Эдийн засаг
860,329 ширхэг хувьцаа арилжжээ
2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,873,569 төгрөгийн үнийн дүн бүхий 860,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.81%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.75%), Крипто Үндэстэн ХК (CNF +4.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -14.83%), Ремикон ХК (RMC -9.06%), Ариг гал ХК (EER -7.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 23,104 ширхэг нэгж эрхийг 17,468,088 төгрөгөөр
-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2,086 ширхэг 208,537,420 төгрөгөөр
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 9,986 ширхэг үнэт цаас 998,300,420 төгрөгөөр
-Багцын арилжаагаар нийт 10,256,180 ширхэг үнэт цаас 920,492,155 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Өнөөдөр нийт 2,337,394,200 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
ТOP-20 индекс +0.32 хувиар өсч, 36845.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,517,724,321,920 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.