Эдийн засаг
Гаалийн төв лабораторийн шинжилгээ БНХАУ-д бүрэн зөвшөөрөгдөнө
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-ийн гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS -аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэл авжээ.
Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус байгууллага дээр хэрэгжсэн “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийн хүрээнд ийнхүү итгэмжлэгдсэн байна.
Уг итгэмжлэлийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарлажээ. Албан ёсны итгэмжлэлийг өнөөдөр буюу 3 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гэрчилгээ, тамга, тэмдэгийг албан ёсоор гардуулан өгчээ.
Үүний үр дүнд Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт бүрэн хүлээн зөвшөөрөх төдийгүй, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож буй ААН-дэд гадаад худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг бизнесийн нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгөх юм байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.