Бусад
Ээж чинь чамайг БУРУУ явбал бурхны гуйлгачин болдог юм… “олон л хүн уншаасай”

Чамайг БУРУУ явбал бурхны гуйлгачин болдог юм Чадал муутай гараа, даахгүй болтол залбирдаг юм Саарал өнгөтэй гунигаар хархан үсээ буддаг юм Сайхан хар нүднээсээ жаргалаа цувуулаад асгадаг юм Чамайг тэвэрсэн энгэрээсээ сүүгээ юүлээд хатдаг юм Чангахан уйлж чадахгүй зүрх нь цуураад эвхэрдэг юм Горьдол тээсэн итгэл нь голыг нь гогдоод тамалдаг юм Гое сайхан царай нь хэдхээн жилд ганддаг юм Амь дүйсэн эгшинийг аз жаргалаар сүлэх гэж Амин голоо тэмтэрч амь өгсөн Ээжийгээ Хэл ойлгодоггүй бурхдаас эрхэмсэг байлгая гэвэл Хэтийн сайхан амьдралдаа ЗӨВ л яваарай дүү нар минь. Ачий нь хариулна гэдэг ийм л амархан шүү дээ.
Эхнэртэй залууд дурласан тийм нэг хачин байдалд мэдээгүй өөрөө яваад орчихлоо
Сайн байцгаана уу оройн мэнд. Өөртөө тохиолдсон хэцүү асуудлаа хэн нэгэнд ярьж жаахан ч болтугай тайтгармаар санагдаад аа. Зөвлөгөө өгөөрэй. Ийм юм болсон юм л даа.
2017 оны намар өөрөөсөө милээн хэд ах залуутай анх танилцаж байсан юм. Тэр үед нэг ажил хэргийн шугамаар танилцаад хоорондоо холбоотой л байдаг байсан. Хааяаа хааяа уулзаж ганц хоёр шил пиво ууна. Ингэхдээ хоорондоо хувийн амьдралынхаа талаар огт ярьж бгаагүй. 2018 оны 1 сард санамсаргүй унтчихсан. Үүнээс хойш хоорондоо харилцах нь урьдынхаас ч илүү болж уулзах нь олширсон. Бас л хэн хэнийхаа нас амьдрал эцэг эхийн талаар нэг ч үг цухуйлгадаггүй байж билээ. Ингэж явсаар наадам боллоо. Өдөр бүр уулздаг боллоо. Уулзахаараа салахаа мэдэхгүй хэд хоног хамтдаа сайхан зугаалж ёстой нэг дургих шиг л байдаг болсон. Нэг өдөр чи эхнэр байхгүй юм уу? Гэж асуусан юм лдаа тэгтэл надад “Би эхнэртэй байсан юм аа. Бид 9 настай охинтой. Манай эхнэр 4 жилийн өмнө гадаад явж сурна гээд явсан. Очоод жил болоод тэнд байдаг монгол залуугаас жирэмсэн болсон би уучлаагүй. Бид 2 салсан одоо тэр хүүхэд нь 2 настай гэсэн. Хааяаа гадаадаас миний охин залгаж ярьдаг ” гэж хэлж байсан . Тэр үед би итгээд аан гээд өнгөрсөн. Бас насаа ч мэдэлцэж авсан надаас үе мултарсан бсн. Хоорондоо уулзаад хөгжилтэй сайхан байдаг байсан учир их дассан дурлалцсан. Уулзаад хамт л байвал болдог бсн. Гэхдээ намайг нэг ч удаа гэртээ дагуулж очиж байгаагүй. Би ч очий гэдэггүй байсан. Манайд гэрийнхан байхгүй үед хамт байдаг байсан. Бас тэдний найзынд хамт очиж хонодог байсан. Ингэж гадуур олон дахин хонон өнжин явдаг болоод эхлэхээр ээж аав санаа зовж эхэлсэн. 9 сарын сүүлээр Нэг өдөр манай хамаатны ах намайг ажил дээрээ дуудаад очтол намайг нэг хөгшин залуутай яваад байгааг сонсоод уурлаж уулзуулахгүй гэж уурлаж зодсон. Би зодуулсан учраас цагдаад өгсөн. Хэн нэгэн хэзээ ч хэн нэгнийг гэмтээж санаатайгаар биед нь хохирол учруулж болохгүй шүүдээ. Тэгээд тэр залуутай явснаас болж тийм байдалд орсон учраас маш хэцүү цаг үеийг тухайн үедээ туулж өнгөрүүлсээн. Цагдаагаас өргөдлөө буцааж авсан хамаатнууддаа адлагдхад хүрсэн гээд л. 10 сарын сүүлээр би тэр залуутай хамт амьдрах болсон. Цаашид амьдралаа холбоно гэж итгэсэн ээж ааваасаа их зөрсөн. Тэгээд 2 сар хамт амьдарсан. Хамт амьдрахаа болисон үеээс эхлээд хэцүү байсан. Нөгөө өдөр бүр хамт байдаг бсн хүн минь байхгүй. Ямар нэг муудалцсан шалтгаан байхгүй зүгээр л гэр гэртээ байх хэрэг хэн хэнд маань байсан болхоор л тэр. Гэсэн ч бид 2 уулзаад л байдаг байсан. Үерхлийн харилцааны үед тэр маань дотоод юу бодож байгаагаа тийм ч сайн илэрхийлдэггүй байсан. Гэхдээ л маш хөгжилтэй зүгээр л бид 2 аз жаргалтай амархан байсан. Харин сая валентины баяраар бид 2 хотоос гарч амралтад амарсан юм. Орой унтаад өгхөөр нь утасыг нь аваад үзтэл… Бүх зүйл нэг л биш байсан. Эхнэртэйгээ хамт амьдардаг, тэр өөр хүний гэх хүүхдийг өөрийн мэт хайрладаг гээд л би бүгдийг мэдэж авсан. Өөрийг нь сэрээгээд бүхнээ үнэнээр нь ярь гээд яриулсан. Тэр надад маш олон олон зүйлын талаар худлаа хэлдэг байсан байналээ. Эхнэрээсээ салаад чамтай сууна. Ээжтэйгээ чамайг танилцуулна гэж дараа нь хэлсэн.
Одоо би эхнэртэй залууд дурласан тийм нэг хачин байдалд мэдээгүй өөрөө яваад орчихсон тийм л хүн болж хувираад байна. Тэр хүнээсээ болиод мартахаар шийдвэрлэсэн байгаа. Бүх зүйлийг нь уучлаад цаашдаа өөрөө сайхан амьдрахаар шийдсээн. Харин сэтгэл их эмзэглэдэг юм байна. Би ямар их итгэж байлаа даа. Ямар их түүнд хайртай байлаа даа . Эцэг эхээсээ хүртэл өмөөрөн хамгаалдаг байсан . одоо тэр хүнийг гэх сэтгэл минь ч хэвээрээ байгаа даанч огт болохгүй шүүдээ. Урмыг хайрлаарай.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.