Connect with us

Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: Хувьцааны үнэ хэлбэлзэлтэй байх нь хөрөнгө оруулагчдад ашигтай

Нийтэлсэн

-

Бизнес, хөгжил буландаа Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнг урьж ярилцлаа.

-Банк бус санхүүгийн байгууллага олон нийтээс хөрөнгө татаж нээлттэй хувьцаат компани болж байна. Эдийн засагт нөлөөлөх өгөөжийг тайлбарлаж өгөхгүй юү?

-Өнөөдөр Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 3-3.5 хувийн хүүтэй. Жилийн 36-42 хувийн хүүтэй байгаа. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгж хэзээ ч банк бусаас банкнаас авдаг шиг жилийн хугацаатай зээл авдаггүй. Яагаад гэхээр тухайн хүний санхүүгийн хэрэгцээг хангаж буй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн зээл учраас тэр. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж импортоор бизнес хийе гэхэд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй бол хурдан хугацаанд сар эсвэл хоёр сарын хугацаанд борлуулаад банк бусаас авсан зээлээ эргүүлээд төлөх л асуудал.

Энэ бизнесээ ойролцоогоор 25 хувийн ашигтай гэж тооцоход хоёр сарын хугацаатай зээл авахад долоон хувийн хүүтэй зээлнэ.Зардал нь долоон хувь, ашиг нь 18 хувьтай бизнес хийсэн гэсэн үг. Банкнаас тавьдаг шалгуур, судалгааг авч үзэхгүйгээр бизнест нь анализ хийж үзээд өгдгөөрөө онцлогтой. Хүмүүсийн санхүү, бизнесийн хэрэгцээг богино хугацаанд шийдвэрлэх зах зээлийн эрэлт  байгааг харгалзан төрөөс үүнийг хяналттайгаар зохицуулах үүднээс манай байгууллагаас ББСБ-ын тусгай зөвшөөрлийг олгодог.

-Барьцаат зээлийн үйлчилгээний газрууд ББСБ болоход юу нөлөөлөв?

-2014 оноос  ББСБ-ын тоо өссөн. 2010 онд 250 орчим байсан бол одоо 500 болж нэг дахин өссөн. Мөн 2016 онд банк бусын дүрмийн санг 400 сая төгрөг байсныг 2.5 тэрбум болгож өсгөсөнтэй холбоотой. Дүрмийн санг өсгөснөөр дээрх тоог багасгасан. Ингэснээр хүү буурч эхэлсэн. Хүртээмж нь нэмэгдсэн. Өмнө нь нэг барилгын компани нэг банк бусаас 400 сая төгрөг зээлээд авчих жишээтэй. Олон хүнд хүртдэггүй байв. Түүнчлэн зардлын ялгаа их.

Дүрмийн сан нэмэгдэх хэрээр эрсдэл хүлээх чадвар, ашиг орлого нь сайжирч  мэргэжлийн хүмүүс зайлшгүй шаардлагатай болж жижиглэн болон бөөний зээлд шат дараалалтай зээлийн хүү нь буурч байгаа юм. Нөгөө талаар иргэдэд санхүүгийн мэдлэгтэй хүн үйлчилснээр тэдний санхүүгийн сахилга батыг шалгаж, өрхийн санхүүгээ зөв удирдах  мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө өгч эхэлсэн нь эерэг нөлөө үзүүлж байх жишээтэй.

2012-2014 онд ломбардын хэлбэртэй ажиллаж байсан газрууд бүгд Банк бус санхүүгийн байгууллага болсон. Тухайн үед ломбард хэт олширч сөрөг нөлөө тэр хэрээр байсан. Тиймээс ломбард шиг банк бус биш, банк шиг банк бус байх шаардлага тавьж дүрмийн санг өсгөсөн нь эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.

-Одоо тэгвэл банк бусууд Хөрөнгийн биржид IPO хийж  байна гэдэг нь санхүүгийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж байна гэж харж болох нээ?

-Одоогоор томоохон өөрийн хөрөнгөтэй банк бус хүмүүсээс хадгаламж хэлбэрээр итгэлцэл дээр хөрөнгө татан төвлөрүүлж байна. Тухайлбал, иргэний 100 сая төгрөгийг арван сар эргэлдүүлнэ. Танд арван сарын дараа төдөн хувийн хүүтэй буцааж өгнө гэсэн нөхцөлөөр итгэлцлийн гэрээ хийж байгаа юм. Гэтэл Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эрэлт их байгаа учраас эх үүсвэр хэрэгтэй болж байна.

Зээлийн үйл ажиллагаа явуулахын тулд хэн нэгнээс зээл авч түүгээрээ дахин зээлийн үйлчилгээ үзүүлнэ  гэсэн ойлголт байж болохгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн хөрөнгөөр дахин  зээл өгнө гэдэг нь энэ байгууллага цааш өсөхгүй. Эдийн засагт ч ахиц үзүүлэхгүй. Тиймээс өөр төрлийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг хайж эхэлдэг. Үүний нэг нь олон нийтээс хөрөнгө татах явдал. Хэрэв та итгэж байвал манай хувьцааг худалдан авч хамтран ажиллая.

Олон нийтэд нээлттэй компани болж ажилласнаар хоёр талдаа боломж олгож байгаа гэсэн үг. Өөрийн хөрөнгийн өгөөж ойролцоогоор 15 хувьтай гэж бодоход олон нийтээс хөрөнгө татахад энэ өгөөж 25 хувь  болж өснө. Богино хугацааны эргэлтийн хөрөнгүүдийг илүү бага хүүтэйгээр олгож санхүүгийн хүртээмжийг олон хүнд хүртээж байгаа юм.

-Банк бусыг иргэд илүү их сонирхож байна. Өнгөрсөн оны сүүлээр “Лэндмн” IPO хийсэн бол дөнгөж саяхан “Ард Кредит” ББСБ олон нийтэд хувьцаагаа санал болголоо. Энэ хоёрыг финтек хөрөнгийн зах зээлийн анхдагч гэдгээр онцолж байна?

-Иргэд илүү их сонирхож байгаагийн нэг шалтгаан нь банкийг бодоход хурдан зохицуулалт хийдгээрээ илүү.  Нөгөөтэйгүүр хувьцаа нь хувьцаа эзэмшигчдийн өөрсдийнх нь хөрөнгө учраас илүү итгэлтэй болж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцооллуудыг илүү харж байна. Түүнчлэн IPO хийж, олон нийтийн компани болсноор финтек зах зээлтэйгээ холбоотой. Ирээдүй финтек рүү явж байгаа гэдэг нь тодорхой. Үүнийг олон нийт мэдэж эхэлсэн.

Цаашдаа энэ зах зээл рүү хөгжих нь гэдгээр хүмүүс хөрөнгө оруулалт хийж буй юм. Энэ нь ББСБ-ын хөрөнгийн зах зээлд гарч ирж буй нэг давуу тал нь. “Лэндмн” хөрөнгийн зах зээлд анх гарч ирсэн старт апп компани. Төлөвлөсөн татан төвлөрүүлэх хөрөнгөөс нь давж хөрөнгө төвлөрсөн. Энэ байдал нь дараагийн IPO хийх байгууллагуудад нөлөөлсөн.

Эдний араас Хөрөнгийн биржид гарсан компаниуд ихэвчлэн олон жил үйл ажиллагаа явуулсан уламжлалт бизнестэй даатгалын, хөдөө аж ахуй, барилгын компаниуд байлаа. Эдгээрт итгэх итгэл олон нийтийн зүгээс илүү байгаа нь ажиглагдсан.

-Хувьцааны үнийг хатуу эсвэл хэлбэлзэлтэй тогтоох хоёрын ялгаа нь юу вэ. Тухайлбал, “Лэндмн” 200 төг гэж байсан бол “Ард Кредит” 75-80 төгрөг гэжээ. Илүү гарсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөх тохиолдол “Лэндмн”-д гарсан гэж байсан?

-Жил ирэх тусам Хөрөнгийн биржид IPO гаргаж байгаа компаниудыг ажиглаж байхад үнээ тогтоох аргачлал, үнэлгээ нь улам сайжирч байна.  Жишээлбэл, “Лэндмн”-д олон нийтээс таван тэрбумыг босгох байсан. Гэтэл найм дахин их  буюу 40 гаруй  тэрбум төгрөг төвлөрсөн. Тухайн үед шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн зах зээлд гарч ирсэн болохоор нөлөөлсөн байх.

Түүнчлэн биржийн бүртгэлийн журам зааварт асуудал байснаас гадна хугацааны сүүлийн өдөр иргэд бөөнөөрөө  шийдвэр гаргаж орж ирсэн нь хүндрэлтэй байсан. Энэ бүгдээс арилжааны журамд өөрчлөлт оруулж үнийг 15-20 хувийн хэлбэлзэлтэй тогтоосон. Түрүүлж санал хэлж байгаа хүнд сонголтыг илүү тавих гэх мэтээр өөрчлөлт оруулсан. Эрэлт ихэсвэл тухайн хувьцааны үнэ 15-20 хувийн нэмэгдэлтэй. Энэ журмын дагуу “Ард Кредит” ББСБ хувьцааны үнийг иргэдэд илүү сонголттой байдлаар тогтоосон.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим