгалж, валютын урсгалд шок үүсгэхгүйн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийн харьцангуй өгөөжийг хадгалах шаардлагатай болно. Энэ нөхцөлд Монголбанк бодит эдийн засагт аль болох сөрөг нөлөөлөл багатай байхаар мөнгөний бодлогын шаардлагатай тохиргоог хийгээд явж байна. Мөнгөний бодлогын шийдвэрийн хувьд эдийн засгийн үзүүлэлтүүдээ харж байгаад тухай бүр хэлэлцээд явдаг болохоор тооцоолол эцэслэгдээгүй байхад эрт хэлэх аргагүй юм.

-Дэлхийн инфляцийн түвшин 2023 оноос эргэн буурах төсөөлөл бий. Гэвч олон орны хувьд инфляци зорилтот түвшнээс өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байна. Цаашид инфляци үргэлжлэн буурч, дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжих хүлээлтэд ямар эрсдэл тулгарч байна вэ?

-Гол эрсдэлүүдийг гадаад, дотоод аль аль талаас ангилж харж байна. Гадаад талаас гэвэл дэлхийн бүх улс оронд хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж буй нийтлэг хэдэн зүйлс бий. Эрчим хүч тэр дундаа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлтийг нэрлэж болно. Эдгээрт нөлөөлж буй гол хүчин зүйлс болох Орос-Украинтай холбоотой олон улсын геополитикийн нөхцөл байдал, урд хөрш дэх цар тахал болон түүний эсрэг арга хэмжээ, дэлхийн гол боомтууд дээрх гацаа, хил гаалийн нөхцөл байдлаас үнийн өсөлт ихээхэн хамааралтай байна гэсэн үг юм. Монгол Улс хэрэглээний ихэнх бараа, бүтээгдэхүүнээ импортоор гаднаас авдаг тул инфляцийн гол эрсдэлүүд эдгээр хүчин зүйлстэй салшгүй холбогдоно. Харин дотоод талаас цаг агаар, өвөлжилтийн байдал гэх зэрэг манай орны өөрийн онцлог эрсдэлүүд бий. Эдгээр нь хэдийгээр урьдчилж таамаглахад хүндрэлтэй, тодорхой бус зүйлс боловч инфляцийн төсөөлөлд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлс юм.

-Инфляцийг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх Төв банкны зорилт урд хилийн хагас нээлттэй байдал, геополитикийн маргаант асуудалтай холбоотойгоор өөрчлөгдөх үү?

-Сая онцолсон инфляцид нөлөөлөх эрсдэлүүд нь нийлүүлэлтийн гаралтай, мөнгөний бодлогоор удирдах аргагүй зүйлс юм. Бодлогын хүүг өөрчиллөө гээд шийдэгдэхгүй асуудлууд бий гэсэн үг. Тэглээ гээд төв банк зорилтоо өөрчилнө гэсэн үг биш. Ямар шалтгаантай, хэр өндөр нам байхаас үл хамаараад Монголбанк инфляцийг дунд хугацаанд зорилтот 6±2%-ийн интервалд хүргэх мөнгөний бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Дээрх нийлүүлэлтийн шокууд инфляцийг зорилтот түвшинд хүргэх хугацаанд нөлөөлөх эрсдэлтэй ч эцсийн зорилго маань өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөх ч ёсгүй юм.

“МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТӨЛӨВИЙГ ХАТУУРУУЛЖ, САНХҮҮЖИЛТИЙН НӨХЦӨЛИЙГ ЧАНГАЛАХААС ӨӨР АРГАГҮЙ”

-Валютын цэвэр орох урсгал татарч, гарах урсгал өндөр хадгалагдаж байна. Орох урсгалыг нэмэгдүүлж, гарах урсгалыг сааруулах чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?

-Валютын урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл оны эхний хагаст нэлээд өндөр дарамттай байв. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ эхнээсээ үр дүнгээ өгч, валютын орох урсгалыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн олон улсын байгууллагуудын санхүүжилтүүд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж байна. Монголбанкны хувьд валют олох нь хуулиар ногдсон зорилго биш. Бид алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Мөн түүнчлэн арилжааны банкууд олон улсын захаас валютын эх үүсвэр татах илүү таатай нөхцөлийг зохицуулалтаар бий болгоод буй.

-Иргэд банкуудад хадгалуулсан валютаа хүссэнээрээ зарцуулж чадахгүй, 300 ам.долларын “хязгаарлалт”-д орлоо гэж бухимдах болсон. Ямар учраас ийм зохицуулалт хийсэн бэ? Хэзээ “хэвийн горим”-д шилжих вэ?

-Монголбанк арилжааны банкуудын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй, энэ нь хуулиар хориотой байдаг. Банкуудын валют авах зарах, ямар хэмжээгээр хэнтэй хэлцэл хийх нь ч үүнд хамаатай. Тэгэхээр Монголбанкнаас хязгаарлалт тогтоогоод, зохицуулаад байгаа зүйл биш гэдгийг онцолъё. Банкууд ямар нэг хязгаарлалт тогтоосон бол зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан, нөөцөө аль болох үр ашигтай удирдахыг зорьж, харилцагчдын хүсэлтийг биелүүлж байгаа хэрэг. Төлбөрийн тэнцэл дарамттай, валютын орох урсгал хязгаарлагдмал үед байгаа Монгол Улс валютын нөөцөө хэрхэн хадгалах, зарцуулах вэ гэдэг л асуудал юм. Тухайлбал, валют зарахдаа ханшийн өсөлтийг даамжруулах хөрвөлтийг улам дэмжиж валютаа нийлүүлэх үү, эсвэл зайлшгүй эм эмнэлгийн бүтээгдэхүүн, шатахуун, хүнс, тоног төхөөрөмждөө зарцуулах уу гэдэг сонголт болно.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төсвийн төслийг хэлэлцээд, алтнаас олох орлогыг бууруулж тооцоолсон гэж үзсэн. Бүлгийн гишүүдийн үзэж байгаачлан Монголбанкинд тушаах алтны хэмжээг 20 тонноор тооцох боломж бий юу?

-Монголбанк 2022 онд 20 тонн үнэт металл худалдаж авахаар ажиллаж байна. Энэ нь одоогийн ханшаар тооцвол тэрбум гаруй ам.доллараар валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Оны эхний 10 сарын байдлаар 17.2 тонн үнэт металл худалдаж аваад буй тул энэ жилийн зорилтдоо хүрнэ гэж тооцоолж байна.

-Covid-19-ийн үеэс хувийн хэвшилд олгож байсан зээл агшиж, арилжааны банкууд зээл олгохгүй байгаагаас бизнес эрхлэгчдийн зарим нь хаалгаа барихад хүрч буй мэдээлэл бий. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтын хувьд ДНБ-д сөргөөр нөлөөлж буй. Банкууд эргэлтийн хөрөнгөгүй болсон гэдэг мэдээлэл үнэн үү? Байдал ямар байна вэ? Төв банкнаас энэ чиглэлд бодлогын ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, банкууд санхүүгийн зуучлалаа хэвийн үргэлжлүүлж байна. Сүүлийн статистикаас харахад банкны систем есдүгээр сард 2.5 их наяд төгрөгийн зээлийг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон, зээлийн өсөлт 13 хувь байна. Гэхдээ эдийн засгийн орчин, суурь хүүний өсөлтийг дагаад зах зээл дээр санхүүжилтийн нөхцөл чангарч, хүү өсөх, зээлийн шалгуур хатуурах хандлага өрнөж байна. Эдийн засаг маань инфляци уу, эдийн засгийн өсөлт үү гэдэг 2 сонголтын дунд явна. Нэг талаас инфляци, ханшийн эрсдэлийг удирдахын тулд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, санхүүжилтийн нөхцөлийг чангалахаас өөр аргагүй. Харин нөгөө талд үүний төлөөс нь зээл илүү үнэтэй, ховор болно гэсэн үг. Өмнө хэлсэнчлэн, энэ нөхцөлд Монголбанк аль болох бодит эдийн засаг буюу иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт нь зөөлөн байхаар бодлогын тохиргоог хийхээр зорьж буй юм.

“ГАДНЫН БАНКНЫ ЭЕРЭГ НӨЛӨӨ ХАМГИЙН ИХ БАЙХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ”

-Гадаадын банк орж ирснээр Монголын банкуудын хүү буурна гэсэн ойлголт түгээмэл. Өнөөдрийн байдлаар аль нэг улсын банк манайд орж ирэх хүсэлт тавьсан уу? Гадаадын банк орж ирснээр банк, санхүүгийн салбарт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Монголбанкинд одоогоор ямар нэг хүсэлт ирээгүй байна. Зээлийн хүүгийн тухайд гэвэл эх үүсвэрийн хэмжээ болон өртөг, мөн макро орчны эрсдэлээс хамаардаг зүйл. Иймд “гадаадын банк”, эсвэл “дотоодын банк” гэхээсээ энэ хоёр хүчин зүйл зээлийн хүүг тодорхойлно гэсэн үг. Дараагийн асуултын хувьд, гадаадын банк орж ирлээ гэхэд “юу авч ирэх вэ?” гэдгээс эерэг нөлөө нь хамаарах болов уу. Тухайлбал, дотоодын зах зээлд байхгүй өндөр ур чадвар, технологи, мэдлэг, нэмэлт эх үүсвэр авчрах уу гэдэг асуулт юм. Түүнээс “гадаад банк” учраас үр дүн нь ийм байна гээд шууд хэлэх аргагүй. Иймд эерэг нөлөөг нь хамгийн их байх орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Төв банк санхүүгийн зах зээлийн төрөлжилт гүнзгийрэлтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэхийг бодлогоор дэмжинэ.

-Банкуудад хийсэн AQR буюу активын чанарын үнэлгээний хариуг хэзээ олон нийтэд мэдээлэх вэ? Банкууд ерөнхий зургаар ямар үнэлгээ авсан бэ?

-Монголбанк өнгөрсөн аравдугаар сард активын чанарын үнэлгээний үр дүнгийн талаар mongolbank.mn вебсайт дээрээ англи, монгол хэлээр зэрэг нийтэлсэн. Системийн гол банкууд дээр хийгдсэн чухал арга хэмжээний үр дүн учраас Монголыг сонирхсон хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, донор улс орнууд, судлаач шинжээчдэд мэдээллийг нээлттэй хүргэсэн бөгөөд үнэлгээний аргачлал, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг унших боломжтой. Товчхондоо үнэлгээний үр дүн сайн гарч, банкууд эхнээсээ олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө аваад, IPO танилцуулгаа хийгээд явж байна.

-Монголбанкны Ерөнхийлөгч нар байнга чичлүүлдэг. “Хэл амны бай” болсон, “ядаргаа”-тай энэ ажлыг орхичихож болдоггүй юм болов уу гэж бодогддог шүү. Нэг хэсэг таныг огцруулна гэж нэлээн шуугисан. Зарим хүмүүс таны багийн залуусыг өөрчлөх хэрэгтэй гэдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Аль ч улс оронд төв банк гэдэг байгууллага олонд таалагдах гэж ажилладаггүй, тийм ч учраас шүүмжлэлийн бай болох нь түгээмэл. Ялангуяа, инфляци дэлхий даяараа өндөр энэ үед үнийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй төв банкууд хурц шүүмжлэлд өртөж байна. Монголбанкны хувьд, хэн юу гэж хэлэхээс үл хамаараад хуулиар ногдсон зорилгынхоо төлөө хийх ёстой ажлаа хийгээд л явж буй.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим