Энтертайнмент
Морины бие дээр урлагийн бүтээл туурвиж байна

Мелоди Хэймс хэмээх 30 настай Англи бүсгүй 20 жилийн өмнөөс морины үс засах болж өдгөө үүнийгээ урлаг болтол нь хөгжүүлжээ. Түүнийг есөн настай байхад нь хамгийн хайртай одой морь нь арьсны өвчин тусч, үс нь хэт их урган, дулааны улиралд ч үс нь унахаа больсон тул мориныхоо үсийг засаж байсан гэнэ. Багаасаа урлагт дуртай байсан түүнд морины үсийг зүгээр нэг авах биш өвөрмөцөөр зөсч, янз бүрийн хээ хуарыг дүрсэлж болох юм байна гэсэн санаа төрсөн аж. Ингээд өөрийнхөө морьдын үсийг олон янзаар засч хэлэхэд, хүмүүс ч түүнд хандан морины үсийг засуулахаар хандах болсон бөгөөд “Морины үсчин” гэх нэртэй болсон байна. Улмаар морины томоохон сэтгүүлүүдэд түүний тухай гарах болж, телевизийн шоу нэвтрүүлгүүд Мелодиг урьдаг болжээ. Тэрбээр өдөр бүр маш их захиалгад дарагддаг болсон бөгөөд нэг морины үсийг засахад хоёроос таван цагийн хугацаа зарцуулдаг. Өдөртөө дунджаар таван морины захиалга авдаг.
“Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Бараг донтсон гэж хэлж болно. Морины үсийг засаад эхлэхээр хажууд юу болж байгааг ч анзаардаггүй нэг мэдэхэд орой болчихсон байдаг. Миний хувьд морь бол хамгийн үзэсгэлэнтэй бас ухаантай амьтан. Би моринд их хайртай. Над дээр үсээ засуулах гэж ирсэн морьд их дуулгавартай байдаг. Байгалийн үзэсгэлэнтэй бүтээлийг улам төгс төгөлдөр харагдуулах нь миний ажил” хэмээн Мелоди бүсгүй ярьжээ.
Нэг удаа Мелоди амьтныг зэрлэг балмадаар зовоон тарчлаасан хэргээр шүүхэд дуудагдаж байжээ. Түүний хийж байгаа ажлыг зарим хүмүүс амьтны эрхийг зөрчиж байна гэж эсэргүүцдэг ч ихэнх хүмүүс түүнийг морьдтой хэрхэн эелдэг зөөлөн аясаар нь харьцаж, чин сэтгэлээсээ ажилладгийг мэддэг учир маш олон үйлчлүүлэгчтэй болсон байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
