Эдийн засаг
“Инвескор Бонд 2.0″-ын гуравдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 100,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ.
Тус өрийн хэрэгслийн 3-р транч болох нийт 10 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 18 хувийн хүүтэй “Инвескор бонд 2.0” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн арилжааны системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
”Инвескор Бонд”-ын үндсэн андеррайтераар “Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.
Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр18 цаг өмнө
Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна
-
Нийгэм20 цаг өмнө
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Дорнод аймагт 120 га талбай, Булганд 45 га талбай хээрийн түймэрт өртжээ
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын химийн XXXIV олимпиад албан ёсоор эхэллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ