Эдийн засаг
“Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжаа явагдлаа
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр явагдаж, “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
“Тавантолгой” ХК-ийн нүүрсний дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 11:00 цагаас явагдах бөгөөд нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг арилжина.
Дэлгэрэнгүй зарыг энд дарж хүлээн авч үзнэ үү.
Арилжигдсан нүүрсний мэдээлэл | |
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо | 2023.03.17 |
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо | 1 |
Нүүрс худалдагч этгээдийн нэр | “Тавантолгой” ХК |
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг | Монгол улс, Өмнөговь, Цогтцэций, Цагаан-Овоо баг, Багийн төв |
Захиалгын бүртгэлийн дугаар | ТТОА/2023/001 |
Дуудах доод үнэ, валютын төрөл | 175.20 ам.доллар /тн |
Хэлцэл хийгдсэн үнэ | 175.20 ам.доллар/тн |
Гэрээний нийт үнийн дүн | 2,242,560 ам.доллар |
Хэлцлийн дугаар | 2023.03.17-01 |
Үнийн өсөлтийн хувь | – |
Арилжсан нүүрсний багцын тоо | 2 |
Арилжсан нүүрсний хэмжээ /тонн/ | 12800 |
Арилжсан нүүрсний төрөл, ангилал | Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс |
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт | Үнслэг (хуурай,%): 14.8 (-1.9; +2.4) |
Дэгдэмхий бодис(үнсгүй хуурай,%): 26.6 (-1.7; +2.3) | |
Хүхэр (хуурай,%): 0.6 (-0.2; +0.41) | |
Нийт чийглэг(%): 2.4 (-0.5; +0.4) | |
G-index: 77.8 (-10.4; +11.6) | |
Y-index: ≤25mm | |
Худалдан авагчийн оршин байгаа улс | БНХАУ |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.