Дэлхий дахинд
Газар хөдөлсний уршгаар Сири улсад учирсан хохирол 5 тэрбум доллар хэмээн Дэлхийн банк тооцоолжээ
Газар хөдөлснөөс Сирид улсад учирсан шууд, бодит хохирол 5,1 тэрбум доллар хэмээн тооцоолсноо Дэлхийн банк мэдэгджээ.
Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх энэ хохирол дараах байдлаар задарч байна. Тухайлбал, 2 дугаар сарын 6-ны газар хөдлөлтөөр Сирийн орон сууцны барилгуудад учирсан хохирол 2.5 тэрбум доллар буюу нийт дүнгийн бараг тал хувийг эзэлж байна. Мөн эмнэлэг, сургуулийн барилгуудын хохирол 1,7 тэрбум долларт хүрсэн бол, дэд бүтцийнх 900 сая доллар байна.
-Хойд бүсийн Алеппо мужид хамгийн их гарз учирч, нийт дүнгийн 45 хувийг бүрдүүлж байна. Үүний дараа тус улсын баруун хойд хэсгийн Идлиб муж хохирлын 37 хувийг бүрдүүлснээрээ бичигджээ. Үүн дээр нэмээд бизнесийн байгууллагууд болон түрээсийн орон сууцны зардалд учирсан нөлөөг үнэлэх нарийн судалгаа хэрэгтэй хэмээн Дэлхийн банк мэдэгджээ.
Банкны шинжээчид Турк улсад учирсан хохирлын хэмжээг 34,2 тэрбум доллар хэмээн 2 дугаар сард тооцоолсон. Сэргээн босгох зардлыг багтаавал 2 улсын хохирлын хэмжээ нэмэгдэх магадлалтай гэсэн таамаг байна.