Эдийн засаг
“Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн давтан үнэлгээг тавдугаар сард хийнэ
Нээлттэй хувьцаат компаниуд, даатгагч, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Компанийн засаглалын кодекс”-ийг дагаж мөрдөж буй.
Энэ дагуу нийт 116 компанийн кодексийн хэрэгжилтийн тайланг Санхүүгийн зохицуулах хороо хянахын зэрэгцээ давтан үнэлгээг хийхэд зохицуулалттай салбаруудад кодексийн хэрэгжилтийн үнэлгээ өнгөрсөн оны эцэст дунджаар 16.4 хувиар өссөн байсан. Мөн энэ оны эхээр Хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулаад тайлангийн хариугаар хугацаатай үүрэг даалгавар өгч эхлээд байна. Түүнчлэн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулж улмаар ирэх тавдугаар сард давтан үнэлгээг хийх юм. Ингэснээр компанийн засаглалын чанар буюу кодексийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүнд суурилсан компанийн засаглалын зэрэглэл тогтоох ажил зохицуулалтын салбаруудад бүрэн хэрэгжинэ.
“Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг аргачлалын дагуу үнэлэх, нэгдсэн тайлан гаргаж, салбар тус бүрийн засаглалын зэрэглэлийг тогтоох нь компанийн засаглалын тухайн үеийн нөхцөл байдал, эрсдэл, чиг хандлагыг тодорхойлон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь шаардагддаг чанарын үзүүлэлтийг бий болгох ач холбогдолтой.
Ийм ч учраас Санхүүгийн зохицуулах хороо “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүн, судалгаанд тогтмол дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ мэдээллийг олон нийтэд тогтмол түгээдэг гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.