Нийгэм
Хөдөлмөрөөс хөгжилд ШИНЬ ШИНЬ ХХК
Нийгэм
Боомтуудад 715.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна
Нийгэм
“Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр хаагдана
“Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана.
Тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ. Энэ жил 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, өнгөрсөн онд 10 км-т 1368 гаруй гүйгч, 21 км-т 542 гүйгч, 42 км-т 140 гүйгч бүртгүүлж байсан бол энэ жил 10 км-т 1866 гүйгч, 21 км-т 917 гүйгч, 42 км-т 180 гаруй гүйгч бүртгүүлсэн байна.
Энэ жил 5км-ийн зайд гүйхээр 8000 гаруй хүн бүртгүүлжээ. 5 км-ийн гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байна. Гэр бүлийн гүйлтэд 1100 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 29 хүн бүртгүүлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын гүйлтэд бүртгүүлэгч болон энгэрийн дугаар авах иргэдийн идэвх нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн иргэдээс 7100 гаруй нь энгэрийн дугаараа авлаа. Энгэрийн дугаарыг энэ сарын 25-ны өдрийг хүртэл тараах бөгөөд дараах цэгүүдэд олгож байна.
5 км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:
2024.05.01-05.20-ны 09:00-18:00 цагт – 9 дүүргийн Биеийн тамир, спорт хороо
2024.05.15-05.20-ны 09:00-18:00 цагт – Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:
2024.05.15-05.20-ны 11:00-20:00 цагт
- Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талд
2024.05.15-05.20-ны 09:00-18:00 цагт
- Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
- Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.
Бүртгүүлэх холбоос:
Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
Нийгэм
О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан.
Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө. Энэ нь одоогийн зах зээлийн үнээс бага байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хэллээ. Тухайлбал, 2010 онд үл хөдлөхийн үнэлгээгээ 600 сая төгрөгөөр тооцуулсан “Хангай” зочид буудал жилд 6 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөх ёстой. Гэвч 2010 оноос хойш нэг ч удаа улсад татвар, хураамж төлөөгүй байгаа учраас хотын удирдлагууд татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өмчлөгчид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Энэ мэт хотын А зэрэглэлд байршдаг аж ахуйн нэгжийн үл хөдлөхийн үнэлгээ зах зээлийн үнээс бага байгаагаас шалтгаалж улсад бага татвар төлж байгаа эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгцээ байгаа гэдгийг тэрээр хэлж байлаа. Мөн Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн хамгийн бага татвар төлдөг найман аж ахуй нэгжийг танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг: “Улаанбаатар хотын эдийн засаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнээс авах татвар, бизнесийн үйл ажиллагаа татвараас бүрдэж байдаг. Татвараар хуримтлагдсан хөрөнгийг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүний татвар зах зээлийн үнээс бага байна. Цаашид бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварыг нэмэгдүүлэх шаардлага бий. Тухайлбал “Мандухай” зочид буудал хотын А зэрэглэлд байршдаг. Анх 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээ 17.6 сая төгрөг гэж бүртгүүлсэн. Улмаар эд хөрөнгийн албан татварт жилд 0.2 сая төгрөгийг төлж байна. Гэтэл өнөөдөр тус барилгын зах зээлийн үнэ 5.8 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашилбал, БГД-ийн 3,4 дүгээр хороололд байршилтай “Элбэг” их дэлгүүр 2011 онд үл хөдлөхийн бүртгэлээ 180 сая төгрөг гэж бүртгүүлээд өнөөдрийг хүртэл 1.8 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлж байна. Гэтэл өнөөдөр зах зээлийн үнэ 7.5 тэрбум төгрөг болсон. Энэ мэт 2000 онд батлагдсан хуулиар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэж зах зээлийн үнээс бага албан татвар төлж байгаа энэ асуудлыг өөрчлөх шаардлага байгаа” гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
-
Нийгэм7 цаг өмнө
Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
ЦЕГ: 350 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
-
Нийгэм5 цаг өмнө
Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө
-
Нийгэм4 цаг өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна