Эдийн засаг
Л.Цандэлэг: Монголын гурилын зах зээлийн ₮400 орчим тэрбумыг 5-6 хүн идчихээд, нэмж ₮100 тэрбумын хөнгөлөлттэй зээл авна гэдэг арай дэндэнэ
Засгийн газрын 437 дугаар тогтоолд гурил үйлдвэрлэгчдэд зориулсан нэмэлт оруулсан. Тодруулбал, “Дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид шаардлагатай 100 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг нэг жил, зээлийн хүүг жилийн 6 хувь байх” хэмээн нэмсэн.
Тариаланчдын зүгээс уг зээлийг шаардлагагүй ба ХХААХҮ-ийн сайдын ашиг сонирхлын зөрчлийн асуудал гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. Иймд тариаланчдын төлөөлөл болох “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэгээс зарим зүйлийг тодрууллаа.
– Дотоод улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч ААН-д 6%-ийн хүүтэй, 100 тэрбум төгрөгийн зээл олгох тогтоолыг та хүчтэй эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэж байгаа шалтгааныхаа талаар тайлбарлахгүй юу?
– Хэрэв тэд үнэхээр шударга үйлдвэрлэл явуулаад, тариаланчдаас үнэтэй будаа авч өндөр ашиг хийгээд, цэвэр бизнесийн үйл ажиллагаа явуулсан бол энэ хөнгөлөлттэй зээл маш зөв. Гэтэл 500 төгрөгөөр улаан буудай аваад нэг килограмм гурилыг 2,500 төгрөгөөр зарж, тав нугалсан бизнес хийж, ядарсан ард түмний эдийн засгийг хүндрүүлж байна.
Манай улсад “Алтан Тариа” ХХК, “Улаанбаатар Гурил” ХХК, “Милл Хаус” ХХК гэсэн 5-6 монополи болсон газрууд бий. Үеийн үед гурилын зах зээлийг эзэмшиж ирсэн. Тэгэхээр мөнгөтэй хүмүүст зургаан хувийн хөнгөлөлттэй зээл олгох ямар ч шаардлага байхгүй. Ард түмнээс буюу нэг килограмм гурилаас 1,000 төгрөг луйвардаад байхад надаас өөр хүн дуугарахгүй байгааг хараад гайхаж байна. Бүгд гурил идэхээ больчихсон хэрэг үү.
Монголын нэг жилийн гурилын зах зээл нийтдээ 400 орчим тэрбум төгрөг байдаг. Энэ мөнгийг 5-6 хүн идчихээд, нэмээд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авна гэдэг арай дэндэх асуудал. Энэ мөнгөө тэгвэл тариаланчдадаа өг л дөө.
“МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАН ҮНЭНДЭЭ СҮЙРЧИХЛЭЭ. ОРОСТ ВАЛЮТ ТӨЛӨӨД УЛААНБУУДАЙГАА ХУДАЛДАЖ АВААРАЙ”
– Тариаланчдын нөхцөл байдал ямар байгаа вэ?
– Би л лав ирэх жил тариа тарьж чадахгүй. Мөнгө байхгүй. Жилийн өмнө “Алтан тариа” компани манай 1,700 тонн улаан буудайг авчхаад одоог хүртэл мөнгө өгөхгүй цагдаа, шүүх болоод явж байна.
Дээрээс нь гурил үйлдвэрлэгчдийн үнэнийг хэлчихсэн болохоор энэ жил “Цандэлэгийн улаан буудайг битгий ав” гээд хээр буудайтай маань үлдээчихсэн. Би тэгэхээр дахин тариа тарьж чадахгүйд хүрч байгаа юм. Энэ бол луйвар. Монголд өнөөдөр тав нугалдаг бизнес өөр хаана байна вэ. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариа, ногоо, гурилыг ерөөсөө ойлгохгүй байна. ХХААХҮЯ нь таг чиг байна. Энэ асуудал дээр дуугардаг нэг ч хүн алга.
Ард түмэн талх иддэг. Хөдөөгийн иргэд боорцог хийж идэж байна. Захын хорооллын иргэд талхаа хувааж идэж байна гэж байсан, одоо хэрчмээр хувааж идэж байгаа байлгүй дээ. Хамгийн аюултай нь талх нь гурилын үнэтэй болчихоор хүмүүс нүүрс авч чадахаа болиод хог, дугуй шатаагаад хотын агаар ийм байх жишээтэй. Гурил, талхаа авч чадахгүй хүмүүс яаж нүүрс авч түлэх юм. Энэ бүгдийг яагаад ойлгодоггүй юм. Хотын агаарын бохирдол талхны үнэ өссөнөөс болж байна.
Хавар Монголын тариаланчид юу ч үгүй болсон. Мөнгөө авч чадсан газар тариалангийн компаниуд байхгүй, ихэнх нь дампуурсан. Монголын газар тариалан үнэндээ сүйрчихлээ. Орост валют төлөөд улаан буудайгаа худалдаж аваарай. Үүнээс цааш зам байхгүй болсон шүү. Энэ бол Цандэлэгийн хувийн асуудал биш гэдгийг ойлгоорой.
Одоо миний 3,000-4000 мянган тонн улаан буудай гадаа цасанд хучаастай хэвтэж байна. Энэ чинь бас Монголын баялаг шүү дээ. Яагаад энэ улаан буудайг худалдаж аваад гурил хийж, хямд үнээр иргэддээ өгч болохгүй гэж. ХХААХҮЯ-ыг муухай харагдуулаад байна гээд гээд энэ яам, гурилын үйлдвэр эрхлэгчид бүгд миний эсрэг болчихсон.
– Хэдэн сарын өмнө гурил үйлдвэрлэгчид гурилын үнэ нэмэгдэж байгааг зарлахад та бас эсэргүүцлээ хэлж байсан.
– Тийм ээ. Эсэргүүцэж байсан. ШӨХТГ-аас хүртэл гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн нь тогтоогдчихсон гээд зарлачихлаа. Тэднийг тав, таван сая төгрөгөөр торгоод ямар хэрэгтэй вэ. Гурилын үйлдвэрүүдийн бүх орлогыг шалгах ёстой.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав