Нийгэм
Т.МӨНХБОЛД: ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД УДАХГҮЙ ШАЛГАЛТ ХИЙНЭ

2018 оны сүүлчээр шатахууны актон тоондоо хүрэхгүй байгаа тухай мэдээлэл цацагдаж, улмаар хуурамч шатахуун хэрэглээнд нэвтэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, шатахуун түгээх станцуудад шалгалт хийхээр болсон юм. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч /газрын тос, хийн/ хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос энэ талаар тодрууллаа.
-Оны өмнө шатахуунтай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажил юу болсон юм бэ?
-Ажлын хэсэг ажилдаа ороход бэлэн болсон. Ерөнхий газраас үүрэг өгөх ёстой. Үүний дараа шалгалт хийж эхэлнэ.
-Танай байгууллага үүнээс өмнө шалгалт хийх үү?
-Төлөвлөгөөт шалгалтыг жил бүрийн дөрөвдүгээр сард хийдэг. Энэ утгаараа ирэх дөрөвдүгээр сард хяналт, шалгалтын ажил хийгдэнэ.
-Оны өмнө шатахуун дутуу шахдаг, октаны тоо нь хэмжээндээ хүрэхгүй байна зэрэг асуудал гарсан. Уг асуудлаас хойш танай байгууллагад хэчнээн өргөдөл, гомдол ирэв?
-Иргэдээс шатахуун дутуу шахаж байгаа тухай цөөнгүй өргөдөл, гомдол ирсэн. Гомдлын дагуу манай байгууллагаас шалгалт хийхэд шатахуун дутуу шахсан нэг ч тохиолдол илрээгүй. Дараа нь асуудлыг баталгаажуулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран Стандарчилал хэмжил зүйн газар явуулын төхөөрөмжөөр хяналт хийсэн. Үүгээр ч гэсэн илрээгүй. Эцсийн дүгнэлт нь түгээгчийн болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдсэн байж болзошгүй. Тухайлбал, 100 мянган төгрөгт шатахуун худалдаж авлаа гэхэд 10 мянган төгрөг эсвэл 90 мянган төгрөг гээд хийчихдэг ч юм уу. Ийм тохиолдол гарсан байж магадгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Түүнээс биш ШТС-уудын түгээгүүр баталгаатай байсан. Зарим иргэд шатахуунаа дутуу шахаад байна хэмээн гомдол ирүүлдэг ч гомдлын дагуу шалгаад явъя гэхээр гомдлоо буцаачихдаг. Тиймээс бидний зүгээс иргэд автоашиныхаа эвдрэл, гэмтлийг давхар шалгаж байх хэрэгтэйг зөвлөх байна.
-Өнгөрсөн лхагва гаригт Хэнтий аймагт түлш тээвэрлэж явсан машин осолдож, түлш нь асгарсан осол гарсан. Асгарсан түлшийг бүрэн цэвэрлэж, байгаль орчинд учруулах хор хөнөөлөөс бүрэн сэргийлж чаддаг уу?
-Хөрсөндөө шингэсэн бол сөрөг нөлөөтэй. Гэхдээ үүнийг цэвэршүүлэх арга бий. Орон нутагт гарсан осол учраас хэдий хэмжээтэй асгарсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайлбал, ШТС-уудын тухайд ярихад тухайн хөрсөнд шингээхгүйн тулд талбайг хатуу хучилттай хийдэг юм. Мөн цементэн талбай дээр асгарсан шатахууныг цуглуулж, ослын савд авдаг технологитой байдаг. Тиймээс тухайн орон нутаг, байгаль орчны мэргэжилтэн, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд шийдвэрээ гарган хөрсийг цэвэрлэх ёстой. Хөрсөн дээр шатахуун асгарсан үед гал гарах эрсдэлтэй үг шүү дээ. Шороог нь ухаж, хөрсөнд нь шинжилгээ хийж байж бүрэн цэвэрлэгдсэн эсэхийг нь мэднэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.