Эдийн засаг
З.Батырбек: Хөгжлийн банк 2023 онд зээлдэгчдээр 450 сая долларыг эргэн төлүүлнэ
Одоогийн байдлаар 16 зээлдэгч зээлээ бүрэн төлж, нийт их наяд 85 тэрбум төгрөг эргэн төлөгдлөө. Шинэ он гарахын өмнөхөн ТОСК-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр 185 гаруй тэрбум, “Нью яармаг хаусинг прожект”-ын 85 тэрбум төгрөг төлөгдөж хаагдсан. Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгөөр, бондоор, хөрөнгөөр гэж төлүүлж байна. Энэ бүхэн нийлээд их наяд 85 тэрбум төгрөг болж буй юм.
Хөгжлийн банк 2023 онд 500 сая долларын Евро бонд, 30 тэрбум иенийн Самурай бондыг төлнө. Чанаргүй зээлийн эргэн төлөлтөөр уг хоёр бондыг төлөх юм. Одоо цугларсан их наяд гаруй төгрөгөөр Самурай бондын 30 тэрбум иенийг худалдан авч, тусгай дансанд байршуулсан. Өөрөөр хэлбэл, иенийн ханш бага байх үед худалдан авсан, одоо Самурай бондыг төлөхөд асуудалгүй. Мөн үлдэгдэл мөнгөөр 50 сая доллар худалдан авсан, доллар хэлбэрээр хадгалж байна. Үүнийг Евро бондын төлөлтөд зарцуулах юм. Хөгжлийн банкны 2023 оны хамгийн том зорилт бол 500 сая долларын Евро бондын үлдэгдэл 450 сая долларыг бүрдүүлэх. Ингэхдээ эргэн төлөлтийг нэмэгдүүлэх замаар бүрдүүлнэ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм45 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм41 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент20 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо