Энтертайнмент
Дуучин A Cool ”+17”-г шүүмжлэв
Ойрын өдрүүдэд дуучин A Cool болон реппер Gee нарын маргаан олны анхаарлыг татаад байгаа билээ. Өөрийнх нь тухай дуундаа оруулан дисс хийсэн реппер Gee-г халз тулаанд дуудаад байгаа A Cool энэ удаад “+17”-ийн Цогтоо, Жижгээ нарыг мөн шүүмжлээд амжсан байна. “Хүүхдийн элч дуучин” тодотголтой түүнд тэдний гаргасан ёс бус хэллэгтэй дуу мөн л таалагдаагүй гэх бөгөөд хүүхэд багачуудад буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа тухай тэрээр дурдсан байх аж.
Хип хоп жанраар реппер Gee-с илүү дуулна гэдгээ мөн хэлсэн тэрээр онгоцны буудал дээр болсон үйл явдлын тухайд “Миний саваагүй гэх юм уу, сайн гэх юм уу нэг сайн найз байдаг юм, Баярсайхан гээд. Бид хоёр Найрамдлаас авахуулаад хамтдаа ажиллаж байсан. Тэр найз маань олон дүү нарыг маань цуглуулаад яахав намайг гадаадад аялан тоглолтоо амжилттай хийгээд ирэхэд тэгж угтаж авсан. Би мэдэхгүй. Мөнгө төгрөг төлсөн, өөрөө зохион байгууллаа гэж яриад байгаа юм” хэмээх тайлбарыг өгчээ.
Харин реппер Gee түүний шоуны нэг хэсэг болохгүй гэдгээ дурдсан байх бөгөөд A Cool-ийн зүгээс түүнийг хараалын үгтэй дуунуудаа устгахыг шаардаж байгаа ажээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Pingback: Сарап-ийн Дуучин A Cool ”+17”-г шүүмжлэв дэх сэтгэгдэл – МЭДЭЭ
Pingback: Сарап-ийн Дуучин A Cool ”+17”-г шүүмжлэв дэх сэтгэгдэл – МЭДЭЭ-ийн Дуучин A Cool ”+17”-г шүүмжлэв дэх сэтгэгдэл – МЭДЭЭ