Эдийн засаг
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд МХБ-д зочиллоо
Энэ сарын 21-нд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар болон тус байнгын хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Монголын хөрөнгийн биржид зочиллоо.
Уулзалтын үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хөрөнгийн зах зээлийн цахимжилт болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг танилцуулав.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс дотоодын санхүүгийн зах зээлд Монголын хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөн нэмэгдэхийн зэрэгцээ олон улсын FTSE Frontier зах зээлийн ангилалд багтаж, төр засгийн бодлогын томоохон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх болсонд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог өндрөөр үнэлж буйг онцлоод уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжааг цаашид идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.