Нийгэм
Нийслэлийн иргэд ЭРҮҮЛ АГААРТ алхах нэгэн боломж нээгдлээ

Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий.
Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны 9-р сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.
Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.
“Сэлбэ голын эх” ОНХГ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тусгай горимыг мөрддөг, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлж буйгаараа аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн хамгаалалтад авсан 1360 газраас ялгарч байгаа юм. 2018 онд нээлтээ хийж буй Цохиот хад, Борын рашаан чиглэлийн замыг МСМ групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулсан бол Улаанбаатар аялал жуулчлалын холбооны зүгээс олон улсын мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, тайлбар, танилцуулга, дэглэмийг боловсруулсан.
Энд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, гэрэл зураг авах, видео бичлэг хийх, явган болон ердийн хөсөгтэй аялал хийхийг зөвшөөрнө. Харин амьтан агнах, барих, галт зэвсэг, загасны уурга, хавх, урхи авч орох, эрхийн бичиггүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, самар, жимс түүж бэлтгэх, нэгдсэн хогийн цэгээс өөр газарт хог хаях, нэгдсэн ариун цэврийн байгууламжаас өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, шинэ зам гаргах, моторт тээврийн хэрэгсэл ашиглах, барилга байгууламж барих, газар ухах, ашигт малтмал хайх, мал аж ахуй эрхлэх, худаг гаргах, газар эзэмшүүлэх, ашиглуулах явдлыг бүрэн хориглох юм.
Зэрлэг амьтад ихтэй учир аюулгүй байдлын зөвлөмжтэй нэг бүрчлэн танилцаж байж нэвтрэх гэх мэтчилэн аялагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон гэж уг төслийн санаачлагч, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нээлтийн үгэндээ онцлов.
ТУС ГАЗРЫН ОНЦЛОГУУДААС ДУРДВАЛ:
– Тухайн нутгийн байгалийн дагалт баялаг түймэрт өртсөн, хортонд идэгдсэн унанги мод, уулын чулууг ашиглан байгалийн өөрийн дүр төрхийг алдагдуулахгүй, зэрлэг амьтад дайжихгүй байх шаардлагыг харгалзан тохижилтыг хийсэн.
– Тухайн нутагт амьдардаг, гүйдлээр үзэгддэг ховор амьтан, ургамлын талаарх мэдээллийг энгийн тайлбартайгаар байрлуулсан.
– Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, битүүмжлэл бүхий ариун цэврийн байгууламжтай.
– Түймрийн аюул тохиолдсон үед усны машин нэвтрэх боломжийг хангаж, бусад үед бүх төрлийн моторт тээврийн хөдөлгөөнийг хориглосон.
– Автомашины зогсоолтой.
– Зуны улиралд танин мэдэхүйн зорилгоор 4 бүл зөгийг үржүүлж, энэ талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн.
– Зөвхөн дахин боловсруулах боломжтой хог цуглуулах савыг байрлуулж, цугларсан хогноос гарган авсан материалыг хамгаалалтад ашиглах гэрээг байгуулсан.
– Халтиргаатай, замын бартаатай хэсгүүдэд гүүр, хайрган хучилттай явган замуудыг гаргасан.
– Биотехникийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн зэрлэг амьтад ажиглах, амьтан хамгааллын ажилд биечлэн оролцох боломжийг бүрдүүлсэн.
– Орчны бохирдол, долгионы нөлөөгүй.
Манай улсын хэмжээнд нийт газар нутгийн 17.85 хувийг эзлэх 27.9 сая га талбай бүхий 102 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд эдгээрийн хамгаалалт, менежментийг улсын төсвөөс санхүүжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Хамгаалалтын захиргаад эрхлэн явуулдаг. Харин 16.3 сая га талбайг хамарсан 1361 орон нутгийн хамгаалалттай газрын менежментийг тухайн орон нутгийн байгаль орчны газар хариуцан хамгаалах чиг үүрэгтэй байдаг.
Хандгайт өнгөрөөд чанх хойш явна. Цэргийн амралтаас хойш 1 км орчим яваад Сэлбэ голын эх дэх Цохиот хад чиглэлийн алхалтын зам байрлаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ