Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

2019 оны нэгдүгээр сард ЭКСПОРТ 43.3%-иар өсжээ

Нийтэлсэн

-

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр 1,111.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.6 хувиар буюу 326.2 сая ам.доллараар өссөн байна.

Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү буюу Монгол Улсын гадаад худалдаа 103.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Манай улс өнгөрсөн сард дэлхийн 105 улстай худалдаа хийснээс 42 улсад бараагаа экспортлож, 104 улсаас гарал үүсэлтэй барааг импортложээ.

Экспорт 607.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 183.4 сая ам.доллараар буюу 43.3 хувиар өссөн тухай Гаалийн Ерөнхий Газрын нэгдүгээр сарын тайланд дурдсан байна.

Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 12 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна.

Үүнд:

  • Эрдэс бүтээгдэхүүний экспорт  73.9 сая ам.доллараар,
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 102.9 сая ам.доллараар,
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 6.1 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Хүснэгт 1, Экспортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр /мян.ам.доллар/

 

 Барааны нэр Экспорт Өөрчлөлт Бүтэц
 2018-1  2019-1 Зөрүү % %
 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн  9,325  9,172 -154 -2  2
 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн  4,091  1,553 -2,538 -62  0
 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх  56  118  62  109  –
 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн  7,059  14,920  7,861  111  3
 Эрдэс бүтээгдэхүүн  351,731  425,652  73,922  21  70%
 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн  457  62 -394 -86  –
 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс  19  77  58  314  –
 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл  3,264  1,455 -1,809 -55  0
 Мод, модон эдлэл  2  67  65  2,715  –
 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс  2  4  2  138  –
 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл  10,327  16,430  6,103  59  3
 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл  274  113 -161 -59  –
 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн  4  26  22  541  –
 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос  27,169  130,056  102,887  379 21%
 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн  8,243  5,022 -3,221 -39  1
 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг  1,183  1,183 -0  –  0
 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги  258  1,122  864  335  0
 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги  274  62 -212 -77  –
 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа  106  161  56  53  –
 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс  1  1  0  44  –
 ДҮН   423,843  607,255  183,412 43.3%  100%

Нэг. Эрдэс бүтээгдэхүүний экспорт

  1. Төмрийн хүдэр,
  2. чулуун нүүрс,
  3. зэсийн баяжмал,
  4. цайрын баяжмал,
  5. жонш,
  6. молибдений баяжмал,
  7. боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 69.0 хувийг эзлэж байна.

Хүснэгт 2, Зарим уул уурхайн бүтээгдэхүүний экспорт

Барааны нэр Экспорт
2018.01 2019.01 Өөрчлөлт
Тоо хэмжээ Үнийн дүн /мян.$/ Дундаж үнэ /$/ Тоо хэмжээ Үнийн дүн /мян.$/ Дундаж үнэ /$/ Тоо хэмжээ Үнийн дүн /мян.$/ Дундаж үнэ /$/
Чулуун нүүрс, тн 1,926,463.7 135,845.8 70.5 2,118,360.5 169,254.7 79.9 191,896.8 33,408.9 9.4
Зэсийн хүдэр, тн 97,414.8 126,852.0 1,302.2 117,420.9 157,283.4 1,339.5 20,006.1 30,431.5 37.3
Боловсруулаагүй нефть, барр 555,473.5 34,557.4 62.2 533,755.8 27,043.0 50.7 -21,717.7 -7,514.4 -11.5
Төмрийн хүдэр, тн 436,664.4 17,614.5 40.3 608,645.0 26,047.5 42.8 171,980.6 8,433.0 2.5
Жонш, тн 29,070.0 9,257.3 318.4 53,576.8 17,747.0 331.2 24,506.9 8,489.7 12.8
Цайрын хүдэр, баяжмал, тн 11,181.0 19,451.0 1,739.6 12,047.7 17,140.1 1,422.7 866.7 -2,310.9 -317.0
Молибдены хүдэр, баяжмал, тн 458.2 2,851.2 6,222.3 480.0 4,221.2 8,794.5 21.8 1,370.1 2,572.2

Нүүрс:

2019 оны 1-р сард 169.2 сая ам.долларын 2.1 сая тонн чулуун нүүрс  экспортод гарсан байна.Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 33.4 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 191.9 мянган тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 70.5 ам.доллар байсан бол энэ онд 79.9 ам.доллар болж өсжээ. 

Чулуун нүүрсний 98.6 % -ийг БНХАУ руу гаргасан байна.

Зэс:

2019 оны 1-р сард 117.4 мянган тонн зэсийн баяжмал экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.0 тонноор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,302.2 ам.доллараас 1,339.5  ам.доллар болж 37.3 ам.доллараар өссөн байна. 2018 оны 1-р сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 126.8 сая ам.доллар байсан бол тайлант сард 157.3 сая ам.доллар болжээ.

Боловсруулаагүй нүүрс:

Боловсруулаагүй нефтийн экспорт 533.8 мянган баррель буюу 27.0 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 21.7 мянган баррелаар, үнийн дүнгээр 7.5 сая ам.доллараар тус тус бага байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.2 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 50.7 ам.доллар болж буурсан байна.

Төмрийн хүдэр:

Төмрийн хүдрийн экспорт  608.6 мянган тонн буюу 26.0 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 172.0 мянган тонноор, үнийн дүн нь 8.4 сая ам.доллараар тус тус өсжээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 42.8 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмал: 

2019 оны 1-р сард 12.0 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1,422.7 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 317.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 17.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.3 сая ам.доллараар бууржээ.

Жонш:

2019 оны 1-р сард 17.7 сая ам.долларын 53.6 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 24.5 мянган тонноор, үнийн дүнгээр 8.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 331.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.8 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 27.3 хувь ОХУ-д, 72.5 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмал:

Үнийн дүнгээр 4.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 6,222.3 ам.доллараас 8,794.5 ам.долларт хүрч, 2,572.2 ам.доллараар өсжээ. 2019 оны 1-р сард 480.0  тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.8 тонноор их байна. Молибдены баяжмалын 84.4 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Бусад барааны экспорт:

2019 оны 1-р сард 3,110.0 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,488.0 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 43,665.6 ам.доллар байсан бол энэ онд 41,818.6 ам.доллар болж 1,846.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 130.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 102.9 сая ам.доллараар өсжээ.

Мөн 2019 оны 1-р сард 3.8 мян.тонн адууны мах,  359.6 тн хонь, ямааны мах, 19.5 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.

Экспортын бүтцийг 1-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын:

  • 70.1 хувь эрдэс бүтээгдэхүүнд;
  • 21.4 хувь алтны экспортод,
  • 2.7 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар 

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 цаг өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм19 цаг өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр19 цаг өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр2 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр3 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим