Энтертайнмент
Монгол хүү Г.Тэнүүн-Эрдэнэ “Шилдэг дүрийн шагнал” хүртжээ
Монголын “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино Швейцар улсын Фрибургийн олон улсын кино наадмын “Шилдэг дүрийн шагнал”-ыг хүртжээ. Уран сайхны киноны Түнтүүлэйгийн дүрд тоглосон Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ хүү энэ шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид дуулгалаа. Г.Тэнүүн-Эрдэнэ хүүгийн хувьд 10 орчим уран сайхны кинонд тоглосон аж.
Залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ одоо 14 настай. Тэрбээр “Гэрлэн дохио”, “Эмэгтэйчүүд хайрыг хүснэ” олон ангит кинонууд болон “Илд цэцэг” кинонд тоглосон. Түүний ах Г.Дөлгөөн-Эрдэнийг “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид таних болсон билээ.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичжээ.
Жүжигчин Б.Амарсайхан “Марко Поло”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Mongolian Connection”, “Итгэл” зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрбээр сэтгэл зүйн драм төрлийн “Хохирогч” 10 ангит цуврал кино бүтээсэн байдаг.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.