Дэлхий дахинд
Пакистаны сүмд бөмбөг тэсэлснээр 59 хүн нас барав
Пакистаны баруун хойд хэсгийн Пешавар хотод өчигдөр /2023.01.30/ олон хүн цугласан нэгэн сүмд амиа золиослогч этгээд бөмбөг тэсэлжээ. Үүний улмаас сүмийн дээвэр нурж, 59 хүн нас барж, 150 гаруй гэмтэж бэртэв. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь цагдаа нар байсан. Шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа учраас нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж болгоомжилж байна. Бөмбөг тэслэх үед сүм дотор 300-350 мөргөлчин байжээ.
Халдлага болсон сүмийн ойр орчимд Пешавар хотын цагдаагийн төв байр болон засгийн газрын бусад барилга байдаг. Тиймээс энэ өндөр хамгаалалттай бүс рүү амиа золиослогч этгээд хэрхэн нэвтэрсэн нь тодорхойгүй байна.
Пакистаны талибууд засгийн газрын цэргүүдтэй арваннэгдүгээр сард гал зогсоох хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрээс хойш тус улсад зэвсэгт этгээдүүдийн халдлага эрс нэмэгджээ. Пакистаны талибууд нь хөрш Афганистан дахь талибуудаас тусдаа боловч хоорондоо нягт холбоотой байдаг.
Ерөнхий сайд Шахбаз Шариф шархадсан хүмүүс дээр очиж, нөхцөл байдалтай танилцсан. Тэр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, гэмт этгээдүүдэд хатуу арга хэмжээ авахаа амлалаа.