Спорт
“Road to ONE – Mongolia 2022” “Степпе Арена”-д амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхийн хэмжээний холимог тулааны One Championship холбооны “Road to ONE – Mongolia 2022” төслийг анх удаа албан ёсоор дотооддоо хэрэгжүүлж 2022 оны арван нэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр Монголын анхны олимпын стандарт бүхий урлаг, соёл, спортын ордон болох “Степпе Арена”-д суудал дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Road to ONE Mongolia тэмцээнийг Степпе Арена компани 10 анги бүхий “Реалити шоу” нэвтрүүлэг, 2 анги бүхий аварга шалгаруулах шууд дамжуулалтын хэлбэртэйгээр зохион байгуулж, оролцсон 40 тамирчин шударгаар өрсөлдөж, финалд Б.Энх-Оргил, Б.Даваажамц нар өрсөлдөгчөө ялан шилдгээр тодорсон ч “ONE Championship”-тэй 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхийн эзнээр “MGL-1 Fighting Championship” тэмцээний хошой аварга, холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил тодорсон бөгөөд шагналыг “One championship”-ийн Дэд Ерөнхийлөгч, Хойд Америкийн UFC холбооны гурван удаагийн аварга Rich Franklin гардуулсан юм.
Финалын тулааныг “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан нээж хэлсэн үгэндээ “Дэлхийд хамгийн олон үзэгчидтэй тулааны урлагийн холбоо болох One Chamionship холбоо, манай Степппе Арена компани хамтран Монгол Улсад анх удаа Road To One Mongolia олон улсын тэмцээнийг олон улсын жишиг, стандартын дагуу Та бүхэндээ хүргэж байгаадаа, Дэлхийн дэвжээг дэргэдээс нь үзэх түүхэн боломжийг Монгол түмэндээ бүрдүүлсэндээ баяртай байна.
Та бүхэнд нэг жижигхэн нууцаа дэлгэхэд энэ Тулаан жил бүр зохион байгуулагдах бөгөөд Төв Азийг ч хамрах бодолтой, яриа хэлэлцээ хийж байгаа болно. Монгол руу зүглэсэн аялал жуулчлал хөгжихөд чухал түлхэц болно гэж бодож байна” хэмээв.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.