Энтертайнмент
Э.Очирсайхан олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ
Литва Улсын Вильниус хотод өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд “Virgilius Noreika” нэрэмжит III олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд зохион байгуулагдcан.
Энэхүү уралдаанд Монгол Улсын баритон Эрдэнээгийн Очирсайхан шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэрбээр финалын шатанд Литвийн үндэсний дуурийн театрын найрал хөгжимтэй Францын хөгжмийн зохиолч Жорж Бизегийн Кармен дуурийн Тореадорын дууг дуулсан байна.
Тус уралдаанд дэлхийн 43 орны 550 дуучин авьяас, ур чадвараа сорьжээ.
Тус уралдааны нэгдүгээр байрыг Армен улсын Арменийн баритон Гриша Мартиросян (Grisha Martirosyan) эзэлсэн байна.
Харин хоёрдугаар байрт Хорватын залуу сопрона Дария Аугустан (Darija Augustan) орсон бол гуравдугаар байрыг Бүгд найрамдах Солонгос улсын тенор Ким Жэй Сун (Jeasung Kim) эзэлжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.